Хятад улсын бизнес орчин дахь хэрэгцээт мэдээлэл

Хятад улсын баярын өдрүүд

Улсын баяр 10 -р сарын 1, 2
Шинэ жил 1 дүгээр сарын 1
Цагаан сар 2 р сард
Эмэгтэйчүүдийн баяр з дугаар сарын 8
Хөдөлмөрчдийн баяр 5 дугаар сарын 1
Залуучуудын өдөр 5 дугаар сарын 4
Хүүхдийн баяр 6 дугаар сарын 1
Цэргийн баяр 8 дугаар сарын 1
Багш нарын баяр 9 дүгээр сарын 9
 

Хятадын компниуд жилд 2 удаа бүх нийтээрээ баярлах  өдөр амардаг тул манай бизнес эрхлэгчид онцгой анхаарах хэрэгтэй.
Хөдөлмөрчдийн баярын өдөр 5-р сарын 1-7 хүртэл, цагаан сараар 7-15 хоног амардаг.

Хятадын банкууд Даваа-Баасан гарагт 8.30-17.00 хүртэл, Бямба гарагт 8.00-13.00 хүртэл тус тус ажилладаг.

БНХАУ-ын бизнес эрх зүйн орчин

Нэг. Товчхон

1979 оноос эхлээд БНХАУ социалист, төлөвлөгөөт эдийн засгаа нээлттэй байлгаж, зах зээийн чөлөөт эдийн засгийн шинж чанарыг агуулах болсон. Ингэснээр БНХАУ эдийн засгийн хүрээнд аугаа хүчирхэг улс болох гараагаа хийсэн юм. Өнөөдөр өдрөөс өдөрт гадаадын маш олон бизнес эрхлэгчид Хятадтай эсвэл Хятадад бизнес хийхийг эрмэлзэж байна. Гэхдээ БНХАУ-д бизнес хийхийн өмнө бизнес эрхлэгчид БНХАУ-ын хууль эрх зүйн орчны талаар тодорхой мэдлэгтэй байх хэрэгтэй юм.Үүгээр Хятадын бизнесийн эрх зүйн орчны талаар товч өгүүлэх болно.

Хоёр. Танилцуулга

1.2 тэрбум хүн амтай БНХАУ 21 дүгээр зууны хүчирхэг гүрний нэг болж байна. Одоо БНХАУ-д 300 000 гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Хятадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ жилд 40 тэрбум ам.доллараас буухаа болилоо. БНХАУ дэлхийн хүн амын 1/6 хувийг бараа таваараараа хангаж байна. Бизнесийн орчны тухай Эдийн засгийн хурдацтай өсөлт, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн төр засгийн оновчтой бодлогын хүчинд Хятад гадаадын хөрөнгө оруулалтын хамгийн таатай орчин болж байна. Гэхдээ нийгэм улс төрийн зарим нэг таагүй зүйл үүнд нөлөөлж байна. Жишээ нь:

Èнфляцийн өндөр хувь, ажилгүйдэл, цахилгаан эрчим хүчний тогтворгүй байдал, сул хөгжсөн дэд бүтэц, хөдөлмөрийн бүтээмж бага байх зэрэг нь гадаадын хөрөнгө оруулагч нарт хүндрэл учруулж байгаа юм. Гэсэн ч Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад элсэн орсноор Хятадын худàлдааны бодлого либеральчлагдан, барууны ертөнцтэй хөл нийлүүлсэн хууль тогтоомжтой болох алхамыг хийсэн.

Гурав. Хятад дахь аж ахуйн нэгж

Хятадад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үндсэн дөрвөн бүлэгт ангилж болно:

  • Улсын өмчит аж ахуйн нэгж.

  • Хамтын өмчит аж ахуйн нэгж. 

  • Хувийн өмчит аж ахуйн нэгж.

  • Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж.

Гадаадын аж ахуйн нэгжүүд Хятадад 1979 оны Эдийн засгийн реформын үндсэнд үүсгэн байгуулж эхэлсэн. Улсын өмчит аж ахуйн нэгжийг нэг бол төв засгийн газар эсвэл орон нутгийн удирдлага эзэмшинэ. Хятадууд улсын өмчит аж ахуйн нэгжүүдээ “Ард нийтийн өмчит” аж ахуйн нэгж гэж нэрлэдэг. Ерөнхий сайд, захирагч нар эдгээр аж ахуйн нэгжийн менежерүүд байна. Гэхдээ тэд улс орны тэргүүний ажил үүргээс шалтгаалж энэхүү менежерийн үүргээ бусад яамд агентлагт шилжүүлдэг байна.

