Зээлийн хүүгийн 7,5 хувь буюу тал хувийг
улсын төсвөөс
гаргаж бизнес эрхлэгчдийг дэмжинэ
Улсын төсөвт газар тариалан, хүнсний ногооны
тариалалт, малын гаралтай түүхий эдийг боловсруулах,
экспортонд гаргах чиглэлээр арилжааны банкуудаас зээл
авч буй аж ахуйн нэгжүүдийн зээлийн хүүгийн төлбөрийн
тавин хувийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр болж 15
тэрбум төгрөг тусгасан.
Арилжааны банкуудаас олгох зээлийн нөхцөл нь 5- аас
доошгүй жилийн хугацаатай, жилийн 15 хувиас ихгүй хүүтэй
байна. Зээлийн хүүгийн 7.5 хувь буюу тал хувийг улсын
төсвөөс банк, санхүүгийн байгууллагад олгох замаар
бизнес эрхлэгчдээ бодитоор дэмжиж байгаа юм.
Хүүний хөнгөлөлттэй хөтөлбөрт хамрагдах
а. Усалгаатай болон усалгаагүй газар тариалан эрхлэх, тариалалтын хэмжээгээ нэмэгдүүлэх, өндөр үр ашигтай техник, ХАА- н машин, механизм авах, шинэ технологи нэвтрүүлэх, усалгааны систем байгуулах, сэргээн засварлах, үр, бордоо, ургамал хамгааллын бодис худалдан авах зорилгоор авсан зээл
б. Газар тариалан, хүнсний ногооны тариалалт эрхлэгчдийн техникийн парк шинэчлэх зорилгоор авсан зээл
в. Өндөр үр ашигтай мал худалдан авах зорилгоор авсан зээл
г. Max, сүү, гурил, өндөг, жимс, жимсгэний үйлдвэрийн барилга барих, техник, тоног төхөөрөмж худалдан авах зорилгоор авсан зээл
д. Төмс, хүнсний ногооны тариалалт эрхлэх, хүлэмжийн аж ахуй байгуулах зорилгоор авсан зээл
е. Төмс, хүнсний ногоо хадгалах, мал нядалгаа явуулах, мах хадгалах зориулалтын агуулахын аж ахуй, зоорь байгуулах, түүнд зориулсан тоног төхөөрөмж худалдан авах зорилгоор авсан зээл байх нь.
Зээлийн үндсэн нөхцөл
- Зээлийн хугацаа: 5- аас дээш жил
- Зээлийн хүү жилийн: 15%
- Зээлийн хэмжээ: Хязгаар тогтоогоогүй
- Эхний 2 жил хүртэл үндсэн төлбөрөөс чөлөөлж болно.
- Урьдчилсан төлбөр: торгуульгүй
Зээлдэгчид тавих шаардлага
- Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг байх
- Хувийн өмч давамгайлсан аж ахуйн нэгж буюу иргэн, өрхийн аж ахуй
- Газар тариалан, хүнсний ногооны чиглэлээр 2- оос доошгүй, үйлдвэрлэлийн чиглэлээр 1- ээс доошгүй жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх (гэхдээ шинээр ХАА- н салбарт хөрөнгө оруулж байгаа этгээдийн зээлийн үр ашгийг харгалзан шийдвэрлэнэ).
- Нийт төслийн санхүүжилтийн 20- иос доошгүй хувийг өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэх (5 саяас доош хэмжээний төсөлд хамаарахгүй).
- Банк, татварын алба, ТДС- нд хугацаа хэтэрсэн өр төлбөргүй.
- Зээл, хүүг эргэн төлөх санхүүгийн чадвартай.
- Банкны шаардлагыг хангасан барьцаа хөрөнгөтэй.
Зээл олгох банкууд
ХХААХҮЯ- аас доорхи арилжааны банкуудтай гэрээ байгуулан ажиллаж байна.Үүнд:
- Зоос
- Анод
- Голомт
- Хас
- Худалдаа хөгжил
- Капитрон
- Монгол шуудан
- ХААН
- Улаанбаатар.
Арилжааны банкны хүлээх үүрэг нь
а. Хөтөлбөрийг үйлдвэрлэл эрхлэгчдэд танилцуулах, сурталчлах
б. Зээл олгох эсэх тухай шийдвэрийг богино хугацаанд багтаан гаргах
в. Зээл хүссэн үйлчлүүлэгчдэд түргэн шуурхай үйлчлэх
г. Хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тайлан мэдээгээр талуудыг cap тутам хангах
д. Зээлдэгчийн үйл ажиллагааны талаар шаардлагатай мэдээллийг талуудад гаргаж өгөх
е. Зээлдэгчийн үйл ажиллагаанд Талуудтай хамтран хяналт тавьж ажиллах
ХХААХҮЯ- ны хүлээх үүрэг
а. Банкнаас олгох зээл нь төрөөс явуулж буй хүнс, хөдөө аж ахуйн бодлогод нийцэж байгаа эсэхийг хянан шийдвэрлэх ажлын хэсэг байгуулж ажиллуулна.
б. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зхион байгуулах, үйлдвэрлэл эрхлэгчдэд танилцуулах, сурталчлах
в. Арилжааны банкуудын санхүүжүүлэх боломжтой хэмээн шийдвэрлэсэн төслийг зээлийн хүүгийн хөнгөлөлтийн хөтөлбөрт хамруулах эсэх тухай шийдвэрийг 7 хоногийн дотор гаргах
г. ТЭДС, аймгуудын ХХААГ- уудаар дамжуулан зээлдэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих, энэ чиглэлээр арилжааны банкуудтай хамтран ажиллах
Хүүний хөнгөлөлтөд хамруулах шийдвэрийг хэрхэн гаргах вэ?
1- т Төв банк орон нутгийн банкны салбар зээлийн хүсэлтийг хүлээн авна.
2- т Салбар өөрийн эрх мэдлийн доторхи зээлийн шийдвэр гаргаж аймгийн ХХААГ- т хүргүүлнэ
3- т Аймгийн ХХААГ- ын ажлын хэсэг салбараас ирүүлсэн төсөлд дүгнэлт гаргаж ХХААЯ- нд xүргүүлнэ.
4- т Салбарын эрх мэдлээс давсан их хэмжээний зээлийн хүсэлтийг төв банк шийдвэрлэж ХХААЯ- нд хүргүүлнэ
5- т ХХААЯ- ны ажлын хэсэг төв банкнаас ирүүлсэн төсөлд дүгнэлт гаргаж, ХХАА- н сайдад мэдүүлнэ.
6- т ХХААЯ- ны болон аймгийн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн ХХАА- н сайд тушаал гаргана.








































