Бага дунд оврын дугуйт ба гинжит эскаваторууд

Энд танилцуулж байгаа эскаваторууд нь Хятад улсын жижиг дунд оврын эскаваторуудаас чанарын үзүүлэлт болон борлуулалтын дараах үйлчилгээний хувьд нилээд сайнд тооцогддог юм байна. ОХУ, Сингапур, Балбын вант улс, Америк зэрэг оронд ихээр экспортлогдож байгаа эдгээр эскаваторуудын үнийн хувьд ихээхэн хөнгөлөлттэй бодлогыг Монгол улсын зах зээлд үзүүлж байна.

Нилээд олон эскваторын үйлдвэрүүдийн ирүүлсэн санал дотроос чанар, үнэ, үйлчилгээ гэсэн 3 үзүүлэлтээр сонгон шалгаруулсны эцэст энэ үйлдвэрийг өөрийн сайт дээр байрлуулахаар бид шийдсэн юм. Учир нь энэ үйлдвэр өөрийн эскаваторын хүчин чадал найдвартай үйл ажиллагааг хангахын тулд гадаадаас нилээд олон эд ангиудыг шууд импортлон авч байгаа нь ихэд таалагдлаа. Энэ нь Япон Солонгосын фирмүүдийн шилдэг эд ангиудыг суулгаж өгсөн нь Хятадын ижил төрлийн бусад техникүүдээс чанарын хувьд давуу байж чадна гэсэн ойлголт төрүүлсэн юм. Хамгийн гол эд анги болох насос, тосны хоолой, гинж зэргийг нь импортоор авч суурьлуулж байна. Хөдөлгүүр нь Мөн түүнчлэн Perkins, Commins зэрэг хүч сайтай дизель хөдөлгүүрүүдийг захиалагчийн хүсэлтээр тавьж өгч болно. БНХАУ-ын № TS2510176 - 2012 гэрчилгээнд өгүүлснээр энэ үйлдвэрийн эскаваторууд нь гадаадын лицензээр шууд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн мөн болохын баталжээ. Гидрийн технологийн хувьд Япон Солонгосоос шууд авч хэрэглэсэн байна.

Шороо болон чулууг ачиж ухах маневр сайтай, жижиг фермерийн аж ахуйгаас эхлээд барилга, зам, уурхайд хэрэглэх бүрэн боломжтой. "Бүхнээс дээд чанар бусдаас эрхэм үйлчилгээ" гэсэн уриан доор үйлдвэрлэл, үйлчилгээгээ явуулдаг энэ компани Монгол улсад экспортын сайн чанартай эскаватор нийлүүлж чадна гэж амлаж байна.

МJHL60 Дугуйт Эскаватор
Үнэ: 11900 доллор ФОБ Эрээн
Техникийн үзүүлэлтийг үзэх
MJHL110 Дугуйт Эскаватор
Үнэ: 14900 доллор ФОБ Эрээн
Техникийн үзүүлэлтийг үзэх
MJHL65 Дугуйт Эскаватор
Үнэ: 22600 доллор ФОБ Эрээн
Техникийн үзүүлэлтийг үзэх
MJHL70 Дугуйт Эскаватор
Үнэ: 32300 доллор ФОБ Эрээн
Техникийн үзүүлэлтийг үзэх
MJHL85 Дугуйт Эскаватор
Үнэ: 37200 доллор ФОБ Эрээн
Техникийн үзүүлэлтийг үзэх
MJH70 Гинжит эскаватор Best Sell
Үнэ: 30700 доллор ФОБ Эрээн
Техникийн үзүүлэлтийг үзэх
MJH85 Гинжит эскаватор
Үнэ: 33300 доллор ФОБ Эрээн
Техникийн үзүүлэлтийг үзэх
MJH120 Гинжит эскаватор Best Sell
Үнэ: 42600 доллор ФОБ Эрээн
Техникийн үзүүлэлтийг үзэх
MJH135 Гинжит эскаватор Best Sell
Үнэ: 44900 доллор ФОБ Эрээн
Техникийн үзүүлэлтийг үзэх

Асуулт: Эдгээр эскаваторуудын гидрийн системийн онцлог нь юу вэ? Давуу талууд гэвэл их бий. Эргэлтийн моментийг хянаж болно. Гидрийн насосны эргэлтийг тогтвортой барьж чаддаг. Хяналтын систем сайн. Ачилт хийх үед асгалт багатай бөгөөд түргэн. Гидрийн шингэнийг маш нарийн хянаж байдаг тул чадалын үргүй алдагдалыг багасгаж чадсан.

Асуулт: Хамгийн гол эд ангиуд нь юу вэ? Гидрийн эскааторуудын хувьд хамгийн гол эд анги нь хөдөлгүүр, гидрийн систем, алхалт, ажлын хэсэг, цахилгаан эд ангиудын хяналтын систем юм. Мөн насос бүхий гидрийн систем, клапан, гидрийн цлиндр, гидрийн мотор, дамжуулах хоолойнууд, банк болн бусад эд ангиуд орно. Цахилгаан эд ангиуд гэвэл хяналтын дэлгэц, хөдөлгүүр удирдах систем, насосны хяналтын систем, төрөл ийн датчик, соленоид клапан зэрэг багтана. Бид эдгээр гол эд ангиудыг гадаадын шилдэг технологийн дагуу бүрэн шийдэж чадсан бөгөөд ихэнхи шийдэж үл чадах эд ангиудыг шууд импортоор нийлүүлэн өөрийн эскаваторт суулгаж өгсөн юм.

Асуулт: Эскаваторын үндэсний стандарт гэж бий юу? Хятад улсад барилгын машин механизмийн үйлдвэрлэл сүүлийн үед маш их эрчимтэй хөгжиж дэлхийн түвшинд хүрээд байгаа билээ. Машин механизмийн стандартад нийцэж байгааг нь дараах үзүүлэлтээр нь шалган байцаадаг. Дизайн, технологи, үйлдвэрлэл, тест, баталгаа болон бусад үзүүлэлт. Хятад улсын Үндэсний стандартын Хороо, Хятад улсын Барилгын Машин механизмийн Холбооноос гаргасан шаардлагын дагуу Эскаватор үйлдвэрлэгч өөрийн бүтээгдэхүүнийг шалгуулан стандартын үнэлгээ авдаг журамтай. Маш их хүнд шалгуурыг давж байж энэ стандартын болзлыг хангадаг. Үндэсний Стандартыг хангасан Эскаваторуудыг гадаадад экспортлох, дотоодын аль бүс нутагт өөрийн дистрибьютер нээх эрх олгогддог. Эдүгээ манай компани ОХУ, Сингапур, Балбын вант улс, Америк зэрэг оронд ихээр экспортлогдож байна.