Хамтын өмчийн аж ахуйн нэгж нь Хятадын хоёр дахь гол аж ахуйн нэгж болно. Үүнийг орон тгийн засаг захиргаа удирдан явуулах бөгөөд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг улсын төлөвлөгөөний дагуу хийнэ. Гэсэн хэдий ч, орон нутгийн засаг захиргаанаас хамтын өмчийн аж ахуйн нэгжүүдийг удирдах үүрэг бүхий Хөнгөн Үйлдвэрийн хэлтэс байгуулж ажиллуулж байна. Засгийн газраас улсын өмчит үйлдвэрт баримтладагаас илүү нээлттэй, хязгаарлагдмал бодлого баримтлахыг чиглэж байна.

Хувийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг 8-аас илүү ажилтантай хувь хүмүүс байгуулна. Хувийн өмчийн аж ахуйн нэгжийг хувиараа бизнес эрхэгч, нөхөрлөл эсвэл хязгаарлагдмал хариуцлагатай компаний хэлбэрээр байгуулж болно. Зөвхөн хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хуулийн этгээдээр бүртгэдэг. Гэхдээ хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгжүүд төрийн хараа хяналтанд байдаг.

Санхүүгийн тогтвортой байдлын хувьд улсын болон хамтын өмчийн аж ахуйн нэгжүүд хувийн аж ахуйн нэгжүүдийг бодвол илүү найдвартай юм. Учир нь эдгээр нь төрийн санхүүжилтээр байгуулагддаг бөгөөд эдийн засгийн хүнд байдалд ороход төрөөс тсламж дэмжлэг авах магадлал өндөртэй. Нөгөөтэйгүүр хувийн аж ахуйн нэгжүүд бизнесийн үйл ажиллагаа явуулахдаа улсын болон хамтын аж ахуйн нэгжүүдийг бодвол илүү чөлөөтэй уян хатан байдаг.

Гадаадын аж ахуйн нэгжүүд бүрэн өмчлөлийн хамтарсан аж ахуйн нэгж байна. 1986 оны Гадаадын аж ахуйн нэгжийн тухай хууль мөн 1990 оны журмын дагуу гадаадын аж ахуйн нэгж төрийн хараа хяналтад илүү байх ёстой. Ингэснээр засгийн газар Хятад улсын оролцоогүй аж ахуйн гэж байгуулах боломжтой гэж үзсэн юм. Мөн гадаадын аж ахуйн нэгж орчин үеийн техник технологи хэрэглэх бөгөөд бараа бүтээгдэхүүний дийлэнхийг экспортлох ёстой. Эдгээр шаардлагыг биелүүлээгүй гадаадын аж ахуйн нэгжийг хаах үндэслэл үүснэ.

Дөрөв. Бизнесийн санхүүжилт

Үнэт цаасны зах зээл Хятад дахь санхүүжилтын шинэ сурвалж болж байна. Өнөөдөр хөрөнгөө нэмэгдүүлэхийн тулд хөрөнгийн зах зээлийн арга хэрэгсэл эсвэл арилжааны банкны зээлээр санхүүжилт хийж байна. Одоо санхүүжилтын үндсэн гурван арга байна: Үүнд:

1) Хувьцаа эзэмшигчид хувьцаа худалдаж авах замаар хөрөнгө ихэсгэх ;

2) Арилжааны банкнаас зээл авах;

3) Компани өөрийн хадгалсан хөрөнгийг хэрэглэх.

Тав. Бизнесийн хууль зүйн орчин

Хятадад хөрөнгө оруулалт хийхэд маш олон таатай хүчин зүйлс бий. Хямд хөдөлмөрийн хүчин, уян хатан бизнесийн хууль тгтоомж олон хөрөнгө оруулагчдыг татаж байна. 1988 оноос эхэлж Санхүүгийн сайд шинэ бизнесийн хууль тогтоомж гаргаж эхэлсэн. Үүгээр Аж ахуйн нэгжийн тухай хууль, Хамтарсан үйлдвэрийн тухай хууль, Корпорацийн тухай хууль, Банкны тухай хууль, Эдийн засгийн гэрээний тухай хууль, Гадаад валют солилцооны тухай хууль, Даатгалын тухай хууль, Үнэт цаасны тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Барааны тэмдгийн тухай хууль болон Шударга бус өрсөлдөөний тухай хуулийн талаар товч тайлбарлая.

