Элсний бургас
Эх байгаль маань цөлжиж байгаа өнөө үед элсний бургас нь хамгийн найдвартай "Байгаль хамгаалагч" болж байна. Манай орны мянга мянган га талбай бүхий эх нутгийг залгиж байгаа цөлжилтийг богино хугацаанд сэргээн элсний нүүдлийг зогсооход элсний бургас нь чухал үр дүн үзүүлж чадна. Элсний бургас нь хөрс голохгүй хаана ч ургаж чаддаг бөгөөд ХАА болон аж үйлдвэрийн чухал түүхий эд болж байна. Үүнд:
-
Цөлжиж буй бүс нутгийг сэргээх
-
Говь, хээр тал нутгийг ногооруулах
-
Ширгэж байгаа болон ширгэсэн гол мөрний сав нутагт тариалан усны нөөцийг нэмэгдүүлэх
-
Жилд ургах урагцын норм өндөр тул эрчим хүчний зориулалтаар ашиглаж хямд өртөгтэй шахмал түлш гарган авах
-
Элсний бургасны аж ахуй байгуулан хот суурин газрыг цэцэрлэгжүүлэх
-
Уул уурхайн нөхөн сэргээлт хийж байгаль орныг хамгаалах
-
Монгол гэрийн үйлдвэр болон уурга, араг савар зэрэг үндэсний онцлогтой үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах
-
Үртэс болгож гэрийн тавилгын болон барилгын ханы материалын үйлдвэрийн түүхий эд болгон модон хавтан үйлдвэрлэх
Элсний бургасны онцлог
Жилд нэг 60 см урттай ширхэг суулгацнаас 5-20 ширхэг салаална. Салаа бүр 1.5 - 2.5 метр хүртэл өндөр ургана. Хөрс үл голно. Хөрсний гүнд усны нөөц бүхий бүх газар тариалж болно. Хавар эрт соёолж үрээ цацна.
Нийлүүлэлт
Манай компани сонирхсон аж ахуйн нэгж хувь хүмүүст элсний бургасыг хавар намрын цагт бэлтгэн нийлүүлж байна. Нэг суулгацын үнэ 0,85 юань. (Эрээн хот хүртлэх тээврийн зардлын хамт)
Захиалга хийх доод хэмжээ: 50 мянган суулгац. Үндсийг хурдан ургуулах сэргээш эмийн бодисыг мөн нийлүүлж байна.
50 мянган суулгац бүрт 100 хайрцаг сэргээш эм шаардагдана. Үнэ 30 юань/хайрцаг
![]() |
![]() |
![]() |
![]() |
| Элсний бургасан төглийг мянга мянган га газар тариалдаг. | Элсний бургас бол маш шигүү ургадаг гайхамшигт мод. | Хавар элт соёолж үрээ цацна. | Суулгац таслан авсан бургас цаашид амьдрах чадвартай. |
![]() |
![]() |
![]() |
![]() |
| Нэг суулгацнаас маш олон салаа мөчир ургадаг | Элсний бургас нь маш хүчирхэг үндэстэй тул тийм ч амархан сугарахгүй. | Суулгацыг суулгаад 2 сар болсон чинь маш хурдан үндэс нь ургасан байна. | 60 см урт суулгацын үндэс нь гэхэд 2 сарын дараа 2,5 м урт ургасан байлаа. |
![]() |
![]() |
![]() |
![]() |
| Элсний бургас ургуулсан бүс нутгийн хөрсний давхрага | Элсний бургас ургуулсан элс их чийглэг болсон байлаа. | Элсний бургасын хөрсний дээж авч үзлээ. Яг л манай говийн элс. | Элсний бургасны суулгацуудыг шилжүүлэн тарихаар бэлтгэсэн байдал |
Харилцах хаяг:
Mail & messenger: tomongolia@yahoo.com
Mail & messenger: ochirboldbaatar@yahoo.com
Утас: 0086-479-7524499 Хятад улсад Харилцах хүн: Ц.Энхтайван
Утас: 00976-98981588 Монгол улсад Харилцах хүн: О.Болдбаатар
Цөлжилтийн тухайд товчхон
Сүүлийн 10 жилийн хугацаанд
Монгол орны гандуу нутаг дэвсгэрийн эзлэх талбай 3,4 хувиар ихэсч,
цөлжилтөд хүчтэй нэрвэгдсэн нутгийн талбай 5,4 дахин, маш
хүчтэй илэрсэн нутгийн талбай 1,8 дахин нэмэгдсэн тооцоо гарч, нийт
нутаг дэвсгэрийн 41,3 хувь буюу 647,0 мянган ам километр талбай
эзлэх говь цөлийн бүс нутагт нүүрлэн жилээс жилд улам хүрээ нь тэлж
, байгалийн бүс бүслүүр хойш түрэгдэж байна.
Говь, цөлийн болон цөлөрхөг хээр нутгаар элсжилт, элсний нүүлт, хөдөлгөөн эрчимжиж байгаа үзүүлэлт гарчээ. Манай оронд нийт элсжсэн газрын талбай 3800 ам дөрвөлжин км болж, нийт элсний 8.7 хувийг эзлэх болж, түүний дотор говийн хэсэгт 3360 ам дөрвөлжин км буюу 88 хувь, хойт буюу Хангайн нутгаар 460 ам дөрвөлжин км буюу 12 хувь нь элсжилт үүсчээ. Их нууруудын хотгорын мужийн Монгол элсний урд зах, Нууруудын хөндий, Алтайн Өвөр говийн мужийн Булган, Бодонч голын сав газар, Хайч-Хуц хайрхан, Гурван тэсийн орчмоор, Цоохондойн Гурван Бүгтэйн тарамцагууд, Зүүн говийн мужийн Өөш-Улаан говь, Үнэгт харгатнын тарамцагууд зэрэг газрууд шинээр элсжиж байгаа нь судалгаагаар нотлогджээ.
Цөлжилтийн асуудал нь газар ашиглалттай шууд холбоотой үүсэх экологийн доройтлын нэг хэлбэр бөгөөд төв суурин газрын элсжилт ихсэж, говь, хээрийн бүсийн 145 гаруй төв, суурин газар элсжих үйл явцад өртөж, цөлжилтөд ямар нэг хэмжээгээр өртөж байгаа бөгөөд тухайлбал, Говь-Алтай аймгийн Хөх-морьт, Дорноговь аймгийн Замын -Үүд, Өмнөговь аймгийн Гурван тэс, Цогт –Овоо, Завхан аймгийн Завхан-Мандал, Дөрвөлжин зэрэг сумдын төв цөлжилтийн нэн хүчтэй эрчимд орж, барилга байгууламжууд нь элсэнд дарагдах аюул тулгарч байна.
Эх орны цэнхэр судас болсон хоёр мянга гаруй гол горхи ширгэн үгүйрчээ. Хүн, малын усгүйгээс цөөн хэдэн уст цэг, баянбүрдээ тойрон шавааралдаж малчид бууснаас тэр орчмын газраа удаан хугацаанд доройтуулж цөлжүүлэх үндсийг ч тавьж эхлээд байна.
Цөлжилттэй тэмцэх, түүний аюулыг сааруулах асуудлыг элсний бургас тариалан шийдэж байгаа сайхан туршлага дэлхийн олон оронд байгаа билээ.




















































