![]() |
Хэрэгцээт мэдээлэл |
![]() |
БНХАУ бизнес хөтөч www.mychina.biz сайт БНХАУ-д аялан зорчиж байгаа Монголчуудадаа зориулж "БНХАУ бизнес хөтөч" номыг худалдаанд гаргалаа. Энэхүү номонд Хятад улсад аялаж байгаа Монгол хүнд нэн хэрэгцээтэй мэдээлэлүүд байгаа. |
|
Бээжин хотын галт тэрэг Хятад улсад галт тэргээр өөрийн хүссэн газар руугаа зорчин явахад Ханз үсэг мэдэхгүй хүнд маш их хундрэл учирдаг. Хаанаас хаа хүртэл ямар галт тэргээр явж болох тухай дэлгэрэнгүй мэдээллийг та нартаа хүргэж байна. |
|
Бээжин хотын зочид буудал Бид эдгээр буудлуудын хаягийн англи нэрийг орчуулсангүй шууд орууллаа. Учир нь Бээжин хотын бүх гудамж Англи нэртэй байдаг тул олоход амар байх болов уу гэж бодсон юм. Мөн түүнчлэн энэ буудлыг олохгүй бол утсаар яриад хаягийг нь Хятадаар асууж болно. Тэгвэл таксиний жолооч нар амархан олно. |
|
Олон улсын Утасны код Дэлхийн улсуудын утасны код ба нэрийг Англи Монгол болон Хятад хэлээр орууллаа. |
|
EMS Буухиа шуудан БНХАУ-ын аль нэгэн хотоос гадаадын улс орон руу бараа болон захидал бичиг баримт хүргэх буухиа шуудангийн үнийн саналыг танд танилцуулж байна. |
![]() |
ОХУ-ын виз Оросын ердийн визийг 90 өдөр, аялал жуучлалын визийг 30 өдөр, олон удаагийнхыг 6 сараас 1 жилийн хугацаатай олгоно. |
Хятад улсын гаалийн хууль
... Тусгай зөвшөөрөлтэй машинаар бараа бүтээгдэхүүнээ гаргах ёстой. 3 сарын дотор тухайн машинаар гаргаагүй тохиолдолд барааг улсын орлого болгоно. Буруу газар буулгасан буюу зөвшөөрлөөс илүү бараа буулгасан тохиолдолд гаалийн газраас дахин зөвшөөрөл хүснэ...
Зээлийн хүүгийн 7,5 хувь буюу тал хувийг
улсын төсвөөс гаргаж бизнес эрхлэгчдийг дэмжинэ
Улсын төсөвт газар тариалан, хүнсний ногооны
тариалалт, малын гаралтай түүхий эдийг боловсруулах, экспортонд
гаргах чиглэлээр арилжааны банкуудаас зээл авч буй аж ахуйн нэгжүүдийн
зээлийн хүүгийн төлбөрийн тавин хувийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр
болж 15 тэрбум төгрөг тусгасан.
Арилжааны банкуудаас олгох зээлийн нөхцөл нь 5- аас доошгүй жилийн
хугацаатай, жилийн 15 хувиас ихгүй хүүтэй байна. Зээлийн хүүгийн
7.5 хувь буюу тал хувийг усын төсвөөс банк, санхүүгийн байгууллагад
олгох замаар бизнес эрхлэгчдээ бодитоор дэмжиж байгаа юм.
БНХАУ-ын дарга Ху Жин Тао-г дагалдан ирсэн
Хятадын сэтгүүлчид Монголын талаар ийн бичжээ
Хөх хотын онгоцны буудал дээр Монголын МИАТ-ын бага оврын онгоцонд сууж бид харийн оронд хийх аяллаа эхэлсэн юм.Үйлчлэгч нь гэж хоёр хөөрхөн царайлаг монгол бүсгүй хятад хэлгүй болохоор тэдэнтэй харьцахдаа бид алдаг оног англи хэл дээрээ дохио зангаагаа нэмж байж ойлголцох яадаж явлаа.Энэ зуур санаанд оромгүй нь гэвэл онгоцон дотор нэгэн төрөл Монгол пиво өгөх бөгөөд шошгон дээрээ Чингис хааны зурагтай ажээ. Бид ганц ганц лаазыг ууж үзвэл Хятадын пивонээс амт нь арай гашуун талдаа санагдав.Онгоцон дотор шар айраг өгдөг нь бас л Монголын онцлог бололтой.
