Манай сургууль Сургуулийн удирдлагууд Сургууль ба Багш нар Монгол улсын сурагчид

title

Эрээн хотын Олон Улсын хэлний сургууль

01

Нэг. Сургуулийн товч танилцуулга

Эрээн хотын олон улсын хэлний сургуулийг Эрээн хотын захиргаанаас санхүүжүүлэн байгуулсан юм. Сургуулийн нийт талбай нь 170 мянган м.кв. бөгөөд түүнээс барилга байгуулам-жийнх нь нийт талбай 50 мянган м.кв. Нийт 3000 сурагчдыг 60 ангид хувиарлан, Хятад-Монгол-Англи гурван хэлний хичээлээр хичээллэнэ. Манай сургууль нь дунд сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид болон 23 хүртлэх насны залуучуудыг хүлээн авч Хятад хэлний эрчимжүүлсэн сургалт явуулна. Хүүхдийг ерөнхий боловсролын хичээлээс нь үл завсардуулна.
Сургуулийн сургалтын чанарыг дээшлүүлэхийн тулд Жинин хотын нэгдүгээр дунд сургуулийн сургалтын программыг үндэслэл болгож, шинжлэх ухаанч боловсролын менежментийг нэвтрүүлэн ажиллаж байна. Орчин үеийн хэв маягтай манай сургуулийн удирдлагын менежментийн зохион байгуулалт өндөр, багш нарын мэрэгжил мэрэгшил өндөр бөгөөд Хятад улсын боловсролын шилдэг байгууллага болох зорилго тавин ажиллаж байна.

Хоёр. Сургалт болон сурган хүмүүжүүлэх ажлын зорилт

Монгол Улсын сурагчдын ангийн сургалтын хөтөлбөрт Хятад хэлний хичээл голлон орно. /Үүнд: унших, сонсох, ярилцах, үгсийн сан, зохион бичлэг гэх зэрэг хичээлүүд багтана./ Үүний зэрэгцээ компьютер, дуу хөгжим, биеийн тамир, уран зураг, англи хэл, математикийн хичээлүүд орно. Сурагчдын Хятад хэлний чадвар сайжрахыг дагалдуулан Хятад Улсын соёлын үндсэн хичээлүүдийг дэс дараатайгаар оруулна. Гурван жилийн сургалтын хугацаа дуусмагц, улсын шалгалтанд тэнцсэн сурагчдад Эрээн хотын Олон улсын хэлний сургуулийг төгссөн үнэмлэх олгоно. ӨМӨЗО-ны нэр хүндэт сургууль болох Жинин хотын нэгдүгээр дунд сургуулиас эрхлэн ажиллуулж байгаа энэ сургууль нь арван хоёр жилийн сургалттай дотуур байр бүхий сургууль юм.

Гурав. Суралцагч элсүүлэх журам


 
Элсэхээр бүртгүүлж буй бүх сурагчид нь эрүүл мэндийн үзлэгт орсон байна. 9-23 насны хүүхэд, залуучуудыг элсүүлнэ.
БНХАУ-ын хууль тогтоомж болон Эрээн хотын Олон Улсын хэлний сургуулийн дотоод журмыг сахин, хүндэтгэх бага, дунд сургуулийн насны хүүхэд болон 23 хүртлэх насны залуучууд байна.
Эрээн хотын Олон улсын хэлний сургуульд суралцах хүсэлтэй сурагчид 2008 оны 8-р сарын 30-31-нд Эрээн хотын Олон Улсын хэлний сургуульд ирж бүртгүүлнэ.
Насанд хүрэгчид болон хүүхдийн анги гэж тус тусдаа бий. Сургуулийн насны хүүхэд ерөнхий боловсролын хичээлээ үзэхийн хажуугаар Хятад хэл сурна. Насанд хүрэгчид Өглөө 8-12 цаг үдээс хойш 14-18 цагуудад хичээллэнэ.

Хичээл 2008 оны 9-р сарын 1-нд эхэлнэ.

Дөрөв. Төлбөр.

Сургалтын төлбөр нь: 4800 юань/жил Үүнд: Дотуур байр, байрны хэрэгсэл, сургуулийн дүрэмт хувцас, ном дэвтэр бичгийн хэрэгслийн зардлууд бүрэн багтсан)
 

Тав. Холбоо барих

  • Гар утас: 13191555510
  • Факс: 0479-6973885 Хятадаар
  • Хаяг: БНХАУ-ын Эрээн хотын Олон Улсын Хэлний Сургууль
  • Э-майл: renxiuyund@126.com
  • Монгол хэлээр харилцах утас: 95859000
  • Монгол хэлээр лавлах утас: 0479-7524499
  • Мессенжер: info@mychina.biz

Манай сургууль 

Сургуулийн удирдлгууд   Сургууль ба Багш нар Монгол улсын сурагчид