Бэлэн гоймонгийн автомат үйлдвэрлэлийн шугам
XBF-III машин нь автоматаар бэлэн гоймон үйлдвэрлэнэ. Гадаадын бэлэн гоймонгийн үйлдвэрийн шугамын шилдэг технологийн дагуу үйлдвэрлэсэн "Бэлэн гоймонгийн үйлдвэрлэлийн шугам" нь бүтцийн хувьд маш энгийн, дизайн сайтай бөгөөд эрүүл ахуйн өндөр шаардлагын дагуу үйлдвэрлэл эрхлэх боломжтой. Цахилгаан эрчим хүч хэмнэдэг, иж бүрэн автомат үйлдвэрлэлтэй, суурилуулах талбай бага. Том хэмжээний үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээнээс 10 дахин бага байгаа болохоор жижиг зах зээлтэй, хүн ам багатай, манай Монгол улсад энэ үйлдвэрийн шугам нилээд их ашигтай жижиг үйлдвэрийн шугам юм.
Үйлдвэрлэгч энэхүү тоног төхөөрөмжийг Монгол улсад суурилуулах, орон нутгийн ажилчдыг сургах, гоймонгийн найрлага, технологи болон үйлдвэрлэлийн процессийг бүрэн зааж өгнө.
Техникийн үзүүлэлт
| Загвар | МXBF-Ⅲ Цахилгаан | МXBF-Ⅲ уурын | МXBF-Ⅳ уурын |
|---|---|---|---|
| Цахилгаан хэрэглээ | 88 кватт | 8 кватт | 35 кватт |
| Уурын даралт | 1.5 кг/см.кв | 6 кг/см.кв | 6 кг/см.кв |
| Гоймонгийн урт | 210 мм | 210 мм | 310 мм |
| Үйлдвэрлэлийн бүтээмж | 11000 ширхэг/8 цаг | 11000 ширхэг/8 цаг | 30000 ширхэг/8 цаг |
| Хэмжээ | 20x0.8x1.6 метр | 20x0.9x1.6 метр | 45x1.2x1.8 метр |
| Үйлдвэрийн бүрэн шугмын үнэ | $40000 | Удахгүй | Удахгүй |
Үйлдвэрлэлийн схем зураг

ГГоймонгийн загвар

Жич: Бэлэн гоймонг хортой гэж зарим хүмүүс ярьдаг. Энэ үзэл бодолтой би сөрөг байр сууринаас хандаж байна. Сайн чанарын гурилаар хийсэн гоймонг, монгол борцоороо амтлаад хийвэл хор болно гэвэл би л итгэхгүй. Монгол гурил Монгол мах хоёр байхад Монгол бэлэн гоймон яагаад байж болохгүй гэж.
Үндэсний онцлогтой Монгол бүтээгдхүүний нэр төрөл улам олон болох болтугай








