Барилгын салбарт гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх,чөлөөлөхтэй холбогдох харилцааг зохицуулах журам
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” хуулийн 7.3., Засгийн газрын 2001 оны 139 дүгээр тогтоолоор батлагдсан “Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх чөлөөлөх журам”-ын 3.11, 3.12-т үндэслэн барилгын салбарт гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх асуудалтай холбогдон барилгын компани, ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх асуудалтай холбогдон барилгын компани, Барлга, хот байгуулалтын яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны хооронд үүсэх харилцааг зохицуулахад уг журмын зорилго оршино.
Монгол улс Эрээнээс гадна хичнээн боомтоор
Хятад
улстай хил залгадаг вэ?
Монгол, Хятадын хилийн 13 боомт байдаг бөгөөд тэдгээр боомтуудын байршил, төрөл, ангилал, нээх хугацаа, ажиллах хуваарийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг сонирхож үзээрэй.
БНХАУ-ын Эрээн хотод ажиллаж амьдарч байгаа
Монголчуудын шинэ жилийн цэнгүүн боллоо
Эрээн хотод бизнес үйл ажиллагаа эрхэлж, оршин сууж байгаа Монгол улсын аж ахуйн нэгжүүдийн захирал удирдлагууд болон Эрээн хотод суугаа Монгол улсын Консулын удирдлага, ажилтнуудын хамтарсан шинэ жилийн баярын цэнгүүн 2008 оны 12 сарын 30 нд боллоо. Цэнгүүнд Монгол улсын Консул Мягмар болон консулын ажилтнууд гэр бүлийн хамт оролцлоо. Эрээн хотод ажиллаж амьдарч байгаа иргэд анх удаагаа шинэ жилийн баярыг хамтдаа тэмдэглэж байгаад Консулын ажилтнуудболон түүнд оролцсон хүн бүхэн ах дүүстэйгээ уулзсан мэт баярлаж байлаа. Цэнгүүнийг үйл ажиллагааг дэд консул Гантулга санаачлан www.mychina.biz сайтын захирал Ц.Энхтайван болон Үжин рестораны Захирал Энхдөл,хамтран зохион байгуулж хийсэн нь Эрээн хотод үйл ажиллагаа явуулж байгаа Монгол улсын команиудын удирдлагуудын халуун дэмжлэгийг олж цаашид иймэрхүү арга хэмжээ зохион байгуулах нь хамгийн зөв юм . Бидний Монголчууд хүний газар гүний нутагт эвтэй сайхан амьдарч хүчээ нэгтгэн хамтарч ажиллах сайхан боломж нээгдлээ. Цаашид www.mychina.biz сайт хувь хүний биш БНХАУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол улсын иргэдийн бизнес мэдээллийн сайт болон өргөжих өргөн боломж нээгдлээ. Энэ сайт дээр Хятад улсад оршин сууж байгаа Монгол улсын иргэд чөлөөтэй өөрийн мэдээллээ тавьж эх орондоо байгаа элэг нэгт ах дүү нартаа хүргэх болно.
БНХАУ-д ажиллаж, амьдарч буй Монгол улсын
иргэд, оюутан, сурагчдын анхааралд
Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа өргөжихийн хирээр хоёр орны иргэд харилцан зорчих явдал нэлээд нэмэгдэж байгаагийн дотор манай иргэд БНХАУ-д албан, хувийн хэргээр зорчих, түр, удаан хугацаагаар оршин суух, улсын болон хувийн зардлаар суралцах оюутан, сурагчдын тоо ихээхэн нэмэгдэж байгаа бөгөөд тэдэнтэй холбоотой элдэв зөрчил, иргэний асуудлууд багагүй гарч байна.











































