Модон угсармал барилгын материал

АНУ-аас гаралтай барилгын шинэ технологийг та бүхэндээ танилцуулж байна. Энэ технологи нь Канад улсад хөгжлийнхөө өндөр түвшинд хүрсэн бөгөөд эдүгээ манай хоёр хөршид ч өргөн хэрэглэх болсон байна. SIP технологиор ОХУ-д маш олон компани бороны дараах мөөг шиг дараа дараагаараа өсөн өндийж байхад Хятад улс ч бас хоцорсонгүй. Харин манай улсад энэ технологийг анх түрүүн хэрэгжүүлэх сонирхолтой пүүс компани, хувь хүмүүстэй хамтран ажиллана..

Маш өндөр даралтаар шахаж боловсруулсан OSB хавтангийн завсар сайн чанарын пенопласт хөөсөнцөр дулаалга хийж, барилгын хавтанг үйлдвэрлэх технологийг SIP технологи гэнэ. Энэ технологиор Угсармал модон караказтай байшин үйлдвэрлэх технологийг Монгол улсад хөгжүүлж чадвал орон сууцны хомсдолоос гарах өргөн боломж нээгдэнэ. Энэ барилгын нэг метр квадратын үнэ 180-230 доллорын үнэтэй юм байна. Үүнд гадна дотно хана, дээвэр, шат, шал  орж байгаа. Бусад зүйлийн тал хэрэглэгч өөр өөр сонголттой байдаг тул барилгын үнэ рүү оруулах боломжгүй. Хэрэв эдгээр дагалдах эд ангийн талаар сонирхож байгаа бол манай сайт дээр цаашид маш хямд үнэтэй хаалга, цонх, гадана дотно өнгөлгөөний материал, гал тогооны болон ванн 00-ийн өрөөний хэрэгслүүдийн үнийн санал орох тул та бүхэн тэндээс сонголт  хийж болно.

Миний бие энэхүү технологийн судалгааг нилээд олон өдөр нухацтай судлаж Хятадын хэд хэдэн компанитай харилцаа тогтоон ажиллаж, багагүй мэдээлэл цуглуулснаа эрхэм олон Монголчуудтайгаа хуваалцан, хамтран энэ технологийг нэвтрүүлэх бодолтой байна. Энэ технолгийн талаар доор дурьдсан хэсгүүдэд  тодорхой оруулахыг хичээлээ.

Хамтран ажиллах талаар болон энэ технологийн талаар ямар нэгэн шинэ мэдээлэл хүсвэл надтай харилцаарай. Мөн энэ мэдээллийг Монгол улсад хэрэгжүүлэх боломжтой компани, хувь хүмүүстэй холбож танилцуулж өгсөн хүнийг өндрөөр урамшуулах болно.

Миний майл болон мессенжер: info@mychina.biz

Таныг хүндэтгэж мэдээлэл өгсөн: Таст овогт Цэдэндоржийн Энхтайван.

Барилгын шинэ технологи.
Энд би SIP технологийн анх бий болсон түүх болон анхан шатны ойлголтын талаар мэдээлэл орууллаа.
Барилгын план зургууд ба үнийн санал
Та хэрвээ SIP технологиор барьсан байшин захиалах бодолтой байгаа бол манай план зургуудаас сонголт хийж, захиалга хийж болно.
Асуувал хариулья
Энэ технологийн талаар хүмүүс янз бүрийн асуулт тавьдаг. Тэр асуултанд бид тодорхой хариулт бэлтгэн оруулж өглөө.
     
zurag
SIP технологийн тухай танилцуулга
SIP технологиор бэлтгэсэн угсармал модон байшин барих бүх үе шатыг танилцуулав.
SIP технологийн давуу талууд
Энгийн тоосгон болон модон барилгаас ялгаатай бөгөөд давуу талуудыг энд танилцуулж байна.
Холболт хийх арга
SIP технологиор барилгын хавтан, дээвэр, шадыг хэрхэн угсрах зааварчилгааг оруулж өглөө.

Таны хүсэл мөрөөдлийн эцсийн цэгийг хатгахад бид туслана.