Үнэ: Сонголтоор

Баталгаа: 13 сар

Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног

Төлбөр: 100 хувь

Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй

Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ

Үйлдвэрийн үнэ: Сонголттой

Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа.

Өнөөдөр Монголчууд маань өөрийн гэсэн өмчлөлийн болон газар эзэмшлийн гэрчилгээтэй газар хувийн орон сууц барих сонирхол их болоод байгаа билээ. Гэтэл орон сууцныхаа бохир усны асуудлыг шийдэх асуудал хамгийн хүнд ажлын нэг болдог. Төвийн инженерийн байгууламжаас хол газар цахилгаан болон цэвэр усыг шийдэхэд амархан. Харин зориулалтын бохир усны септик барих асуудалд инженерийн мэдлэг хүрэхгүйн улмаас тодорхой шийдэл гаргаж чаддаггүй.

Энд би энэ асуудлыг хялбархан бөгөөд хямд аргаар шийдэх боломжыг танд танилцуулж байна.

Энэхүү септик нь орон сууцнаас урсан ирж байгаа бохир усыг анхан шатны танкандаа хүлээж авна. Танкны овор хэмжээ хэрэглэгчийн тооноос хамаарна. Хотхоны нэг оршин суугч 24 цагийн 8 цагт унтаж амраад, нийт 16 цагаар цэвэр усны хэрэглээтэй байдаг гэж үзнэ. Хүн өдөрт дундажаар 131 литр ус хэрэглэдэг.

Иймд 150 хүнтэй хотхоны бохир усны танк нь 150 хүн х 131 литр = 19,65 тонн усыг 16 цагт цэвэршүүлэх чадалтай байна гэсэн үг.

Гэтэл хэрэглэгчийн өглөө, оройн оргил цагийн цэвэр усны хэрэглээ бусад үеэс арай өндөр хэмжээтэй байдаг. Ялангуяа зуны халуун өдрүүд болон баяр ёслолын өдрүүдээр цэвэр усны хэрэглээ нэмэгдэж болзошгүй анхаарч, хамгийн багадаа гэхэд 16 цагт 30 тонн ус цэвэршүүлэх хүчин чадалтай төхөөрөмж сонгох хэрэгтэй.

Энд танилцуулж байгаа төхөөрөмж нь автомат ажиллагаатай тул байнгын ажилчин ажиллах шаардлагагүй. Бохир усны септикт суурилуулсан шахах насос нь цэвэрлэх байгууламж руу урсан ирж байгаа бохирыг шахах үүрэгтэй.

Ариутгах татуургын насос нь шингэн түвшинг хэмжиж, хяналтын унтраалга ашиглан, шингэний түвшин тогтоосон өндөрт хүрэхэд шахах насосыг автоматаар асаадаг. Харин шингэний түвшин буурахад шахах насос автоматаар унтарна.

Бохир ус нь цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан усанд анаэроб, аэробик халдваргүйжүүлэлтийн ариутгал хийсний дараа усанд агуулагдах COD / BOD / SS / аммиакийн азотын агууламж их хэмжээгээр буурч, стандартын шаардлагад хүрэх боломжтой болно.

Бохир ус цэвэрлэх байгууламжийг газар доор булах эсвэл газар дээр байрлуулж болно. Мөн машин дээр суурьлуулаад зөөврийн хэлбэрээр ч ашигласан болно.

Энд танилцуулж байгаа бохир ус цэвэршүүлэх станц нь нэг цагт ердөө л 0,75 квт цахилгаан хэрэглэнэ. 220 вольтоор ажиллах тул өрхийн хэрэглээнд бүрэн тохирно. Захиалагч нэг болон цөөн айлын хэрэглээнд тохирсон бага оврын септик захиалах сонирхолтой байгаа бол 95859000 гэсэн утсаар техникийн шаардлагаа танилцуулан захиалж болно. 

Хоногт 15 тонн бохир ус цэвэрлэх хүчин чадалтай станц

Энэхүү станц нь 50 - 80 хэрэглэгчтэй хотхонд хэрэглэнэ.