1. Улсын өмчит аж ахуйн нэгжийн тухай хуулийн тайлбар

Энэ хуулийнүндсэн зарчим нь
1) өмчлөл, удирдлага тусдаа байх;
2) менежерүүд аж ахйн нэгжийг удирдах;
3) аж ахуйн нэгжийг удирдах явуулахын оронд төр түүний үйл ажиллагааг хянах; /> 4) нам засаг аж ахуйн нэгжийн бодлогыг хянаж, зөв үйл ажиллагаа явуулж байгааг шалгана;
5) ажил эрхлэгчдийг хариуцлагатай, хичээнгүй, санаачлагатай байлгах

Аж ахуйн нэгжийн эрх нь үйлдвэрлэх, үнээ тогтоох, худалдах, хөрөнгө оруулах, экспорт импорт хийх, захиргааны ажил хийх зэрэг байна. Харин шаардлагатай төсөл, гэрээг гүйцэтгэж дуусах, эд хөрөнгө засах, сайжруулах, төр засгийн заавар удирдлагыг дагаж биелүүлэх, барааны чанарыг сайжруулах, материалын хорогдлыг багасгах, хүрээлэн буй орчныг хамгаалах үүрэгтэй. Ийм аж ахуйн нэгж үүсгэн байгуулахад дараах шаардлага тавигдана:
1) нийгмээс тухайн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг шаардсан;
2) энэ үйлдвэрийг явуулахад материал, дэд бүтэц, ажиллах хүчин шаардлагатай;
3) бизнес явуулах газар, нэртэй байх;
4) шаардлагатай хөрөнгөтэй байх;
5) өөрийн зохион байгууллаттай хүмүүстэй байх;
6) тухайн бизнесийн салбарын хууль тогтоомжийг дагаж мөрддөг байх.

Хэрвээ
a) бараа бүтээгдэхүүн нь засгийн газрын шаардлагыг хангаагүй, эсвэл тухайн бүтээгдэхүүнийг худалдаж авах зах зээл байхгүй;
b) тухайн аж ахуйн нэгж маш их хэмжээний өртэй буюу алдагдалтай байх;
c) өөр аж ахуйн нэгжтэй нэгтгэх зэрэг тохиолдолд тухайн аж ахуйн нэгжийг татан буулгана. >

Аж ахуйн нэгж улсад харъяалагдаж, ард түмэнд өмчлөгдөнө. Гэхдээ тухайн аж ахуйн нэгж өөрийн шийдвэр гаргах эрх хэмжээтэй.

2. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн тухай хуулийн тайлбар

Хувийн аж ахуйн нэгжийг хувиараа бизнес эрхлэгч, нөхөрлөл болон корпорацийн хэлбэрээр байгуулна. Хувийн аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулахын тулд өргөдөл гаргагч нь Аж үйдвэр худалдааны төрийн байгууллагад бүртгэлийн баримтыг бүрдүүлж өгнө. Хэрэв бизнес эрхлэгч аж ахуйн нэгжээ таан буулгах бол энэ тухай хүсэлтээ гаргана.

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж үүсгэн байгуулах

Гадаадын хүмүүс Хятадын хөрөнгө оруулагчтай хамтран нөхөрлөл байгуулж болно. Хамтын өмчлөлийн хамтарсан аж ахуйн нэгж үүсгэн байгуулж байгаа бол Хятадын болон гадаадын талуудын гарын үсэг зурсан гэрээ, хэлэлцээрийн хуулбар, нөхөрлөлийн зохицуулалт болон бусад холбогдох баримт бичгийг хянан шагах улсын зөвлөлд өгнө. Хамтарсан үйлдвэрт хөрөнгө оруулахдаа хөрөнгө оруулалтын зээл, лизингийн хөрөнгө эсвэл гуравдагч этгээдийн өмчийг хэрэглэх хэлбэрээр хийж болно. Хамтарсан үйлдвэр захирлуудын зөвлөл, ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, захиралуудтай байна. Санхүүгийн тайланг Хятадын эрх бүхий нятлангаар шалгасны дараа хувьцаа ашиг хуваарилж болно.

