ЛИЗИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

ХасЛизинг ХХК нь санхүүгийн түрээс (лизинг)-ийн үйлчилгээг дагнан эрхэлдэг компани бөгөөд бид худалдан авагчдад лизингийн нөхцлөөр автомашин тавилга тоног төхөөрөмж худалдан авахад дэмжлэг үзүүлж, урт хугацаагаар санхүүжүүлэх юм.

Та бүхэн өөрсдийн хэрэгцээнд www.mychina.biz сайт дээр байгаа тоног төхөөрөмжийг авах гэж байгаа бол бид танд лизингийн таатай нөхцлөөр өөрийн санхүүгийн үйл ажиллагаандаа хүндрэл учруулахгүйгээр зээлээр худалдан авах боломжтой боллоо.

Та өөрийн худалдан авахаар сонгосон тоног төхөөрөмж, автомашин болон тавилга тоног төхөөрөмжийн үнийн дүнгийн 30% - ийн урьдчилгаа төлснөөр үлдсэнийг нь 5 жил хүртэл хугацаатай 1,5 %- 2,2 % MNT хүүтэй лизингээр авах боломжтой.

Лизингийн нөхцөл:

Урьдчилгаа - 30 %

Хугацаа - 5 жил хүртэл

Хүү MNT 1.5%-2.2 % ; USD 1.3 % -1.8 % (сард)

Бүрдүүлэх материалын жагсаалт /

Иргэн

• Лизинг хүссэн өргөдөл /маягтын дагуу 3х4 зурагтай,

• Иргэний үнэмлэх хуулбарын хамт

• Бизнесийн болон цалингийн орлогын тодорхойлолт, НДД –ийн хуулбар,

• Өрхийн гишүүдийн орлогыг тодорхойлох баримтууд

• Орлого тодорхойлох бусад баримтууд

ААН байгууллага

• Зээл эргүүлэн төлөх эх үүсвэрийн тооцоо, тайлбар;

• Бизнeсийн үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтууд, компаний гэрчилгээ, зөвшөөрөл лицeнз, гэрээ дүрэм; санхүүгийн тайлан, холбогдох эрх бүхий этгээдийн зөвшөөрөл /Хувь нийлүүлэгч, ТУЗ, захирал г.м;

• Хэрэв гуравдагч этгээдээс баталгаа, батлан даалт гаргуулах бол: Баталгаа гаргагч, Батлан даагчаас гаргасан тодорхойлолт;

• Бусад холбогдох материал

 

Утас: 318185 (1507); 1888 / Хасбанкны лавлах

Факс: 328701

Э-шуудан: хасleasing@xacleasing.mn

Хаяг: Ерөнхий Сайд Амарын гудамж, ХасБанкны төв байр, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

Түрээсийн хугацаа

  • 6- 36 сар хүртэл

Түрээсийн хүү (сарын)

  • 2.5 % - 2.7 % төгрөг

  • 1.7% - 2.2 % ам.доллар

Урьдчилгаа төлбөр:

  • 30 % -40 %

Түрээсийн хэмжээ:

Тоног төхөөрөмжийн үнийн дүнгийн 70 % хүртэл хувийг санхүүжүүлнэ.

Барьцаа:

Түрээсийн хөрөнгө. Түрээсийн төлбөрийг бүрэн төлж дууссанаар түрээслэгчийн өмчлөлд шууд шилжинэ.

Даатгал:

Түрээслэгч нь түрээсийн хөрөнгийг түрээсийн хугацааны турш заавал даатгуулна.

Лизинг олгох хэлбэр :

Бэлэн бусаар нийлүүлэгчийн дансанд шилжүүлнэ.

Үйлчилгээний шимтгэл:

Санхүүгийн түрээсийн гэрээний үнийн дүнгээс 1.0 %

Тавигдах шаардлага

Монгол улсад байнга оршин суудаг бизнесийн үйл ажиллагаагаа сүүлийн 6 сарын хугацаанд тогтвортой явуулж ирсэн иргэн, хуулийн этгээд байна. Бизнесийн орлогоороо түрээсийн төлбөрөө төлөх чадвартай байх