Нэр Загвар Тоо
Шүүгч тор Карбон ган B=10mm 1 шр
Бохирын танкны насос 50WQ-25 1 шр
Түвшин тодорхойлогч Суурьлуулсан 1 шр
Бохир усны цэвэрлэх байгууламж Q235 маркийн ган 3.5м*1.5м*2м+0.5 м цооног 1 шр
А ангиллын биохимийн усан сан Уян дүүргэгч (суулгах нягтрал 80%) 1 шр
О ангиллын биохимийн усан сан Уян дүүргэгч (суулгах нягтрал 80%) 1 шр
А ангиллын биохимийн усан сан Үл зэврэх ган 1 шр
О ангиллын биохимийн усан сан Үл зэврэх ган 1 шр
Тунадасны лаг өргөх насос D150 ABS, нилон 1 шр
Агаар сэлгэх сэнс 0.75 квт 1 шр
Цахилгаан хяналтын систем Бүрэн тодорхойлох хяналт 1 шр
Сэнсний дуу намсгагч, шалгах хавхлага, цооног, туслах хоолой Суурьлуулсан 1 шр
Усан сам Q235 маркийн ган 1 шр
Хураах систем Q235 маркийн ган 1 шр
Агаар шүүгч толгой YMB-II,ABS 1 шр
Хуваарлагч цилиндр, ус цуглуулах сав Q235 маркийн ган 1 шр
Хлорын давхар исэл үүсгэгч HB-100 1 шр

Үйлдвэрийн үнэ 29000 юань. Эрээн хот хүртэл үйлдвэрлэгч өөрийн зардлаар хүргэж өгнө.

Хоногт 30 тонн бохир ус цэвэрлэх хүчин чадалтай станц

Энэхүү станц нь 80 - 160 хэрэглэгчтэй хотхонд хэрэглэнэ.

Нэр Загвар Тоо
Шүүгч тор Карбон ган B=10mm 1 шр
Бохирын танкны насос 50WQ-25 1 шр
Түвшин тодорхойлогч Суурьлуулсан 1 шр
Бохир усны цэвэрлэх байгууламж Q235 маркийн ган 5м*1.5м*2м+0.5 м цооног 1 шр
А ангиллын биохимийн усан сан Уян дүүргэгч (суулгах нягтрал 80%) 1 шр
О ангиллын биохимийн усан сан Уян дүүргэгч (суулгах нягтрал 80%) 1 шр
А ангиллын биохимийн усан сан Үл зэврэх ган 1 шр
О ангиллын биохимийн усан сан Үл зэврэх ган 1 шр
Тунадасны лаг өргөх насос D150 ABS, нилон 1 шр
Агаар сэлгэх сэнс 0.75 квт 1 шр
Цахилгаан хяналтын систем Бүрэн тодорхойлох хяналт 1 шр
Сэнсний дуу намсгагч, шалгах хавхлага, цооног, туслах хоолой Суурьлуулсан 1 шр
Усан сам Q235 маркийн ган 1 шр
Хураах систем Q235 маркийн ган 1 шр
Агаар шүүгч толгой YMB-II,ABS 1 шр
Хуваарлагч цилиндр, ус цуглуулах сав Q235 маркийн ган 1 шр
Хлорын давхар исэл үүсгэгч HB-100 1 шр

Үйлдвэрийн үнэ 38000 юань. Эрээн хот хүртэл үйлдвэрлэгч өөрийн зардлаар хүргэж өгнө.

Эндээс цэвэршүүлсэн усыг цэцэрлэгт хүрээлэнд ургуулсан мод болон хүлэмжийн усалганд хэрэглэж болно. Мөн дахин 00-ийн өрөөний усан хангамжинд хэрэглэнэ.

Лаг хүчилжүүлэгч танк

Хотхоны бохир усны сувгаар урсан ирж байгаа усыг анхан шатны ариутгах танканд насосоор сорж аваад лагийг нь үлдээн шингэн хэсгийг хоёр дахь танканд шахна. Танк нь өндөр хүчин чадалтай гидролитик чигжигчээр тоноглогдсон бөгөөд өндөр мэдрэмжтэй, ухаалаг хаалт суурьлуулсан.

Их молекултай органик бодисууд гидролизийн үйлчлэлээр бага молекултай органик бодис болно. Биохимийн үйлчлэл нь задрахад хэцүү лагийг гидролизийн урвалд оруулан маш амархан доройтуулж, бага молекултай органик болгон хувиргах чадалтай.

Лаг нь хүчил төрөгчөөр дутмаг орчинд идэгч бактерийн идэвхитэй үйлчлэлээр улам жижгэрч, нарийн ширхэгтэй болно. Энэ үйлчлэлийг идэвхитэй үзүүлэх зориулалтаар энэхүү машин бүтээгдсэн болно.

 Биологийн исэлдэлт явуулах танк

Биологийн исэлдэлт явуулах танк нь биохимийн урвалын гол цөм юм. Танк нь олон тооны биологийн чигжээсийг агуулж, бичил биетнийг үржүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Бичил биетэн үржихэд шаардагдах хүчилтөрөгчийг хангахын тулд агааржуулах систем байрлуулсан.

