БНХАУ-Д АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ
МОНГОЛ УЛСЫН ИРГЭД, ОЮУТАН, СУРАГЧДЫН АНХААРАЛД
Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын харилцаа, хамтын
ажиллагаа өргөжихийн хирээр хоёр орны иргэд харилцан зорчих явдал нэлээд
нэмэгдэж байгаагийн дотор манай иргэд БНХАУ-д албан, хувийн хэргээр зорчих,
түр, удаан хугацаагаар оршин суух, улсын болон хувийн зардлаар суралцах
оюутан, сурагчдын тоо ихээхэн нэмэгдэж байгаа бөгөөд тэдэнтэй холбоотой
элдэв зөрчил, иргэний асуудлууд багагүй гарч байна. Өөрийн орны иргэдийн
аюулгүй байдлыг хангах, хууль ёсны эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээ
үзүүлэх чиглэлээр тус ЭСЯ байнга анхаарч ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан
Элчин сайдын Яамны Консулын хэлтсийн болон Боловсролын асуудал эрхэлсэн
дипломат ажилтнуудын хаяг, утасны дугаар, е-майл хаягийг Та бүхэнд хүргүүлж
байна. Үүнд:
1. ЭСЯ-ны Консулын хэлтсийн З дугаар нарийн бичгийн дарга Т.Бадмаанямбуу
Харилцах утас: 65321203-108, 13366216660
Факс: 65326216
Е-майл: consul@mongolembassychina.org
monembvisasecbjcn@yahoo.com
www.mongolembassychina.org
2. Боловсролын асуудал эрхэлсэн атташе Г.Сувдсүрэн
Харилцах утас: 65321203-113, 13801161903
Факс: 65325045
Е-майл: suvdsuren@mongolembassychina.org
gsuvd@yahoo.com
МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Бээжин хот
2006 оны 10 дугаар сарын 17-ны өдөр