Дуслын усалгааны систем
Дуслын усалгааны систем нь усны нөөц багатай бүс нутагт өндөр ургац авах шинэ төрлийн технологи юм. Хөрс, ургамал, ус гурвын харилцан уялдаатай амьдралын процессийг маш сайн холбож өгсөн энэ технологи нь зөвхөн ургамлын үндсийг шим тэжээл бүхий бордоот усаар тодорхой цагт ханган тэжээж, өгдөг тул ургамлын өсөлт хөгжилтийг жигд хурдацтайгаар явагдах алхамыг баталгаатай бүрдүүлж өгнө.
Сүүлийн жилүүдэд АНУ-ын фермерүүд дуслын усалгааны системийг ашигласанаар ус болон бордооны илүүдэл зардлыг багасгаж эдийн засгийн маш их хэмнэлттэйгээр өндөр ургац авч байгаа юм.

Дуслын усалгааны давуу талууд
Зөвхөн ургамалын үндэс байгаа хэсэгт усалгааг тогтоосон цагт хийж өгнө. Иймд усалгаанд шаардагдах усны зарцуулалтыг 70 хувь багасгах боломжтой.
Цаг агаарын болон гантай жилийн хур борооны гачаалаас хэзээ ч айх явдалгүйгээр төлөвлөсөн ургацаа хураан авах бүрэн боломжтой. Ургац хэзээ ч алдахгүй. Ургацын хэмжээг 230 хувь хүртэл өсгөж чадна.
ХАА-н тогтвортой хөгжлийг баталж, жил бүр өсөн нэмэгдэх хүнсний хангамжыг бүрэн батална.
Хувийн болон бага хэмжээний жимс жимсгэний цэцэрлэг, хүлэмж болон хүнсний ногооны талбайд ашиглахад нэн тохиромжтойгоос гадна усалгааны системийн анхны хөрөнгө оруулалт бага шаардана. Оруулсан хөрөнгийг маш богино хугацаанд найдвартай нөхнө.
Энэ системийг Европ, Америк, Африк болон Азийн зүүн өмнөд, алс дорнодын бүс нутагт амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд Ойрхи дорнодын арабын элсэн цөлд ч өндөр урагц авах боломжыг бүрдүүлж байна.
Ургамал ургах эрүүл орчинг бүрдүүлэн өгч ургамлын өвчин болон зэрлэг өвсөөр талбай дүүрэх явдлыг эрс багасгана. Бордоо хэмнэхээс гадна үр дүнг нь 30 хувиар нэмж өгнө. Усалах болон бордох ажиллагааг хамтад нь хийх боломжтой.
Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ургамалын мөр бүрийн усалгааг тус бүрт нь тохируулан өгөх бүрэн боломжтой.
Ажиллах хүчийг хэмнэнэ.
Дуслын усалгааны доторлогоотой хоолой
Энд танилцуулж байгаа дуслын усалгааны гол эд анги болох усалгааны хоолой нь жимс жимсгэнэ, хүнсний ногоо, цэцгийн аж ахуйд өргөн хэрэглэгдэнэ. Израйлийн дуслын усалгааны технологийн дагуу БНХАУ-д үйлдвэрлэсэн энэхүү хоолойг Хятад улсын ХАА-н Усалгаа Бороожуулалтын Үндэсний Хяналтын төвөөс 98,56 хувийн өндөр үзүүлэлттэй бүтээгдэхүүн гэж гэрчилсэн байна.
Дуслын усалгааны хоолой нь бөглөрч хугарахгүй. Олон жилийн турш хэрэглэж болох бөгөөд энгийн нөхцөлд 8 жил ашиглах боломжтой. Хөрсийг байнга чийглэг байлгах, үндэсний усан хангамжыг тогтмол барихад онцгой үүрэг гүйцэтгэнэ.
Үйлдвэрлэгчийн тодорхойлсноор усны алдагдлыг 95 аас дээш хувиар багасгаж, эрчим хүчийг 65 хувь хэмнэнэ.
