![]() |
![]() |
![]() |
|
![]() |
![]() |
![]() |
|
![]() |
|
![]() |
|
![]() |
|
![]() |
|
![]() |
Шинкай Автомашины бүлэглэл компаны Танилцуулга |
![]() |
Шинкай Автомашины бүлэглэл компани нь 1984 онд байгуулагдсан цагаасаа хойш 20 гаруй жилийн турш БНХАУ-ын томоохон авто машин үйлдвэрлэгч болон хөгжиж, өөрийн бүлэглэлд “Xianghe Ganglong Automobile Accessories Co., Ltd.”, “Shandong Laiwu Fuhua Engine Manufacturing Co., Ltd.” зэрэг Хятад улсын нэр хүнд бүхий компаниудыг нэгтгэн үйлд ажиллагаагаа явуулж байна. Эдүгээ Шинкай бүлэглэл 800 мянган кв.метр талбай бүхий үйлдвэрлэлийн райондоо 300 мянган кв. Метр талбай бүхий үйлдвэрлэлийн обьектод авто машин угсрах, хэвлэх, монтажлах, цутгах, гагнах зэрэг иж бүрэн 800 шугамаар жилд 200 мянган автомашин үйлдвэрлэж байна. Шинкай Автомашины бүлэглэл компани 600 гаруй инженер механикч, 2900 гаруй ажилчин албан хаагчтай.
Шинкай Автомашины бүлэглэл компани 30 гаруй загварын жип,
пикап, мироавтобус, бага оврын ачааны машин үйлдвэрлэж байгаа бөгөөд 1021, 2021,
2023, 2031 серийн пикап машин, 6485, 6490 серийн спорт маягийн жип, 1031,1041
серийн бага оврын ачааны машинуудыг БНХАУ болон дэлхийн зах зээлд нийлүүлж байна.
2002 оноос Japan Toyata-3400 SUV машины бүрэн технологийн дагуу HXK2031 загварын бартаат замын Жип (off road jeep) машинаа үйлдвэрлэсэн юм.
Шинкай Автомашины бүлэглэл компани БНХАУ-ын Гадаад худалдаа Эдийн засгийн Яамнаас “Гадаадын шилдэг технологи бүхий жип, пикап машины эд ангиудыг авч хэрэглэх зөвшөөрөл”-ийг авсан Хятад улсын цорын ганц үйлдвэр юм.
Өнгөрсөн он жилүүдэд Шинкай Автомашины бүлэглэл компани нь “Амьдралд хэрэгжих бодит чанар” хэмээх уриаг өөрийн үйлдвэрлэлийн чиг шугам болгон ажиллаж ирснээр 1998 онд ISO-9000 дэлхийн чанарын сертификатыг хүлээн авсан билээ. Эдүгээ энэ их алдар хүндийн үр нөлөөгөөо БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр гэхэд 600 гаруй дилер компаниар дамжуулан бүтээгдэхүүнээ худалдан борлуулж байна.
Үүнээс гадна ОХУ, Саудийн Араб, Панам, Сири, Өмнөд африкт Шинкай Автомашины бүлэглэл компаны үйлдвэрлэсэн машинууд маш их өндөр нэр хүндтэй байгаа нь дэлхийн өнцөг булан бүрт зах зээл маань улам өргөжин хөгжиж байгаагийн нэгэн тод жишээ юм. Дэлхийн автомашины зах зээлд өөрийн гэсэн байр сууриа цаашид улам хадгалахын тулд гадаадын томоохон авто машин үйлдвэрлэгч нартай хийх хамтын ажиллагаагаа улам нягтруулж байгаа бөгөөд 2006 онд “Бүтээгдэхүүний чанарыг дэлхийн түвшинд хүргэх Т5 төсөл”-ийн дагуу Volkswagen, Toyota үйлдвэрийн эд ангиудыг импортлож, ашиглах албан ёсны гэрээг байгууллаа. Төслийн хүрээнд Шинкай Автомашины бүлэглэл компани дээрхи хоёр үйлдвэрлэгчийн шилдэг эд ангиудыг ашиглаж болох лицензийг гардан авсан юм.Мөн түүнчлэн ISUZU, Mitsubishi компаны Хянах самбар (Dashboard), Toyota компаны “2438cc 4G24”“2237cc 491Q-ME EFI” маркийн бензинийн хөдөлгүүр, ISUZU компаний “2271cc 4JB1” маркийн дизель хөдөлгүүрүүдийг Хятад улсад үйлдвэрлэж байна.
Энэхүү төсөлд групп 1 миллиард юаны хөрөнгө оруулалт хийж, 367 мянган кв. метр талбайгаар үйлдвэрлэлийн обьектоо өргөжүүлж, жилд 150 мянган машин үйлдвэрлэх хүчин чадалтай болж хөгжсөн юм. 2007 оны төгсгөл гэхэд Т5 төсөл бүрэн амьдрал хэрэгжсэн бөгөөд 2009 онд урьдчилсан тооцоогоор жилд 300 мянган машин үйлдвэрлэх хүчи чадалтай болтол өсөх юм.




















