3. Компаний тухай хуулийн тайлбар

Компани нь өөрийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдээс тусдаа ашгийн төлөө хуулийн этгээд юм. Хувьцаа эзэмшигчид компаний өр, алдагдлын хариуцлагыг хүлээхгүй. Гэхдээ хувьцаа эзэмшигчдийн тоо нь 50-аас хэтрэхгүй.

4. Эдийн засгийн гэрээний эрх зүйн хуулиудийн тайлбар

Эдийн засгийн гэрээ гэдэг нь тодорхой эдийн засгийн зорилготойгоор хуулийн этгээд, хувь хүн хоорондын хүсэл зоригоо илэрхийлж эрх үүргээ тодорхойлсон тохиролцоог хэлнэ. Аж ахуйн нэгжүүд нь өөрсдийн хэрэгцээ зорилгод нийцүүлэн гэрээ байгуулах эрх хэмжээтэй. Эдийн засгийн гэрээнд технологитой холбоотой гэрээ хамаарахгүй.

Гадаад эдийн засгийн ашиг сонирхол бүхий гэрээг маш олон тооны хууль тогтоомж, олон улсын гэрээгээр зохицуулна. Гадаад эдийн засгийн гэрээний хуулиар энэ төрлийн гэрээг тусгайлан зохицуулна. Гэхдээ энэ хуулиар олон улсын тээврийн харилцааг зохицуулаагүй.

БНХАУ Олон улсын бараа худалдах худалдан авах тухай гэрээний НҮБ-ийн конвенцэд нэгдэж орсон тул худалдан худалдан авах гэрээг тус конвенцээр зохицуулна. Хятадын гэрээний эрх зүйн ерөнхий зарчим нь “талууд тэгш эрхтэй, шударга, харилцан ашигтай” байх явдал юм. Дараагийн тавигдах нэг гол зарчим нь гэрээний нөхцөл Хятадын хууль тогтоомжийн дагуу байж нийтийн эрх ашигт хор хохирол учруулахгүй байх юм. Барууны улс орнуудтай харьцуулахад Хятадын гэрээний эрх зүйгээр гэрээний хэлбэрт хатуу шаардлага тавьдаг хэвээр байна. Нийтийн эрх зүйн системтэй улс орнуудад нийтлэг зарчим болсон гэрээ байгуулах санал, түүний хариу, хүсэл зориг, түүний илэрхийлэл зэрэг Хятадын гэрээний эрх зүйд тийм ч чухал байр суурьгүй. Хятадын эрх зүйгээр талууд гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсны дараа гэрээ хүчинтэй болно. Амаар байгуулах гэрээг гарын үсэг буюу тамга шаардлагагүй гэрээнд байгуулахыг зөвшөөрдөг. Гэрээ иргэний эрх зүйн үйлдэл болох тул гэрээны хүчинтэй байдлын хуулиар тодорхойлсон.

Дараах гэрээ хүчингүй буюу хүчин төгөлдөр бусад тооцогдоно:

  •  Эрх зүйн чадамжгүй этгээдтэй гэрээ байгуулах

  •  Хүсэл зоригийн эсрэг гэрээ байгуулсан.

  •  Гуравдагч этгээдийн ашиг сонирхолын эсрэг хуйвалдаж хийсэн гэрээ

  •  Хууль, нийтийн эрх ашгийг зөрчсөн гэрээ

  •  Улсын төлөвлөгөөг зөрчсөн гэрээ

  •  Хуулийн зорилгын эсрэг гэрээ

  •  Дарамтлалын доор хийсэн гэрээ

  •  Төлөөлөгч төлөөлүүлж буй этгээдтэй гэрээ байгуулах

  •  Технологийн салбарт монополь болох гэрээнүүд болно.

Мөн тэчлэн дараах гадаадын эрх ашиг хөндөгдсөн гэрээ хүчингүй байна:

  •  Гэрээний аль нэг тал эрх зүйн чадамжгүй бол

  •  Хятадын тал гадаад улстай гэрээ байгуулах эрхгүй

  •  Хятадын тал эрх хэмжээгээ хэтрүүлсэн.

  •  Гэрээг бичгээр байгуулаагүй.

  • Төрөөс батлах ёстой гэрээнд уг баталамжийг аваагүй.

