Буцах

MH-1092/ MH-1575 маркийн 00 - ын цаасны үйлдвэрийн хагас автомат иж бүрэн шугам

Техникийн үзүүлэлт

Цахилгаан хүчдэл: 380V 50HZ
Цахилгаан хэрэглээ: 4.0KW
Үйлдвэрлэлийн хурд:150 м/мин
Үйлдвэрлэлийн жигд хурдац: 80-120 м/мин
Бүтээгдэхүүний хэмжээ: Тохиргоогоор өөрчилж болно
Голны хэмжээ: 1000х1200 мм, 1000х1800 мм (Диаметр х Өргөн)
Цаасны жин: 13-25 g/м.кв
Хорогдол: ≤2%
Машины хэмжээ: 3.7х2.4х1.5 м. (урт х өргөн х өндөр)
Жин: 2.5T

Үнэ: (2009 оны 1 сарын 31 хүртэл хүчинтэй)

Загвар MH-1092 (1.2м түүхий эдийн өргөн) MH-1575 (1.8м түүхий эдийн өргөн)
Үнэ (FOB XIAMEN) USD 6,500.00 USD 7,500.00
Иж бүрдэл

Үндсэн машин: 1 ширхэг
Огтлогч : 1 ширхэг
Хуванцар хайрцаг: 1 ширхэг

Үндсэн машин: 1 ширхэг
Огтлогч : 1 ширхэг
Хуванцар хайрцаг: 1 ширхэг

Сэлбэг

Нэр Тоо
Огтлогчийн хутга 1 ширхэг
Огтлогчийн ир 4 ширхэг
Бул 4 ширхэг
Засварын багаж 1 ком

Түүхий эдийн нийлүүлэлт

Чанарын үзүүлэлтээс хамаарч үнийн зөрүү байгааг анхаарна уу?
Jumbo цаасны ороомог: USD1100/T – USD1300/T (Чанараас хамааран үнийн зөрүү бий)
Цаасан ороомог: USD600/T – USD700/T (Дээд зэргийн чанартай)

Jumbo цаасны ороомогийг машин дээр оруулсан байдал.
Энэхүү цаасан ороомог нь 1.2-1.8 см үйлдвэрлэдэг тул дээрхи хоёр машинд стандарт нийцнэ.
Зураг дээр: 00 - ийн цаасны гол

Асуулт хариулт:

Асуулт: Нэг оромгоор хичнээн ширхэг 00 цаас үйлдвэрлэх вэ? Нэг ороомог цаасаар хичнээн ширхэг цаас хийхийг өөрсдөө шийднэ. ихэвчлэн 00-ийн цаасыг 50-100 граммаар нь ороодог. Иймд нэг тонн цаасаар 10000-20000 ширхэг 00-ийн цаас хийх боломжтой.
Асуулт: Улаанбаатар хүртэл хэрхэн тээвэрлэх вэ? Үйлдвэрээс Эрээн хот хүртэл Хятад улсын дотоодын тээврийн компаниар зуучлуулсан нь өртөг багатай гардаг. Шууд Улаанбаатар ру ачуулалт хийвэл олон улсын тарифаар бодогдоод өндөр гардаг. Машиныг Эрээнд хүлээн аваад Ачааны машин дээр шилжүүлэн ачиж Замын үүд оруулна. Энэ зардал 1500-2000 юань болно. Замын үүдээс Улаанбаатар хүртэл 20 тонны контейнерт шилжүүлэн ачна.

Хэрэв та өөр асуух зүйл байвал info@mychina.biz оор лавлаж болно. Майл болон мессенжерээр харилцах боломжтой.

Ажиллах хүчин

Үйлдвэр нь хүн хүч их шаардагдахгүй. Үйлдвэрийн удирдлага санхүүг оролцуулахгүйгээр 5- 8 хүн байхад хангалттай.
Машинч: 1 хүн, Огтлогч: 2 хүн, Савлагч: 2-5 хүн байна.

Төлбөрийн нөхцөл:
30%T/T урьдчилгаа, 70%T/T ачуулахын өмнө. Захиалгыг Эрээн хотод авч болно.
Нийлүүлэх хугацаа:
Урьчилгаа хүлээн авснаас хойш 35 өдөр.
Савалгаа: Машины гадна эд ангийг зэврэлтээс хамгаалагч тосоор өнгөлөн гялгар уутаар бүрнэ. Гадуур нь модон хайрцагаар хийх тул заавал контейнерээр ачих шаардлагагүй.

Борлуулалтын дараах үйлчилгээ:

1. Баталгаа нэг жил. Машин худалдан авагчийн үйлдвэр дээр очсон цагаас эхлэн тооцно. Хэрэв захиалагч хүсвэл мэргэилтэн илгээж угсралт хийх, тохируулах, үйлдвэрлэлийг шалгах, ажилтнуудыг 5- 10 өдөр сургах зэрэг үйлчилгээ үзүүлж болно. Харин захиалагч тал буудал, хоол, билет, визийн зардлыг даана. Өдрийн 20 ам даллор/хүн цалинтай.

2. Цахилгааны болон бусад байгалын гэнэтийн аюулаас үүссэн хохиролыг үйлдвэр хүлээхгүй

3. Үйлдвэр мэргэжлийн вөлгөө өгч болно. Баталгаат хугацаа дууссаны дараа мэргэжилтэн урих шаардлага гарвал захиалагч тал буудал хоол билет визийн зардлыг даана. Өдрийн 40 ам даллор/хүн цалинтай.