“ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ: МОНГОЛ УЛС - 2009”
![]() |
Бидэнд юу байна вэ? |
| Хүн ам 2.6 сая (энэ
бол ойролцоо тоо жинхэнэ тоо 200 300 мянгаар хэлбэлзэнэ.) Хүн
амын бүтэц 1.1 сая нь 18 хүртлэх насны хүүхэд, 200 мянга идэр
насны залуус гадаадад амьдардаг Улаанбаатар хотод 1.5 сая хүнтэй
нийт хүн амын талаас илүү хувь нь 35 хүртлэх насны залуучууд
залуучуудын талаас илүү хувь нь дээд боловсролтой. Иймд гадаадын
шинэ технологийг оруулж ирэхэд Монгол залуучуудын оюуны их нөөц
хуримтлагдаж байгаа. Газар нутаг 1.5 сая хавтгай дөрвөлжин км ( газар нутгаараа дэлхийд 16-рт орно.) ХАА-н бүтээгдэхүүнээр дотоодын хэрэглээгээ хангах бүрэн боломжтой. Байгалийн баялаг сүүлийн үеийн мэдээллээр асар их нөөцтэй гэх, үүнээс 2 толгой гэх Оюу толгой 32 сая тонн зэс, 1100 кг алт энд Таван толгой 6 тэрбум тонн сайн чанарын нүүрс зөвхөн энэ 2 уурхайгаас жилдээ хамгийн багадаа 2 тэрбум доллар олох боломжтой. Уул уурхай бол Монголын гэрэлт ирээдүй. Энэ манай бүтэн жилийн ДНБ -н талаас илүү хувь болно гэсэн үг. Малын ашиг 43 сая малтай зөвхөн ямаанаас 4000 тонн ноолуур авдаг гэх мэт асар олон боломж бидэнд байна. 25 сая малтай байхдаа Монгол малын гаралтай бүтээгдэхүүн экспорлодог байсан. Хүн амын дундаж хэрэглээ бага Монгол хүнд хамгийн их хэрэгтэй нь мах, гурил, сүү бензин, бага зэргийн ногоо. Хамгийн наад захын хэдэн тоо баримтаас л бид хөгжих боломжтойгоо олж харж байна. Ийм орон өнөөдөр үйлдвэрлэгч биш хэрэглэгч болоод байна шүү дээ. |
|
| Бидэнд юу байхгүй вэ? | Харанхуй хонгилийн үзүүрт гэрэл ёлтойно |
| Үндэсний үйлдвэрлэл Монголд байна уу? Бид маш их хэмжээний бэлэн бүтээгдэхүүн импортлож байна. Зарим үед Замын үүдийн төмөр замын ачих буулгах анги ачааллаа даахгүй их хэмжээний бараа бүтээгдэхүүн ачсан машинууд 7-15 хоног хүлээдэг. Хямд үнэтэй, эрүүл мэндэд хортой өргөн хэрэглээний барааны энэхүү их урсгалыг зогсоомоор байна. Чанаргүй бэлэн бүтээгдэхүүн худалдан авах мөнгөөрөө тоног төхөөрөмж авья. Made in Mongolia брэндийг төрүүлье Монголчууд аа. |
Үндсэн танилцуулга
Монгол Улсад их бүтээн байгуулалт өрнөж, тэргүүлэх ач холбогдолтой салбар болох үндэсний үйлдвэрлэл, барилга, уул уурхай, дэд бүтцийн салбар хурдацтай хөгжиж буй өнөө үед тус салбарт үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгжүүдийг дэмжиж гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, худалдааны түншүүдтэй нь холбох, дэмжих зорилгоор “ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ: МОНГОЛ УЛС - 2009” ажиллагаа өрнүүлэн хөгжүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна.
Бизнес мэдээлэл, судалгаа, сурталчилгааны “www.mychina.biz” сайтиас санаачлан зохион байгуулж байгаа энэхүү үйл ажиллагаа нь нийслэл хот болон орон нутгийн хэмжээний төсөл хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын зах зээлд сурталчлан хөрөнгө оруулагчыг олж өгөх зорилготой юм.
Танай байгууллага хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдээ танилцуулж, шаардлагатай байгаа хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрээ олж авах боломж нээгдэж байна. Бид таны төслийг www.mychina.biz веб хуудсанд байршуулж, БНХАУ-ын хөрөнгө оруулагч, түншүүдэд сурталчлахаас гадна санал болгож буй төсөл хөтөлбөрүүдийн танилцуулгыг Хятад хэл дээр хэвлэн Монгол улсад хөрөнгө оруулах сонирхолтой байгууллага аж ахуйн нэгжүүдийн захиралуудад танилцуулах болно.
Энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцсоноор эдийн засгийн хямралтай одоо үед бизнесийн үйл ажиллагаагаа эрсдлээс хамгаалж, өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах, бизнес, худалдааны түншээ олж авахаас гадна Монгол Улсын үндэсний үйлдвэрлэл, барилга, хот байгуулалт, дэд бүтцийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах юм.
Төслийн анкетийг Англи хэл дээр бөглөж, А4-ийн 2 нүүрт багтаан боловсруулж, “info@mychina.biz” хаягаар ирүүлнэ үү.
Монгол улсад хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжүүдийн жагсаалт
1. "Ань хай" Уул уурхайн групп. Монгол улсад төмрийн хүдрийн олборлолтонд 200 сая юаны хөрөнгө оруулж төмрийн хүдэр ашиглах сонирхолтой байна.
2. Тай Ли Экспорт-импортын компани. Монгол Орос улсын барилгын салбарт хөрөнгө оруулах сонирхолтой
3. Жин Ди Мэн ХК. Уул уурхай нээн ашиглах, шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр хөрөнгө оруулна.
4. Жин Юань Дун ХХК. Нүүрсний уурхай хайн илрүүлж ашиглахад зориулж хөрөнгө оруулна.
Монгол улсын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах сонирхолтой компаниуд
1. Юү И Мод боловсруулах компани. Орос Монголын модон материал нийлүүлэгч болон Монгол улсын модон эдлэл импортлогч нарай хамтран ажиллана
2. Мао Юань ХХК. Ноолууран бүтээгдэхүүн экспортлох чиглэлээр хамтран ажиллана
3. Чан Чин ХХК. Хувцасны загвар зохион бүтээх, хувцас үйлдвэрлэх чиглэлээр гадаад дотоодын ажил хэрэгч хүмүүстэй хамтран ажиллана.
4. Zhi Feng Tang ХХК Монгол улсад зөгийн балны эмчилгээний бүтээгдэхүүн худалдаалагч аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллана
5. Дун Да групп. Зам гүүрийн барилга байгууламж, барилгын салбарт хамтран ажиллах сонирхолтой байна.
6. Жү Шин Кэ ХХК. Хөнгөн цагааны орд, газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллах түнш хайж байна.
7. Чуан Шин ХХК Монгол улсад авто сэлбэгийн худалдаа эрхэлж байгаа хүмүүстэй хамтран ажиллана.
8. Шин да групп Монгол улсад сендвичэн барилгын материал нийлүүлж, өөрийн төлөөлөн борлуулагч хайж байна.









































