Эрээн хотын "Шэн Тун" Олон Улсын Худалдааны Төв

2008 онд Эрээн хотод нээгдсэн "Шэн Тун" олон улсын худалдааны төвийг танилцуулья. Хэрэв та гэртээ болон албан таслгаандаа шинэ тавилга болон төрөл бүрийн засал чимэглэлийн барилгын материал авья гэвэл "Шэн тун" Олон улсын худалдааны төвд зочлоорой. Энд Хятад улсын тавилгын болон барилгын материалын нэр хүндтэй ихэнхи үйлдвэрүүд өөрийн бараа бүтээгдэхүүнээ дэлгэн тавьж, хамгийн шилдэг загвар дизайн бүхий тавилгуудын санаанд оромгүй хямдхан үнээр худалдаж байна. Шэн тун ОУХТ-ийн удирдлагууд шинэ захынхаа үйл ажиллагааг тогтворжуулахын тулд эхний жил өөрийн байраа түрээслэгч нарт үнэ төлбөргүй өгсөн тул эндхийн бараа бүтээгдэхүүнүүд маш хямд үнэтэй байгаа. Ямар ч байсан очиж үзэхэд илүүдэхгүй шүү.

Миний хувьд нүд орой дэрээ гартал гайхсан. Үнэхээр сайн тавилгууд маш хямдхан байсан шүү. Энгийн дэлгүүрээс 2500 юанаар авсан диван креслийг маань энд 1500 юанаар зарж байхыг нь үзээд ямар их харамссан гэж бодно оо.

Эрээн хотод ямар нэгэн ажлаар ирвэл заавал энэ захаар орж үзээрэй. Орчин үеийн тохилог сайхан орчинтой Шэн Тун захаар ороод та заавал нэгийг бодоод гарна. Энэ бол чин үнэн үг минь билээ.

Аан тийм. Бас нэг юм мартчихаж. "Залхуу хүний дэлгүүр"-ээр заавал орно шүү! Их сонин дэлгүүр байна билээ. Шинэ бизнес санаа төрж магадгүй. Доор рекламууд нь байгаа. Хулганаараа дараад томруулж үзнэ үү.

01 02 03 04 06 08 10
05 12 09 11
07 13 14 15 16 17 18

Энд тус худалдааны төвийн тухай нийтэлсэн
"Зарын хур" сэтгүүлийн тусгай дугаарууд дээр гарсан
сурталчилгааны материалуудыг оруулав.

Дашрамд хэлэхэд Монгол улсын "Зарын Хур" сэтгүүл
Хятад улсын бизнесийн үнэ цэнтэй мэдээллийг Монголчууддаа хүргэдэг юм байна.
Сэтгүүлийн редакцийнханд талархал илэрхийлье.

Хаяг: Эрээн хот Шэн тун олон улсын худалдааны төв. 0479-2226999, 0479-2224999

Таны мэлмийг мянган удаа нээж, сонорыг чинь түмэн лангаар мялаая.