 

5. Гадаадын валют солилцооны хуулийн тайлбар

Гадаадын валют солилцоонд гадаадын валют, гадаадын төрийн бонд, байгууллагын хувьцаа, вексель орно. Энэ хуулийн зорилго нь дотоодын зах зээлийг хамгаалж, өөрийн улсын мөнгөн тэмдэгтийг гадаадын валюттай өрсөлдөх чадвартай байлгах явдал юм. Хэвийгээр Хятад гадаадын валютын зохицуулалтаа хагас хяналттай байдал руу шилжүүлж байгаа ч төвлөрсөн менежементтэй хэвээр байгаа. Хэрэв гадаадын ваюлт зохицуулалтыг зөрчвөл ийнхүү зөрчсөн хэмжээний 10-30 хувийг торгууль төлнө.

6. Даатгалын эрх зүйн хуулийн тайлбар

Даатгал тодорхой хэмжээний үнийн дүнгээр даатгуулагчийн эрсдлийг даатгах арга хэрэгсэл юм. Агаарын болон нийтийн тээврийн зорчигчийн даатгал зэрэг зарим даатгалыг заавал хийхийг улсаас шаарддаг. Харин эрүүл мэнд, үл хөдлөх хөрөнгө, ажилгүйдлийн даатгал зэрэг нь сайн дурын даатгал байна. Хятад улсын, хувийн даатгалын байгууллагууд бий. Даатгалын компаниуд өөрсдйин үйл ажиллагааг өөр даатгалын байгууллагад дахин даатгуулж болно.

7. Үнэт цаасны тухай хуулийн тайлбар

Үнэт цаасны тухай хуулиар үнэт цааны санал, худалдааг зохицуулна. Үнэт цаас нь бонд, вексель, хувьцаа, онцгой тэмдэг байж болно. Энэ нь компанид хөрөнгө хуримтлуулж, өмчлөлийг хуваарилж, нийтэд хөрөнгө оруулах бололцоог олгоно. Бондыг төрийн, санхүүгийн, компаний бонд гэж ангилна. Төрийн бондыг засгийн газар, орон нутгийн удирдлага гаргана. Компаний бонд илүү өндөр хүүтэй бөгөөд эрсдэл ихтэй. Хувьцаа нь компаниас өөрийн хувьцааны эзэмшлээ баталсан үнэт цаас байна. Хятадад нийтлэг хувьцаа, давуу эрхийн хувьцаа, үндэсний хувьцаа, бие даасан хувьцаа, тусгай хувьцаа (гадаадын хүмүүст болон Тайвань, Хонг Конгийн хөрөнгө оруулагч нарт зориулсан)гаргадаг.

8. Зар сурталчилгааны хуулийн тайлбар

Хятадад зар сурталчилгааг ашиг олох, соёлын, нийгмийн болон төрийн зар сурталчилгаа гэж ангилна. Зар сурталчилгааны агентууд маркетингийн судалгаа хийж, зар суртачлчилгааны загвар хэлбэрийг боловсруулах мэргэжлийн мэдлэгтэй байх ёстой. Аж ахуйн нэгжүүд зар сурталчилгаа явуулахаас өмнө Аж үйлдвэр худалдааны төрийн албанаас зөвшөөрөл авна. Зар сурталчилгаа нь Хятадын хууль, эрх зүйн зарчмыг зөрчөөгүй, садар самууныг сурталчлаагүй байх ёстой. Зарим зар сурталчилгааг явуулахын тулд тухайн төрийн албанаас зөвшөөрөл авна. Жишээ нь:

1. Хүнсний бүтээгдэхүүн болон эмийн зар явуулахын тулд Эрүүл мэндийн газраас зөвшөөрөл авах гэх мэт.

9. Барааны тэмдгийн тухай хуулийн тайлбар

Барааны тэмдгийн тухай хуулиар гадаадын бизнес эрхлэгчид Аж үйлдвэр худалдааны төрийн албанаас эрх олгосон төлөөлөгчөөр дамжуулан барааны тэмдгийн эрхээ баталгаажуулж болно. Тухай бүртгүүлэгч өөр өөр бүтээгдэхүүнд нэг барааны тэмдэг хэрэглэж болно. Барааны тэмдгийн бүртгэлийн хугацаа 10 жил байна. Гэхдээ энэ хугацаа өнгөрсний дараа 6 сараар сунгаж болно. Барааны тэмдгээ өөр этгээдэд шилжүүлэх бол барааны тэмдгийн бүртгэлийн албанаас зөвшөөрөл авна. Хятадад үйл ажиллагаа явуулж буй компаниуд барааны тэмдгээ бүртгүүлэх их хөгжиж байна. Цахилгаан харилцаа холбооны салбарт бүртгэлгүй барааны тэмдэгийг ашиглахад хууль зүйн хязгаарлалт үгүй.

