Үнэ: 21000-41000 юань 

Эмнэлэгийн гаралтай хог хаягдал шатаах зуух

Эрүүл мэндийн салбарт тэр дундаа эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, цусны төв, хорио цээр, халдварт өвчин тархалтаас урьдчилан сэргийлэх станц зэрэг газарт нян вирустай аюултай хог хаягдал, эмнэлэгийн мэс заслын хог хаягдал зэргийг устгахад өргөнөөр ашиглана.
Эмнэлэгийн шатаах хог хаягдал: Нэг удаагийн тариур, дуслын систем, хөвөн, самбай даавуу, мэс заслын хэрэглэгдэхүүн, резин бээлий, эмнэлэгийн халад, хамгаалалтын хувцас, ор дэрний цагаан хэрэглэл болон бусад халдварт хангамжийн бүтээгдэхүүн.

Онцлог давуу тал:

ISO9001 чанарын стандарт болон байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний 14000 стандартад нийцсэн.
Италын тос шүрших систем ашигласан.
Дижитал дэлгэц бүхий автомат удирдлагын системтэй.
Автомат цаг тохиргоотой буюу таймертай.
Автомат ажиллагаатай.
Дизель түлш ашиглана.
Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн.
Эвдрэл багатай. Засч арчлахад хялбар. Өртөг бага.

Техник үзүүлэлт:

Марк Хүчин чадал Түлш Ажиллагаа Цахилгаан зарцуулалт Цахилгаан хүчдэл Үнэ: /юань/
МJK-MI-10 10кг дизель Автомат 700Ватт 220Вольт/50Гц 21000
МJK-MI-20 20кг дизель Автомат 900 Ватт 220Вольт/50Гц 22000
МJK-MI-30 30кг дизель Автомат 1100 Ватт 220Вольт/50Гц 23000
МJK-MI-50 50кг дизель Автомат 1800 Ватт 220Вольт/50Гц 28000
МJK-MI-100 100кг дизель Автомат 2500 Ватт 220Вольт/50Гц 40000

 

Гол төхөөрөмжийн тоноглол:

Шатаах зуух: 1 ком (Нүүрстөрөгчийн ган зуух, галд тэсвэртэй материал, дулаан тусгаарлах материал)
Тоос сорогч: 1 ком
Хий шахах хоолой: 1 ком
Насос: 1 ш
Сэнс: 1 ком
Италийн тос ширших систем: 1 ком
Нүүрстөрөгчийн гангаар хийсэн тосны банк: 1 ш
Ган яндан: 1 ком
Ган турба: 1 ком
Автомат удирлагын систем: 1 ком
Угсрахад шаардлагатай хэрэглэгдэхүүн: 1 ком


Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