Энд үржсэн бичил биетэн нь усны найрлаганд байгаа их хэмжээний бохирдлоор хооллож, цэвэрлэх үүрэгтэй. Биологийн исэлдүүлэх арга нь өндөр ачаалалд хүчтэй дасан зохицох чадвартай бөгөөд лаг үүсэх хэмжээ бага, лагны тэлэлт үүсдэггүй, ашиглалт нь энгийн бөгөөд найдвартай. Мөн цэвэршүүлсэн ус нь чанарын баталгаатай байдаг

Тунадас хураах танк

Энэхүү танк нь биохимийн үлдэгдэл, органик бодисын үлдэгдэл, биохимийн цэвэршүүлэлтээр цэвэрлэгдэх боломжгүй хэсгийг тундасжуулж цэвэрлэх үүрэгтэй. Энэ танканд хуримтлагдсан лаг эргэн лаг хураах танк руу насосоор шахагдан орно.

Ариутгагч танк

 Энэхүү танк нь ус цэвэршүүлэх станцийн эцсийн дамжлага бөгөөд бохир усыг бүрэн ариутгахын тулд тусгаарлаж өгсөн хэсэг юм. Энэ танканд хлорын давхар ислийн үйлчлэлээр ариутгал хийгдэнэ. Нэгэнт ариутгагдсан усыг байнга гадагшлуулах хэрэгтэй.

Зураг дээр: Эмнэлэгийн бохир ус цэвэрлэх септикийг эмнэлэгээс 500 м зайд газар доор байрлуулсан байдал.

Зураг дээр: Бохир ус цэвэрлэх септикийг газар доор байрлуулсан байдал.

Зураг дээр: Бохир ус цэвэрлэх септикийг газар дээр, тусгай өрөөнл байрлуулсан байдал.

Энэхүү төхөөржийг угсрах болон хэрэглэхэд нэн хялбар. Автомат тохиргоотой тул бүх цэвэрлэгээг өөрөө хийнэ. Үйлдвэрээс ирүүлсэн зургийн дагуу холболт хийхэд сантехникийн мэрэгжилтэй хүн байхад хангалттай. Хэдхэн хоолой холбох л ажил. Мэдээж цахилгаан сэнсийг цахилгаан эх үүсвэрт холбох нь тийм ч хэцүү биш.

Зураг дээр: Барилга баригдахын өмнө инженерийн байгууламжыг барьдаг. Хамгийн чухал асуудал бол бохир усыг шийдэх ажил тул эхлээд цэвэрлэх байгууламжаа суурьлуулж байна.

Зураг дээр: Энд угсарч байгаа бохир усны септик нь 1000 гаруй хэрэглэгчтэй орон сууцны хороололд тавихаар төлөвлөжээ.

Зураг дээр:  Төврийн бохир усны хоолойн инженерийн байгууламж очоогүй газар цэвэр усаа гүний худгаас шийддэг бол бохир усаа энэ цэвэрлэх байгууламжаар шийддэг байна.

Зураг дээр: Бохир ус цэвэрлэх байгууламжаас гарсан усыг хорооллын цэцэрлэгт хүрээлэнгийн усалгаа болон нийтийн 00-ийн усны хэрэглээнд дахин зарцуулахын тулд тусд нь цэвэр ус нөөшлах танктай холбож өгсөн байна.

Зураг дээр: Хэрэв барилга баригдаад эхэлсэн бол бохир усны үзелийг тусгай өрөөнд байрлуулж болох бөгөөд энд зэрэгцүүлэн тавьсан бохир ус цэвэрлэх септик нь барилгын орц бүр дээр тус тусд нь холбогддог гэнэ.

Зураг дээр: Бохир ус цэвэрлэх септикийг барилгын нэг хэсэгт байршуулсан байгаа нь.

Хэрэв орон сууцанд ямар нэг үйлдвэрлэл явуулаагүй бол нийтийн орон сууцны цэвэрлэх байгууламжаас гарсан ус байгаль орчинд ямар ч хор нөлөөгүй. Шууд байгальд нь шингээж болдог.

Үйлдвэрийн агуулахад бэлэн барааны нөөц сайтай байдаг ба захиалга хийсэн өдөр нь шууд ачилт хийнэ. Хэрэв тусгай шаардлага тавигдсан септик захиалбал 7 хоногын дотор үйлдвэрлэж өгнө.

Зураг дээр: Үйлдвэр захиалгат барааг өөрийн тээврийн хэрэгслээр Хятад улсын бүх нутаг дэвсгэрт шууд барилган талбарт нь үнэ төлбөргүйгээр хүргэж өгдөг.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