Культиватор буюу сийрүүлэгч
Англи хэлнээ Cultivator буюу Tiller хэмээн нэрлэх энэхүү жижиг төхөөрөмжийг бага оврын газар тариалангийн аж ахуйд маш олон зориулалтаар хэрэглэж болно. Эдгээр культиватор нь хөрс боловсруулах, сийрүүлэх, өнжсон талбайн зэрлэг ургамал устгах, үр суулгах ажилд маш өргөн хэрэглэгдэнэ. Энэхүү төхөөрөмжийн сонголт хийхийн тулд хир хэмжээний том газар хэрэглэхээс шалтгаалан сонголыг хийдэг. 3-12 сот газар бол хөнгөн хэлбэрийн культиватор, 10-50 сот газар дунд зэргийн культиватор хэрэглэдэг. 50 сотоос дээш газар хүнд хэлбэрийн культиватор хэрэглэнэ. Культиваторуудын сонголтонд анжисны өргөн маш их ач холбогдолтой. Хэрэглэгч нэг мөр тариалалтаа хир өргөн хийхээс шалтгаалан өргөний хэмжээг сонгож авдаг.
Хөнгөн Культиватор нь 4 хүртлэх морины хүчтэй байх бөгөөд 30 орчим кг жинтэй байна. Энэ нь хөрсийг 15-18 см гүн ухна. Эдгээрийг төрөл бүрийн мөрлөн тарьдаг хүнсний ногооны жижиг аж ахуйд хэрэглэх нь тохиромжтой. Энэ Культиватор дээр эмэгтэйчүүд хүүхэд ч гэсэн ажиллаж чадна. Гэхдээ хамгийн сайн чанарлаг хөрстэй газар энэ Культиваторыг ашиглаж болно.
Дунд зэргийн культиватор нь 50-90 кг жинтэй байх бөгөөд 5-7 морины хүчтэй байдаг. Ажиллахад хамгийн төвөг багатай эв сайтай байдаг. Хамгийн өндөр бүтээмжтэй культиватор тул тариачид энэ төрлийн Культиваторыг ихэд худалдан авах сонирхолтой байдаг. Боловсруулах талбайн хувьд хөнгөн Культиватораас өргөн байх бөгөөд мөрлөн тарьж байгаа хүнсний ногоог хоёр талаас нь арчилгаа хийх боломжтой мөр гаргадаг. Иймд талбай ашиглалтын хувьд илүү их ач холбогдол өгч чадна.
Хүнд хэлбэрийн Культиватор нь 90 кг аас дээш хүнд жинтэй байх ба 8 аас дээш морины хүчтэй байдаг. Энэ нь өндөр мэрэгжлийн фермерийн аж ахуй болон САА-д илүү тохиромжтой. Хүнд Культиватор нь олон цагаар ажиллах давуу талтай. Эдгээр Культиватор нь маш хүчтэй хөдөлгүүртэй байдаг тул хөдөлмөрийн бүтээмж өндөр хурдац сайтай байдаг. Хөрсний боловсруулалтыг маш гүн хийж өгдөг сайн талтай.
Манай улсад урьдны том САА болон өндөр мэрэгжлийн фермерийн аж ахуй байхгүй тул бид энд хөнгөн ба дунд оврын культиваторуудын сонголт хийж танилцуулж байна.
Үйлвэрлэгч анхны өгсөн үнээ буулгалаа.