Томоохон хүлэмжинд хэрэглэсэнээр агаарын чийгшилтийг 20-30 хувь багасган өгсөнөөр ургамалын өвчин үүсэх, хортон шавьж үржих явдлыг бууруулан, хөрсний дулааныг 2-3 хэмээр нэмэгдүүлж, боловсрох хугацааг 7-15 хоногоор эрт болгоно.
| Коде | Зузаан | Диаметр | Нүхний зай | Даралт | Emitter stream flow | Савалгаа | Урт | Жин | Үнэ |
| мм | см | K Pa | L/H | Диаметр x өндөр (см) | метр | кг | юань/м | ||
| 16 x 0.2 x 200 | 0.2 | 16 | 20 | 100―150 | 2.7&1.38 | 57 x 31 | 2500 | 27.5 | $0.25 |
| 16 x 0.2 x 300 | 0.2 | 16 | 30 | 100―150 | 2.7&1.38 | 57 x 31 | 2500 | 27.5 | $0.23 |
| 16 x 0.2 x 400 | 0.2 | 16 | 40 | 100―150 | 2.7&1.38 | 57 x 31 | 2500 | 27.5 | $0.23 |
| 16 x 0.2 x 500 | 0.2 | 16 | 50 | 100―150 | 2.7&1.38 | 57 x 31 | 2500 | 27.5 | $0.23 |
| 16 x 0.3 x 150 | 0.3 | 16 | 15 | 100―150 | 2.7&1.38 | 57 x 31 | 1200 | 15.8 | $0.37 |
| 16 x 0.3 x 200 | 0.3 | 16 | 20 | 100―150 | 2.7&1.38 | 57 x 31 | 1200 | 15.8 | $0.33 |
| 16 x 0.3 x 300 | 0.3 | 16 | 30 | 100―150 | 2.7&1.38 | 57 x 31 | 1200 | 15.8 | $0.30 |
| 16 x 0.3 x 400 | 0.3 | 16 | 40 | 100―150 | 2.7&1.38 | 57 x 31 | 1200 | 15.8 | $0.30 |
| 16 x 0.3 x 500 | 0.3 | 16 | 50 | 100―150 | 2.7&1.38 | 57 x 31 | 1200 | 15.8 | $0.30 |
| 16 x 0.4 x 150 | 0.4 | 16 | 15 | 100―150 | 2.7&1.38 | 57 x 31 | 1000 | 20 | $0.42 |
| 16 x 0.4 x 200 | 0.4 | 16 | 20 | 100―150 | 2.7&1.38 | 57 x 31 | 1000 | 20 | $0.40 |
| 16 x 0.4 x 300 | 0.4 | 16 | 30 | 100―150 | 2.7&1.38 | 57 x 31 | 1000 | 20 | $0.39 |
| 16 x 0.4 x 400 | 0.4 | 16 | 40 | 100―150 | 2.7&1.38 | 57 x 31 | 1000 | 20 | $0.39 |
| 16 x 0.4 x 500 | 0.4 | 16 | 50 | 100―150 | 2.7&1.38 | 57 x 31 | 1000 | 20 | $0.39 |
| 16 x 0.6 x 200 | 0.6 | 16 | 20 | 100―150 | 2.7&1.38 | 57 x 31 | 800 | 22 | $0.61 |
| 16 x 0.6 x 300 | 0.6 | 16 | 30 | 100―150 | 2.7&1.38 | 57 x 31 | 800 | 22 | $0.59 |
| 16 x 0.6 x 400 | 0.6 | 16 | 40 | 100―150 | 2.7&1.38 | 57 x 31 | 800 | 22 | $0.59 |
| 16 x 0.6 x 500 | 0.6 | 16 | 50 | 100―150 | 2.7&1.38 | 57 x 31 | 800 | 22 | $0.59 |
| 16 x 0.6 x 1000 | 0.6 | 16 | 100 | 100―150 | 2.7&1.38 | 57 x 31 | 800 | 22 | $0.59 |
| 16 x 0.8 x 300 | 0.8 | 16 | 30 | 100―150 | 2.7&1.38 | 57 x 31 | 500 | 20 | $0.90 |









































