Буцах

Ханы материалын үйлдвэрлэлийн шугам

Тайлбар

MHL-1000 загварын үйлдвэрлэлийн шугам нь ханы хавтан шахах маш өндөр технологиор хийгджээ. Үйлдвэрлэлийн процесс олон дамжлага шаардахгүйгээр бүх материалыг нийтэд нь шууд өндөр даралтаар шахаж үйлдвэрлэнэ. Тоног төөхөөрөмж нь автомат үйл ажиллагаатай бөгөөд маш сайн толигор, нягтрал сайтай хана хийж болдог. Шинэ хэлбэрийн ханы материал нь барилгын салбарт хүн хүч ихээхэн хэмнэхээс гадна, барилга угсралтын цаг хугацааг богиносгож өгнө. Энэ үйлдвэрийн бүтээгдэхүүнийг босоо болон хэвтээ чиглэлээр барилгад хэрэглэж болох сайн талтай. Эдгээр ханы хавтан цахилгаан болон уураар бэхжүүлэлт хийх шаардлагагүй. Дуу болон дулаан тусгаарлах чадвар өндөр.

Давуу талууд:
1. Түүхий эдийн хувьд дэлхийн аль ч өнцаг буланд элбэг тохиолдоно Үндсэн материал нь сүрэл, бусад ургамлын хатуулаг иш, үйлдвэрийн хаягдал болон органик бус бодис орно. Та маш хямдхан түүхий эдээр их хэмжээний ашиг олох боломжтой.
2. Бүрэн автомат үйл ажиллагаатай бөгөөд үйлдвэрлэлийн технологи маш энгийн. Дуу чимээ бага, үйлдвэрийн хаягдал гарахгүй, байгаль орчин бохирдуулахгүй.
3. Эрчим хүч бага зарж, өндөр хүчдэл болон дулаан үл хэрэглэнэ. Химийн урвалын аргаар дулаан ялгаруулж, түүнийгээ үйлдвэрлэлд ашиглана.

Ахуй амьдралд:
Энэхүү ханы материал нь модон хантай адил хадаасаар хадах болон нааж болно. Бэлэн бэлдэцүүдийг угсрахад хялбар.

Хөрөнгө оруулалт:
ХАА-н болон үйлдвэрийн хаягдал хэрэглэнэ. Эндээс та их хэмжээний түүхий эдийн зардал хэмнэж чадна. Цемент болон тоосгоны үйлдвэрээс үнийн хувьд харьцангуй хямд бөгөөд үйлдвэрлэлийн хаягдал 20 хувиар бага. Ердөө л нэг л суудлын машин авах өртгөөр үйлдвэрлэл босно.

Экологийн цэвэр бүтээгдэхүүн: Танай үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хэн ч сэтгэл харамсахгүйгээр худалдан авах болно.

Талбай ашиглалт: Том талбай үл шаардах бөгөөд нэг өрхийн хэмжээний газарт ч энэ үйлдвэрлэлийг байгуулж болно. Үлйдвэр нь склад үйлдвэрийн барилга нийлээд нийт 0,3-0,8 га талбай эзэлнэ.

Онцлог талууд: Гал усанд тэсвэртэй, хүчил шүлтэнд идэгдэхгүй, хуучирч нурахгүй.

Ажилчид: 10-16 хүн байхад хангалттай.

Эрчим хүчний хэрэглээ: 35 кватт/цаг

Ашгийн тооцоо: Ажлын хөлс 19-25 юань/кв.метр (ханы зузаанаас хамаарч), ус болон цахилгааны зардал 1,5 юань/кв метр, Эдэгдэл хорогдол 0,2 юань/кв.метр, Удирдлагын зардал 1 юан/кв.метр, гэвэл бүгд 21,7-27,7 юанв/кв.метр зардал гарна. Хэрвээ өдөрт 800 кв.метр ханы материал үйлдвэрлэнэ гэж үзвэл өдөрт олох үйлдвэрийн цэвэр ашиг нь багаар бодоход:  

800 кв.метр x 58юань - 800 кв.метр x 21.70 юань = 29040 юань

Хятадад нэг кв.метр энэ ханы материалын үнэ 58 юань байдаг. Улс даяар одоо мөрдөж байга ханшаар тоцоолов. Барилгын материал харьцангуй өндөр Монгол улсын хувьд ашгийн тооцоо нилээд өндөр гарах магадлалтай.

Жич: Хэрэв та бриилгын материалын үйлдвэрлэл явуулах гэж байгаа бол  Монгол улсад  барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авдаг болсон. Үүнийг анхааралдаа аваарай. Дэлгэрэнгүй...

Техникийн үзүүлэлт
Хэмжээ: L25mxW1.5m
Чадал: 35kw
Жин: 20 тонн
Үйлдвэрлэлийн бүтээмж: 4000㎡/8 цаг
Үнэ
Үйлдвэрлэлийн гол шугам US$34000
Хэвлэх ба савлах төхөөрөмж US$17000
Дүүргэгч систем US$9000
Нийт US$60000
Тайлбар
Инкотермс: FOB Ningbo
Төлбөрийн нөхцөл: 50% урьдчилгаа, 50% баланс төлбөр
Хугацаа: 30-45 урьдчилгаа авснаас хойш
Үнийн хүчинтэй хугацаа: 60 өдөр