Барааны тэмдгээ бүртгүүлэхдээ Хятад, англи хэлээр аль алинаар нь бүртгүүлэх хэрэгтэй. Хятадын хэрэглэгчид Англи нэрийг гадаад гэж үшзэж Хятад дээрх нэрийг хараад худалдаа хийх нь элбэг. Хэрэв Хятадаар тэмдэглээгүй бол Хятадаар дуудах нэрийг хамт бүртгүүлэх хэрэгтэй. Жишээ нь:

Кока Кола гэдэг үг Хятадаар дуудагдахад Цангасан ам, жаргалтай ам гэсэн утгатай. Нөгөөтэйгүүр Про гэсэн үг Хятадаар дуудагдахад дуо буюу уналт гэсэн утгатай болох нь бий. Иймд Хятад бизнес хийх гэж байгаа бизнес эрхлэгчид энэ асуудлыг сайн бодолцох ёстой.

10. Шударга бус өрсөлдөөний тухай хуулийн тайлбар

1993 оны 12 дугаар сарын 1-нээс эхлэн шударга бус өрсөлдөөний тухай хууль хүчин төгөлдөр болсон. Энэ хуулиар шудрага бус өрсөлдөөн, хууль бус үнийн бодлого, үнийн ялгавартай байдал, тогтмол үнэ болон монополийг зохицуулсан. Шударга бус өрсөлдөөнд барааны тэмдгийг хууль бусаар ашиглах, сав баглаа боодол нэрийг ашиглах, монополь байх, худалдааны нууцыг хулгайлах, хээл хахууль өгөх, худалд мэдээлэл тарааж өрсөлдөгчийн нэр хүндийг унагаах зэрэг болно. Загсийн газар шударга бус өрсөлдөөнөөс олсон бүх орлогыг хурааж авна. Зарим тохиолдолд бизнес явуулах эрхийг хасдаг.

11. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн зохицуулалтын хуулийн тайлбар

Хятадад шууд гадаадын хөрөнгө оруулалтын нэг хэлбэр нь гадаадын хөрөнгө орууллалттай аж ахуйн нэгж юм.

  1.  хувьцаат хамтарсан үйлдвэр

  2. гэрээт хувьцаат компани,

  3.  гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай охин компани.

1991 онд гадаадын хөрөнгө оруулагчид анх удаагаа Хятадын үнэт цааны зах зээлд бүртгэлтэй компаниудад хөрөнгө оруулах боломжтой болсон. 1993 оны зун Хятад Гадаадын хөрөнгө оруулалт болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн орлогын татварын тухай хууль батлагдсан бөгөөд Гадаадын бүх бизнес эрхэлэгчдэд татварын нэг хэм хэмжээ тогтоосон. Хуулиар татвар төлөгч хоёр бүлгийг тодорхойлсон:

1) гадаадын аж ахуйн нэгж

2) гадаадын хөрөнгө оруулалттай дотоодын аж ахуйн нэгж.

Гадаадын аж ахуйн нэгж Хятадад олсон орлогоос татвар төлдөг бол дотоодын аж ахуйн нэгж бүх төрлийн татвар төлнө. Ихэнх тохиолдолд гадаадын хөрөнгө орууллалтай дотоодын аж ахуйн нэгж татварын хөнгөлөлт эдэлдэг. Дотоодын аж ахуйн нэгжийн татварын ерөнхий хэмжээ 55 хувь бол гадаадын аж ахуйн нэгж 33 хувийн татвар төлнө. Хэрэв гадаадын аж ахуйн нэгж тодорхой үй ажиллагаа явуулаагүй бол идэвхигүй орлогоос 20 хувийн татвар төлнө. Хувьцаат хамтарсан үйлдвэр нь Хятадын зах зээлд гадаадын хөрөнгө оруулагчдын орж ирдэг хамгийн түгээмэл хэлбэр. Хамтарсан үйлдвэрийн энгийн үйл ажилагаа 30-50 жилийн хугацаатай байна. Зарим тохиолдолд дэвшилтэт технологи нэвтрүүлж байгаа хамтарсан үйлдвэрт хугацаагүй эрх олгодог.

