
Ханы хавтан

Зүймэл шалны үнэ ханш ба
сонголтууд
 |
|
БНХАУ-ын Jia Li Jia барилгын материалын
ХХК нь таны гэрт эрхэм тансаг орчинг бүрдүүлэх бүх нөхцлийг
хангаж чадна. БНХАУ-ын хамгийн их ойн баялаг бүхий Лиаоченг
нутгийн гаралтай модон эдлэлээр төрөл бүрийн модон паркетен
шал үйлдвэрлэхээс гадна барилгын гадна өнгөлгөөний дулаалгын
хөөцсөнцөр бүхий металл хавтангуудыг дотоодын болон
гадаадын зах зээлд бэлтгэн нийлүүлж байна.
Эдүгээ 50 мянган хавтгай дөрвөлжин
метр талбай бүхий үйлдвэрлэлийн обьект, 30 сай юаны хөрөнгө
оруулалттай манай үйлдвэр Монгол улсын өргөн олон хэрэглэгчдэд
өөрийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байгаадаа маш баяртай
байна. Бид Герман улсын техник тоног төхөөрөмж ашиглан үйлдвэрлэл
явуулах технологоор нь жилд 4 сая кв.метр зүймэл шалыг дээд
зэргийн чанарын үзүүлэлттэйгээр үйлдвэрлэж байна.
Бээжингийн олимпийн барилга байгууламжын
гол бэлтгэн нийлүүлэгч болж чадсан нь манай бүтээгдэхүүн
БНХАУ-д өндөр үнэлэгддэгийн нэг жишээ юм.

Олон улсын болон дотоодын чанар, стандартын
шаардлагыг хангасан манай бүтээгдэхүүн Монгол улсын хэрэглэгч
та бүхэнд амьралын тав тух, таатай орчныг бүрдүүлэхээс гадна
Улаанбаатар хотын өнгө үзэмжийг нэмнэ гэдэгт итгэлтэй байна.
Чанарын дээд зэргийн
болзлыг хангах өргөмжлөлийг тус үйлдвэрийн түүхий эд болон
бүтээгдэхүүнд нь тус тус олгожээ. Мөн байгаль орчинд сөрөг
нөлөөгүй, 15 жилийн баталгаат хугацаатай.
Бид өөрийн үйлчилгээгээ танд ойртуулахын
тулд Эрээн хотод салбар дэлгүүрээ нээн ажиллуулаад удаагүй
боловч Монгол нөхдөөсөө чин сэтгэлийн
халуун талархал хүлээж байгаадаа баяртай байна.
Өнгөний өргөн сонголтоор та шал болон
байшингийнхаа гадна ханы өнгөлгөөний хавтанг худалдан авч
болох бөгөөд ямарч байсан таны имиджийг иэрхийлж чадах,
насан туршийн чинь хэрэглээ болох болно.
Модон шалны давуу талууд
Жинхэнэ модон шалыг
санагдуулаад зогсохгүй модноос ч бат бөх, хүний эрүүл мэндэд
хорт нөлөөгүй, удаан жилийн эдлэлгээтэй мөртлөө өнгө дизайны
сонголт ихтэй.
Ханы хавтангийн давуу талууд
|
|
Ханы өнгөлгөө хийнэ гэдэг маш их мэрэгжлийн
ур чадвар, хөдөлмөр, материал шаардсан ажил байдаг бол энэхүү
өнгөлгөөний хавтан танд эдийн засгийн хэмнэлт өгөөд зогсохгүй
барилга барих цаг хугацааг хэмнэнэ.
|
|

Барилгын гадна дотно ханы өнгөлгөөг хийх дулаалгатай,
дуу чимээ үл нэвтрүүлэх, чанар болон өнгө үзэмж сайтай, угсрахад
хялбар, эдийн засгийн хэмнэлттэй, галд тэсвэртэй, хөдөлмөр хөнгөвчилсөн
зэрэг давуу талууд ихтэй бүтээгдхүүн юм.
Орон сууцны зүймэл шалнууд нь химийн бодисонд
үл гэмтэх, хурц үзүүртэй зүйлд зурагдахгүй, өнгөн тал нь маш хатуу,
элэдгдлийн коэфициент багатай, галд шатахгүй, угааж цэвэрлэхэд хяьбар
зэрэг давуу талтай бөгөөд шалан доороосоо сантехникийн ситемтэй
барилгад ч ашиглаж болно.
|
|