Буцах

Танилцуулга

Манай компани 2004 оноос хойш БНХАУ-д үйл ажиллагаагаа явуулж байна. Бид Монголчууддаа Хятад улсын бизнес мэдээллийг хүргэх, Хятад улсад боловсрол эзэмшүүлэх чиглэлээр дараах үйлчилгээг танд танилцуулж байна. Үүнд:

  1. Хятад улсын бизнес мэдээллийн www.mychina.biz сайтыг худалдан авч Монгол-Хятад хэл дээр явуулж байна.
  2. Хятад улсад хувийн болон албан ажлаар явж байгаа Монголчуудад зориулж  "БНХАУ-ын Бизнес Хөтөч" номыг худалдаанд гаргалаа.
  3. Бизнес Хятад хэлний  тэтгэлэгт сургалтыг БНХАУ-ын Эрээн болон Шень жень хотуудад явуулж байна.
  4. Мэрэгжлийн сургалтыг Хятад улсын үйлчилгээний газарууд дээр дадлага хийж сургах

Манай сургалтын онцлог талууд.

1. Насанд хүрэгчдэд зориулсан. Хятад улсын "Шен Тун" Группээс ивээн тэтгэж байгаа тул сургалтын төлбөр хямд.

2. Зөвхөн Монгол улсаас ирсэн суралцагчдад зориулагдсан. 

3. Бизнесийн болон өдөр тутмын үг хэллэг заах бөгөөд ярих, бичих, сонсох, орчуулга хийх чадвар эзэмшүүүлнэ.

4. Сургалтын хугацаа богино (2 сар), үр дүн сайн.

4. Өөрийн оюутны байр болон оюутны цайны газартай тул Монгол хэв маягаараа амьдарч сурах боломжыг бүрдүүлсэн.

5. Сургалтын цаг нягт. Өдөрт 10 цагийн сургалтын үйл ажиллагаа явуулдаг.

6. Амжилттай суралцаж төгссөн оюутнуудад Хятадын компаниуд дээр ажлын байраар хангана.

7. Хятад хэлний ваакуум орчин бүрэн хангагдсан.

8. Амжилттай суралцсан оюутнууд БНХАУ-ын их дээд сургуульд дэвшин суралцах боломжтой.

9. 1024 Кв-ын өндөр хурдаар холбогдсон компьютер бүхий Интернэт танхимтай

10. Сургалтын төлбөрийг зар сурталчилгааны бартераар тохиролцон хийж болно.

БНХАУ-д ирж өөрийн бизнес төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд тань бид туслах болно.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Таныг хүндэтгэсэн,

Хятад хэлний "Сэлэнгэ" Сургалтын Төвийн Захирал

Ц.Энхтайван

2009 оны 9-р сарын 1 өдөр