Хонины ноос хяргагч машин

Хонины ноосыг богино хугацаанд жигд  хяргагч машин одоо манай малчдын хамгийн их эрэлттэй машины нэг юм. Энд танилцуулж байгаа машин нь  жин хөнгөн тул гар цуцахгүй. Шууд цахилгаанаар ажиллах тул хөдөлмөрийн бүтээмж өндөр. Үсний өндрийг тохируулах боломжтой.

Хонь хяргах машиныг зөөврийн буюу суурин газрын гэсэн 2 хэлбэрээр үйлдвэрлэдэг. Зөөврийн машин нь хөдөө цахилгаангүй газар хэрэглэхээр 24 вольтийн бага хүчдэлээр ажиллуулдаг маягаар хийдэг байна. Гэвч энэ машины хүч бага тул зөвхөн нарийн ноост хонь хяргахад тохиромжтой. Иймд энэ машины танилцуулгыг сайт дээрээ оруулсангүй.

Манай орны нөхцөлд өндөр чадалтай DJ-350 хяргагч машин нь илүү тохиромжтой байдаг. Учир нь энэ машинаар бүдүүн ноост хонийг хяргаж болох бөгөөд хяргах хурд нь өндөр байдаг. Танд танилцуулж байгаа доорхи машин бол 220-240 вольтийн цахилгаанаар ажилладаг машин юм.

Машиныг тохируулах, гэмтлийг засах бүх аргачлалыг заавар дээр нь англи хэлээр бичсэн байгаа тул энэ тухай сайт дээрээ оруулсангүй. Үйлдвэрлэгчээс сэлбэг хэрэгслийг ханган нийлүүлэх боломжтой. Баталгаа нэг жил.

 

Модель DJ-350
Цахилгаан хүчдэл 220-240V
Гүйдлийн хүч 1,4А
Чадал 350 ватт
Хайчны хөдөлгөөн 2950 удаа/мин
Нэг ирээр хяргах хонины хэмжээ 2000 аас дээш
Ирний зай 1,0-1,5 мм
Хэрэглэх заавар Англи хэл дээр
Үнэ: 540 юань/ш

Бээжин хотоос Эрээн хот хүртлэх тээврийн зардал нэг машин бүрт 10 юань нэмэгдэнэ.