Цахилгаан суудлын машин.
Цахилгаан Авто Машинуудын нийгэмлэг - The Electric Auto Association (EAA)-ийг 1967 онд Калифорни мужын Сан Жосе хотод Walter Laski гэгч хүн анх байгуулжээ. Энэ хөдөлгөөн дэлхийн даяар ихээхэн цар хүрээтэй өрнөж, эдүгээ АНУ, Канад, Израйль, Португал, Энэтхэгт ихээхэн хөгжиж байгаа бөгөөд сүүлийн үед Хятад Япон зэрэг орон энэ эгнээнд нэгдэн оржээ. 2008 оны байдлаар цахилгаан машиныг дэлхийн олон оронд үйлдвэрлэж байгаа боловч үнийн хувьд маш өндөр байгаа юм.
Аливаа юмыг хурдан тусган авч зах зээлийн үнээс хамаагүй доогуур хийдэг зангаараа Хятадууд энэ машиныг өнгөрсөн жил үйлдвэрлэн эдүгээ дээрхи орнуудад буцаан экспортлож байна. Дараах хүснэгтэнд Европ, АНУ болон Хятадад үйлдвэрлэж байгаа цахилгаан машины үнэ болон дээд хурдны хэмжээг харьцуулан үзүүллээ.
|
АНУ болон Европын оронд үйлдвэрлэж байгаа цахилгаан машинууд. |
||
| Загвар | Дээд хурд | Үнэ Ам Доллар |
| City EI | 63 км/цаг | 14700 |
| Dynasty IT | 40 км/цаг | 10000 |
| REVA | 70 км/цаг | 15000 |
| The Kurrent | 40 км/цаг | 10000 |
| ZENN | 40 км/цаг | 27500 |
| Kewet Buddy | 80 км/цаг | 25600 |
| Lightning GT | 210 км/цаг | 280000 |
| Stevens Zecar | 90 км/цаг | 23000 |
| Tesla Roadster | 217 км/цаг | 100000 |
| Th!nk City | 100 км/цаг | 30000 |
| Venturi Fetish | 170 км/цаг | 400000 |
|
БНХАУ-д үйлдвэрлэж байгаа Цахилгаан машинууд |
||
| GLT6051 | 45 км/цаг | 5200 |
| Solar KiKi 72 | 65 км/цаг | 6460 |
| Solar KiKi 120 | 105км/цаг | 7560 |
| Y CEC AR | 65 км/цаг | 5260 |
| EVL050V | 65 км/цаг | 13524 |
| EVL025F | 45км/цаг | 6510 |
| EVL046V | 45км/цаг | 6595 |
| EVL024F Үйлдвэрийн ачигч | 20км/цаг | 4830 |
|
EVL026F |
40-60 км/цаг( Тохируулна) | 6700 |
| Видеог үзэх | ||
![]() |
![]() |
![]() |
| GLT6051 | Solar KiKi 72 ба Solar KiKi 120 | Y CEC AR |
|
![]() |
![]() |
| EVL025F | EVL050V | EVL024F Үйлдвэрийн ачигч |
![]() |
![]() |
![]() |
| EVL046V | EVL026F |
Цахилгаан машины батарей |
1. Эрчим хүчний хэрэглээ
Улаанбаатарт гэр хороолол цахилгааны үнэ 58-66 төг/Квт байгаа. Оро сууцнд 60-68 төг/Квт байгаа. Шнийн цагт ачаалал багатай үед 1 кватт цахилгаан 34 төгрг байгаа билээ. Үйлдвэр аж Ахуйн нэгж өдрийн цагт 68 төг/Квт шөнийн цагт 39 төг/Квт.
48V-ийн аккумлятрыг 1 цаг цэнэглэхэд 1,75 кватт цахилгаан хэрэглэнэ. (Хамгийн их утгаар нь тооцов)
72V-ийн аккумляторыг 1 цаг цэнэглэхэд 2,25 кватт цахилгаан хэрэглэнэ. (Хамгийн их утгаар нь тооцов)
| 1 кватт цахилгааны үнэ | 34 төгрөг | 39 төгрөг | 58 төгрөг | 60 төгрөг | 68 төгрөг |
| 48V-ийн аккумлятор 8 цаг цэнэглэх | 462 | 530 | 789 | 816 | 923 |
| 48V-ийн аккумлятор 10 цаг цэнэглэх | 578 | 663 | 986 | 1020 | 1156 |
| 72V-ийн аккумлятор 8 цаг цэнэглэх | 612 | 702 | 1044 | 1080 | 1224 |
| 72V-ийн аккумлятор 10 цаг цэнэглэх | 765 | 878 | 1305 | 1350 | 1530 |
Бүрэн цэнэгээрээ 120 км явна. Эндээс үзэхэд цахилгаан машин хамгийн ихдээ гэхэд 120 км замд 1530 төгрөгийн зардал гаргаж байна. 100 км-т 6 литр бензин хэрэглэдэг машин 120 км-т 12132 төгрөгийн шатахуун хэрэглэнэ. Үүнээс үзэхэд цахилгаан машин 87,3% иар хямд өртөгтэй болж байна. Хэрэв шөнийн цагт машинаа гарашдаа цэнэглээд байвал зардал бүр багасна. 120 км замыг ердөө 462 төгрөгөөр л туулчихна даа...
2. Аккумляторын тухай
Аккумляторын хувьд 48V ба 72 V-ийн гэсэн 2 төрөл бий. Эдгээр дахин цэнэглэх аккумляторыг хамгийн багадаа гэхэд 500 удаа цэнэглэнэ. Өдөр бүр байнга 120 км явдаг хүн бол 1 жил 4 сар 15 хоног цэнэглэнэ гэсэн үг. Аккумляторыг дагалдаж цэнэглэгч ирэх бөгөөд энэ цэнэглэгчээрээ хаана ч та машинаа цэнэглэж болно. Нэг аккумляторын үнэ $500.
3. Өвлийн улиралд хэрглэж болох уу?
Өвлийн цагт цахилгаан машиныг - 40 хэмд хэрэглэж болно. Үүний тулд кабиндаа кондиционер нэмж тавиулах хэрэгтэй. Нэмэлт кондиционер тавиулбал $112 нэмж төлнө.
Дэлгэрэнгүй мэдээллийг авах мессенжер: info@mychina.biz
Утас: +86-479-7524499

















