| Модель | Үзүүлэлт | Зураг | Үнэ ба тээвэрлэлт 2009 оны 6 сарын 1 хүртэл |
Үнэ ба тээвэрлэлт 2009 оны 6 сарын 15 хүртэл |
| GR-8001 | Хөдөлгүүр : 168FA Хөдөлгүүрийн багтаамж: 196cc Хурд: 1.84-3.88km/h Давших хурд: 1.60km/h Чадал: 6.5HP/3600 эрг/мин Хөрс боловсруулах өргөн: 85 см Хөрс боловсруулах гүн: 20-30 см Цэвэр жин: 62 кг Савлах хайрцагын хэмжээ: 66.5*45*63.5 см |
![]() |
USD 240 20'FT: 123 PCS 40'FT: 264 PCS 40'HQ: 352 PCS |
USD 238 20'FT: 123 PCS 40'FT: 264 PCS 40'HQ: 352 PCS |
| GR-8002 | Хөдөлгүүр : 168FA Хөдөлгүүрийн багтаамж: 196cc Max power: 6.5HP/3600 эрг/мин Хөрс боловсруулах өргөн:50 см Хөрс боловсруулах гүн: 20-30 см Цэвэр жин: 76 кг Савлах хайрцагын хэмжээ:107*51*46 см |
![]() |
USD 280 20'FT: 110 PCS 40'FT: 230 PCS 40'HQ: 276 PCS |
USD 276 20'FT: 110 PCS 40'FT: 230 PCS 40'HQ: 276 PCS |
| GR-8002A | Хөдөлгүүр: B&S импортын
Хөдөлгүүрийн багтаамж: 205cc Max power: 6.5HP/3600 эрг/мин Хөрс боловсруулах өргөн:50 см Хөрс боловсруулах гүн: 20-30 см Цэвэр жин: 80 кг Савлах хайрцагын хэмжээ:109*52*58.5 см |
![]() |
USD 480
B&S Хөдөлгүүр 20'FT: 86 PCS 40'FT: 176 PCS 40'HQ: 176 PCS |
USD 384
B&S Хөдөлгүүр 20'FT: 86 PCS 40'FT: 176 PCS 40'HQ: 176 PCS |
| GR-8003 | Хөдөлгүүр : 165F Хөдөлгүүрийн багтаамж: 139cc Max power: 4.5HP/3600 эрг/мин Хөрс боловсруулах өргөн:36 см Хөрс боловсруулах гүн: 15-20 см Цэвэр жин: 26 кг Савлах хайрцагын хэмжээ:71*39*65 см |
![]() |
USD 153 20'FT: 144 PCS 40'FT: 297 PCS 40'HQ: 396 PCS |
USD 150 20'FT: 144 PCS 40'FT: 297 PCS 40'HQ: 396 PCS |
| GR-8006 | Хөдөлгүүр : 44F-6A Хөдөлгүүрийн багтаамж: 49cc Max power: 2.2HP/6500 эрг/мин Хөрс боловсруулах өргөн:30 см Хөрс боловсруулах гүн: 10-15 см Цэвэр жин: 16 кг Савлах хайрцагын хэмжээ: 44*41*75 см |
![]() |
USD 110 20'FT: 195 PCS 40'FT: 420 PCS 40'HQ: 420 PCS |
USD 101 20'FT: 195 PCS 40'FT: 420 PCS 40'HQ: 420 PCS |
| GR-8007 | Хөдөлгүүр : 168F Хөдөлгүүрийн багтаамж: 163cc Max power: 5.5HP/3600 эрг/мин Хөрс боловсруулах өргөн:80 см Хөрс боловсруулах гүн: 20-30 см Цэвэр жин: 55 кг Савлах хайрцагын хэмжээ:79*63*73 см |
![]() |
USD 210 20'FT: 81 PCS 40'FT: 162 PCS 40'HQ: 162 PCS |
USD 206 20'FT: 81 PCS 40'FT: 162 PCS 40'HQ: 162 PCS |
| GR-8008 | Petrol Хөдөлгүүр:168FA Хөдөлгүүрийн багтаамж:196cc Max.Power:6.5HP/3600 эрг/мин Хөрс боловсруулах өргөн:80 см Хөрс боловсруулах гүн:20-30 см Цэвэр жин:58 кг |
![]() |
USD265 20'FT: PCS 40'FT: PCS 40'HQ: PCS |
USD219 20'FT: PCS 40'FT: PCS 40'HQ: PCS |
Культиваторын ажиллах горим

GR-8002A маркийн культиватор нь импортын хөдөлгүүртэй чанарын хувьд бусдаасаа нилээд сайн. Зураг дээр: GR-8002A маркийн культиватор
|
![]() |
















































