Сендвичэн хавтан
![]() |
Сэндвичэн хавтан V950 маркийн сендвичэн хавтан нь 50 мм, 100 мм, 150 мм-ийн хэмжээтэй үйлдвэрлэгдэнэ. Манай орны нөцөлд өвлийн сууц баривал 100-150 мм-ийн хавтанг ашиглахад болно. Харин байшингийн дотор ханыг 50 мм-ийн зузаан хавтангаар хийнэ. Сэндвичэн хавтангаар хийсэн байшин энгийн байшинтай харьцуулбал дулаанаа хадгалах чадвар өндөр бөгөөд дуу тусгаарлахдаа сайн. Энэхүү хавтанг Орон сууц, үйлдвэрийн байр, үйлчилгээний газар, зоорь, агуулах, зөөврийн орон сууц барихад хэрэглэнэ. Үнэ өртгийн хувьд хямд төсөр. Угсрахад хялбархан шинэ төрлийн барилгыг материал юм. Сэндвичэн хавтангийн өргөн 95 см байдаг. Өнгөний сонголт сайтай. Шилэн хөвөнтэй хавтан нь 100% шилэн хөвөнгөөр
хийгдсэн учраас дулаан тусгаарлах чадвар гойд сайн төдийгүй
галд шатахгүй, дуу чимээ намсгагчтай аюулгүй байдлын шаардлага
хангасан бүтээгдэхүүн юм. Сэндвичэн хавтанд ноогдуулах гаалийн татвар болон НӨТ татварыг 1350 доллор / тонн-оор суурь үнэлгээ хийж, 5 хувийн гааль, 10 хувийн НӨТ ноогдуулдаг.
Доор бид Эрээн хот дахь Хун Тай Ян компаний сэндвичэн хавтангийн үнийг танилцуулж байна. |
||
![]() |
|||
![]() |
|||
| 50 мм / 0,5 мм | 100 мм / 0,5 мм | 150 мм / 0,5 мм | |
| Шилэн хөвөнтэй ханы хавтан | 140 юань / м2 (Эрээн хот) | ||
| Шилэн хөвөнтэй дээврийн хавтан | 140 юань / м2 (Эрээн хот) | ||
| Хөөсөнцөртэй ханы хавтан | 75 юань / м2 (Эрээн хот) | ||
| Хөөсөнцөртэй дээврийн хавтан | 80 юань / м2 (Эрээн хот) | ||
| Металл бэлдэцүүд | |||
| Карказ төмөрний үзүүлэлт | Өндөр 80-230 мм | Өргөн 50-80 мм | Жин 4,7-10,6 кг |
| Карказ төмөрний үнэ | 4800 юань/ тонн | ||
![]() |
|||
| Зураг дээр: Сендвичэн дээвэр болон ханын хавтангууд. | |||












