Ашиг, эрсдэл хуваарилалт хувьцааны хэмжээнээс шалтгаална. Хувьцаа нь шилжих эрхгүй бөгөөд Хятадын засгийн газрын зөвшөөрөлгүйгээр шижүүлэх боломжгүй. Хамтарсан үйлдвэрийн явцад хөрөнгө оруулагчид бүртгэлтэй хөрөнгийг цуцлах эрхгүй. Доод тал нь хөрөнгийн 2 хувийг гадаадын тал гаргасан байх ёстой. Харин Хятадын талд хөрөнгийн хязгаар заагаагүй. Хамтарсан үйлдвэрийн хувьцаанд ноогдох өрийн хэмжээ хамтарсан үйлдвэрийн хэмжээнээс хамаарна. Жишээ нь:

3 сая ам.доллараас бага хувьцааны өртэй бол хувьцаа нийт хөрөнгө оруулалтын 70 хувь нь байх ёстой. 3 сая ам.доллараас их бол хувьцаа нийт хөрөнгө оруулалтын талаас доошгүй байх ёстой. Хувьцаанд бэлэн мөнгө, барилга, тоног төхөөрөмж, материал, оюуны өмчийн эрх, газрын эрх орно. Эдгээрийн хэмжээг засгийн газраас үнэлж батална. Хамтын өмчид хамтарсан үйлдвэр байгуулахад талууд хуулийн этгээдийн эрх үүрэгтэй оролцож хариуцлагаа бие даан хүлээж болно. Хамтын өмчит хамтарсан үйлдвэрийг хувьцаат хамтарсан үйлдвэр шиг байгуулж болно. Ийм үйлдвэр байгуулахад гадаадын хөрөнгө оруулалтын хмжээг заагаагүй. Хөрөнгө оруулагчид дан ганц мөнгөн хэлбэрээр бус хөдөлмөр, үйлчилгээ болон бусад хэлбэрээр хөрөнгө оруулж болно. Ашгийг гэрээний дагуу хуваарилна. Мөн ийм үйлдвэр байгуулахад хугацаа байхгүй.

Гадаадын аж ахуйн нэгжийг зөвхөн үйлдвэрлэсэн барааны доод тал нь тал хувь нь экспортлогддог буюу дэвшилтэт технологи хэрэглэх тохиолдолд бүртгэдэг. Энэ технологи нь Хятадад үр өгөөжтэй байх ёстой юм. Гадаадын аж ахуйн нэгжийг илүү хатуу хяналтын дор бүртгэдэг. Гадаадын аж ахуйн нэгжийг Хятадын хуулийн этгээд гэж тооцох тухай Хятадын хууль тогтоомжийг баримтлах ёстой. Эдгээр аж ахуйн нэгж Хятад иргэдийг ажилд авах үүрэгтэй. Урьд өмнө ийм аж ахуйн нэгжийг тэр бүр байгуулдаггүй байсан бол сүүлийн үед АТ&М болон Эрикссон зэрэг байгууллагууд өөрсдөө гадаадын аж ахуйн нэгж байгуулж амжилттай ажиллаж байна.

Хятадын зах зээлийн хэмжээ, боломжийг судлах, мэдлэгтэй болох үүднээс гадаадын компаниуд төлөөлөгчийн газраа ажиллуулдаг. Төлөөлөгчийн газар ажиллуулдаг нь цаашид хамтарсан үйлдвэр байгуулах, эсвэл бинесээ өргөтгөх боломжийг судлах явдал юм. Төлөөлөгчийн газрын үүрэг нь Хятадын холбогдох худалдаа үйлдвэрийн байгууллагатай төв байгууллагаа холбох явдал юм. Ихэнх тохиолдолд зах зээлийн судалгаа хийж боломжит түнштэй холбож өгнө. Төлөөлөгчийн газар тодорхой үйл ажиллагаа явуулах нь хязгаарлалттай бөгөөд явуулж буй үйлчилгээнээс төлбөр авах, орлого олох, ийм төрлийн гэрээ байгуулахыг хориглоно.

