Танд туслая
Танд ямар тусламж хэрэгтэй байна. Бид туслая!!!
-
Танд маш сайхан бизнес санаа байвч түүнийгээ хэрэгжүүлэх боломж байхгүй бол
-
Танд үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхлэх үл хөдлөх хөрөнгө байвч түүнийгээ ашиг орлоготой болгох боломж байхгүй бол
-
Танд авьяас чадвар байвч түүгээрээ мөнгө олж амьдрах нөхцөл бүрдэхгүй байгаа бол
-
Танд бага боловч мөнгө байсан ч түүгээрээ өөрийн гэсэн аж амьдралаа дээшлүүлэх боломжгүй бол бидэнд хандаарай. Бид хөрөнгө оруулагч болон хамтран ажиллах түншийг чинь олж туслая.
Аливаа бизнесийг амжилттай хийхэд хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа, мэдээлэл нэн чухал байдаг.
Эрээн хот гэдэг бол Хятадын маш олон үйлдвэр, пүүс компани, аж ахуйн нэгжүүдийн гадаад худалдааны том зах билээ. Сүүлийн үед Монголчууд ирж бараа бүтээгдэхүүн худалдаж авах явдал эрс багассанаар Эрээн хотын дэлгүүрийн эздийн ашиг орлого нь багасаж, дэлгүүрээ хааж нутаг буцах нь элбэг болж байна. Тэд Монгол улсын гадаад худалдаан дээр түшиглэн амьдарч багагүй ашиг орлого олсон боловч одоо олсон мөнгөө хэрхэн цаашид өсгөх тал дээр ухаанаа уралдуулан төрөл бүрийн арга зам хайж байна.
Монголд хийж хэрэгжүүлж болох ямар бизнес байна? Хамтран ажиллах сайн түнш байна уу? гэдэг асуултыг бидэнд их тавьдаг.
Үнэндээ тэдэнд байгаа янз бүрийн сайхан боломжыг манай Монголчуудад хэлж өгөх хүн байдаггүй. Нөгөө талаар Монголчуудад байгаа боломжыг тэд олж сонсох бололцоо байдаггүй. Иймд манай компани ажил хэрэгч хүмүүсийг танилцуулах, бизнес санал солилцох, хамтарч бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийж ашиг орлогоо хуваалцахад нь туслах үйл ажиллагаа явуулж байна.
- Өөрийн гэсэн үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхлэн явуулахад шаардагдаж байгаа зүйлсийг олох
- Бизнес төлөвлөгөө төсөл гаргаж, түүгээрээ дамжуулан хөрөнгө оруулагч нартай хамтран ашиг орлого олох
- Орон сууцны асуудлаа хямдхан шийдэх зэрэг төрөл бүрийн асуудлаар та бүхэн бидэнд хандвал бид таны хамтын ажиллагааны бизнес саналыг Хятад улсын аж ахуйн нэгж, байгууллага. иргэдэд танилцуулж өгье.
Үүний тулд танаас юу шаардагдах вэ? Өөрийн хийх гэж санаж сэдсэн ажлаа маш тодорхой бичэж бидэнд ирүүлнэ үү!!! Бид таны танилцуулж байгаа материалыг Хятад хэлнээ хөрвүүлэн Эрээн хотын ажил хэрэгч хүмүүст 2 сарын хугацаатайгаар танилцуулах болно. Хэрэв энэ хугацаанд та өөрийн түншээ олж чадаагүй бол бид хугацааг 15 хоногоор сунгаж өгнө.
Бидний санал
Бид Эрээн хотын зар мэдээний 2 том сонинтой хамтран энэ үйл ажиллагааг явуулж байгаа юм. Эдгээр сонин дээр бүтэн нүүр танилцуулга оруулбал 800-1200 юань болдог. Харин үгэн зар оруулбал нэг удаа 25 юань байдаг. Гэтэл таны бизнес саналыг бүрэн эхээр нь зурагтай нь оруулж танилцуулья гэвэл нилээд хөрөнгө гарах нь дамжиггүй. Иймд бид таны бизнес саналыг өөрийн сайт дээр бүрэн эхээр нь үнэ төлбөргүй оруулаад Дэлгэрэнгүй мэдээллийг www.mychina.biz сайт дээрээс олж үзэх нөхцөлтэйгээр үгэн зар нийтлэх болно. Хятдадын сонинд оруулах хоёр сарын сурталчилгааны зардал нийт 200 юань болно.
Хэрэв таны илгээж байгаа материал Хятад хэлээр орчуулсан бол бид мэдээллийг шууд нийтлэнэ. Орчуулаагүй бол Эрээн хотын орчуулгын товчоогоор орчуулгыг хийлгэж өгнө. Энэ зардал 10 үг бүрийг 1 юанаар тооцдог. Үүнд цифр хамаарахгүй.
Төлбөрийг дараах дансанд шилжүүлсэн өдрөөс эхлэн таны бизнес саналыг ажлын 2 өдөрт багтаан Хятадын "Жин Е зар мэдээ" сонингоор болон www.mychina.biz сайт дээр нийтэлж танилцуулна.
Сайн түнш олж бизнесээ өргөжүүлье гэвэл бидэнд хандаарай. Үр дүнг нь та өөрийнхөө утсаар хүлээн авч мэдрэх болно.
Тавигдах шаарлага: Өөрийнхөө биенес үйл ажиллагааны талаар маш ойлгомжтойгоор бичиж, холбогдох зургийн хамт info@mychina.biz хаягаар ирүүлээрэй.
Лавлах Монгол утас: 98680870
Лавлах Хятад утас: +86-479-7524499
Майл хаяг: info@mychina.biz
Харилцах хүн: Ц.Энхтайван
Манай дансны дугаар
Банк: Agricultural bank of
China. Erlian branch:
Данс No. 622848 0870081676518
Хүлээн авагч: Enkhtaivan








































