Буцах 

Pinyin гэж юу вэ?

Ханз үсэг бүр зөвхөн нэг үе бөгөөд дуудлага нь зөвхөн нэг үеэр л дуудагдана. Үүнийг латин үсгээр тэдэглэж дуудахыг Pinyin гэж нэрлэдэг.

Нэг Pinyin хэд хэдэн Ханз үсгүүдийг төлөөлж чадна. Дуудлага нь ижил Ханз нь өөр өөр.  Жишээ нь ji гэсэн pinyin 80 лрчим ханз болон дуудлагыг илэрхийлнэ.

Pinyin нь 1 - 5 латин үсгээс бүтнэ.

Үеийн тоо маш хязгаардлагдмал байдаг (Түүнийг бид хүснэгтэндээ бүрэн оруулж өгсөн).

Pinyin-ийг дараах тохиолдолд өргөн ашиглана:

Бичиг үсэг үл мэдэх хүүхэд болон гадаадын хүмүүс ханз үсгийг сурахад

Толь бичигт ханз үсгийг цагаан толгойн дарааллаар оруулахад

Компани, хот гудамж зэрэг оносон нэрийг хэн бүхэн хараад ойлгоход хялбар болох зорилгоор.

Pinyin-ийг Ном товхимол, баримт бичиг, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд үл хэрэглэнэ. Pinyin бол ханз үсгийн дуудлагыг зөв танин мэдэхэд их хэрэглэгдэнэ. Pinyin-ийн дээр 4 янзын өргөлтүүдийг оруулж тэмдэглэдэг. Энэ шулуун, өгсөх, өгсөөд уруудах, уруудах гэх мэт.

Pinyin харин ханз үсгийн утгыг илэрхийлж үл чадна.