Аж үйлдвэр худалдааны төрийн албанд гадаадын төлөөлөгчийн газар бүртгүүлэх ёстой. Хэрэв бүртгүүлээгүй бол 10000 юаний торгууль төлөхөөс гадна цаашид Хятадад бизнес хийх эрхгүй болно. Төлөөлөгчийн газар бүртгүүлээгүй тохиолдолд олон дахин орох виз, байр түрээслэх эрхгүй. Төлөөлөгчийн газар байгуулахтай холбоотой олон давуу тал байна. Ихэнх тохиодолд Хятадын худалдан авагчид, түншүүдэд өөрийгөө танилцуулах зорилготой ажиллана.

 Төлөөлөгчийн газрийн байрлал, тохижилт их чухал үүрэгтэй. Учир нь Хятадууд гадаадын компани дээр очоод байх боломжгүй бөгөөд компаний нэр хүндийг Хятадад явуулж байгаа үйл ажиллагаанаас хамаарч дүгнэдэг. Гадаадын төлөөлөгчийн газар ихэнхдээ Бээжин дэх хамгийн үнэтэй газрыг түрээслэдэг байна.

1993 оны 12 дугаар сарын 29-нд БНХАУ компаний тухай хууль батлагдсан. Тус хуулиар Хятадад гадаадын аж ахуйн нэгж үүсгэн байгуулах шинэ аргыг зохицуулсан. Компаний тухай хуулиар Гадаадын компаний салбарыг үйлдвэрлэл худалдааны зорилгоор  байгуулах боломжтой болсон. Гэхдээ Хятадын хуулийн этгээд гэж үзэхгүй. Энэ хуулиар компаниуд Хятадад том хэмжээний хөрөнгө оруулалт хийхээс өмнө үйлдвэрлэл худалдааны чиглэлээр салбараа байгуулах боломжтой юм.

 Салбарыг төлөөлөгчийн газартай андуурч болохгүй. Төлөөлөгчийн газар үйлвэрлэл худалдаа явуулж болохгүй. Төлөөлөгчийн газрын ажилтнууд хуалдааны хэлэлцээр хийж болох ч төв компани нь гэрээнд гарын үзсэг зурах ёстой. Бараа бүтээгдэхүүнийг Хятадаас гаргасан байх ёстой. Төлөөөчийн газар барааг импортлох, худалдах боломжгүй. Харин салбар нь төлөөлөгчийн газраас илүү эрх мэдэлтэй.

1994 оны сүүлээс Хятадын засгийн газар салбар байгуулах журам гаргасан. Хятад дахь технологи Хятадад технологи гэдгийг их либераль байдлаар авч үздэг. Технологи гэдэгт патент, зохиогчийн эрх, оюуны өмчийн бусад эрх, ноу хау орно. Ноу хауг патентжуулах шаардлагагүй. Технологи Импортлох гэрээний журмаар Хятадад гаднаас оруулж ирэх технологийн асуудлыг зохицуулсан. Технологи имдортлоход дараах нөхцлийг хангасан байх ёстой.

  1.  Шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадвартай

  2.  Бараа бүтээгдэхүүний чанар гүйцэтгэлийг сайжруулах, бүтээгдэхүүний зардлыг бууруулах, цахилгаан эрчим хүч, түүхий эд хэмнэх

  3.  Дотоодын нөөц бололцоог сайн ашигладаг байх

  4.  Экспортыг нэмэгдүүлж, гадаадын валютын орлогыг нэмэгдүүлэх

  5.  Хүрээлэн буй орчинд хор хохиролгүй.

  6.  Үйлдвэрлэлийн аюулгүй байдал хангагдсан.

  7.  Менежментийг сайжруулсан.

  8.  Шинжлэх ухаан, техникийн төвшинд ололттой байх

Технологи шилжүүлэх гэрээ болон технологийн лиценз шилжүүлэх гэрээнд ялгаатай тал бий. Европт технологи дамжуулах гэрээ дуусгавар болоход технологийн эрх лиценз олгогчид буцаж шилждэг бол Хятадад энэ эрх лиценз авагчид хэвээр үлддэг. Ихэнхдээ технологи дамжуулах гэрээ 10 жилийн хугацаатай байдаг. Хамтарсан үйлдвэрийн хугацаа 10 жилээс урт эсвэл патентын хугацаа урт тохиолдолд технологи дамжуулах гэрээний хугацааг сунгадаг. Хамтарсан үйлдвэр байгуулахад технологийн хувь оролцоо гадны хөрөнгө оруулалтын 50 хувиас хэтрэх ёсгүй. Үүнтэй адил гадны технологийн хувь оролцоо нийт хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй байна.