Хөнгөн цагаан болон PVC материалаар хаалга цонх үйлдвэрлэгч машинууд

Энд танилцуулж байгаа тоног төхөөрөмжүүдийг Хятад улсын Барилгын материалын машин механизмийн томоохон эрдэм шинжилгээний зохион бүтээх төв бүхий Жинан хотын "Шилдэг машин" үйлдвэрээс санал болгож байгаа юм. Хөнгөн цагаан болон PVC пластик материалаар төрөл бүрийн загвар дизайнтай хаалга, ваакуум цонх үйлдвэрлэх иж бүрэн машин механизмуудыг дагнан үйлдвэрлэдэг.

"Салбартаа тэргүүлэхийн тулд чанарыг эрхэмлэн ажиллаж, үйлчилж амьдрая" гэсэн уриаг энэ компаний ажилчин, албан хаагчид өглөө бүр ажилдаа орохдоо тангараг өргөдөг уламжлалтай юм байна.

"Зөв бодож сэтгэж чадвал эдгээр машинаар зуун мянган хэлбэр маягийн гайхамшгийг бүтээж чадах бүрэн боломжтой юм. Бид тэр бүх боломжыг бүрдүүлэхийн тулд маш нарийн бодож боловсруулсан" гэж үйлдвэрийн ерөнхий зохион бүтээгч ярьж байлаа. Хятад улсад хамгийн өндөр нэр хүндтэй машин зохион бүтээгч энэ үйлдвэрт ажилладаг нь үйлвэрийн бахархал болж байдаг гэнэ. Тус үйлдвэр нь барилгын машин механизм зохион бүтээх төв, экспортын худалдааны төв, удирдлага менежментийн төв, мэргэжлийн ажилтан ажилчин бэлтгэх төв зэрэг олон салбарт эрдэм шинжилгээ явуулж, зохион бүтээх үйл ажиллагаа өргөтгөн ажилласаны үрээр орчин үеийн хамгийн хийц загвар сайтай, цахилгаан эрчим хүч хэмнэж чадах шилдэг технологийг бүтээж чаджээ. Иймээс ч ОХУ, Украйн, Эфиоп, АНУ, Монгол зэрэг оронд бүтээгдэхүүнээ гаргаж, халуун талархал хүлээж байна.

Үйлдвэрийн удирдлагууд "Танай Монголчууд манай тоног төхөөрөмжийг худалдаж авсан. Тэд худалдан авсан машиндаа сэтгэл маш хангалуун байдаг гэдгээ илэрхийлж бидний ажилд их урам өгсөнд баярлаж явдаг. Бид цаашид монголын зах зээлийг өөрийн хамгийн өндөр хүндэт зах зээлийн бүс нутаг гэж үзэх болно" хэмээн ярьж байхыг нь сонсоход таатай байснаа энд илэрхийлье.

Үйлдвэр нь өөрийн тоног төхөөрмжийг худалдан авсан хүмүүстээ шинээр бий болсон техник технологийн нууц мэдээлэл өгөхөөс гадна, сургалт явуулах, мэргэжлийн зөвөлгөө өгөх, бүтээгдэхүүний борлуулалтын дараах үйлчилгээгээр бүрэн хангах зэрэг олон сайхан үйлчилгээ үзүүлдэг юм байна. Ямар ч байсан энэ үйлдвэрийн машиныг авсан тохиолдолд салбартаа тэргүүлэгч болох зам нээлттэй юм байна. Хятадаас шинэ технологи үнэгүй оруулах нэг үүд энд байна.

Үйлдвэрээс надад өгсөн бас нэг амлалт: Гагнуурын машин худалдан авсан тохиолдолд зөөврийн булан цэвэрлэгч машин үнэгүй дагалдана. Энэ амлалтыг нь мартахаас нь сэргийлж би бичгээр үйлдүүлэж авсан.

Бүх цахилгаан эд анги нь дэлхийн нэртэй брэнд болох Siemens, Mitsubishi, Schneider фирмээс импотлон авч суулгасан.

Машины нэр Загвар Нэг бүрийн үнэ
Нэг толгойтой төрөл бүрийн булан гагнагч машин MSH-100 $1680
Дөрвөн булан гагнагч машин MSHP4-3000A $12600
Дөрвөн булан гагнагч CNC машин MSHP4-CNC-3000A $23100
Дөрвөн толгойтой гагнагч машин MHJ02-3500.4/4A $3885
Гурван толгойтой гагнагч машин MHJ02-3500.3/3A $2625
Хоёр толгойтой гагнагч машин MHJ02-3500.2/2A $2100
Хоёр толгойтой огтлогч хөрөө MSJ02-3500 $1470
Хоёр толгойтой отлогч хөрөө MLSJ04-3500 $1575
Шил зүсэгч машин MSYJ03-1800 $525
Булан цэвэрлэгч CNC машин MJQK04-120 $6930
Булан цэвэрлэгч машин MSQJ01-120 $1680
Нэг тэнхлэгт чиг баригч фрезерийн машин MLSX-100 $840
Хос тэнхлэгт чиг баригч фрезерийн машин MLSX01-100 $1365
Хос тэнхлэгт усан сувагтай фрезерийн машин MSCX01-2 $630
Гурван тэнхлэгт усан сувагтай фрезерийн машин MSCX01-3 $1155
Нүх гаргагч фрезерийн машин MSZJ01 $1470
Арктай цонхны машин MSYH01-1800 $2205
PVC материалын Cap seal фрезерийн машин MSFX01-160 $368
Эцсийн фрезерийн машин MLXD02-200 $892

Жич: Эдгээр машинуудыг үйлдвэрлэгч өөрийн зардлаар Эрээн хот хүргэж өгнө

Савалгаа: Олон улсын стандартын дагуу модон хайрцагт хийж өгнө.
Үйлдвэрлэх хугацаа: 20 хоног