Монгол улс Эрээнээс гадна хичнээн боомтоор
Хятад улстай хил залгадаг вэ?

Монгол, Хятадын хилийн боомтуудын байршил, төрөл, ангилал, нээх хугацаа, ажиллах хуваарь

1. Даян-Хуншаньзюй боомт

Энэхүү боомт нь Монгол, Хятадын хилийн 17 дугаар тэмдгийн орчимд байна. Монгол Улсын Баян-Өлгий аймгийн Сагсай сум, БНХАУ-ын Шиньжян Уйгарын Өөртөө Засах орны Алтай Фухай шянь боомтын хоёр талд оршино. Боомтын хил нэвтрэх зам нь Монгол, Хятадын Даян-Хуншаньзюйн хилийн уулзалтын зам болно.

Энэхүү боомт нь хоёр талын шинжтэй, түр ажиллагаатай. Жил бүрийн 6 дугаар сарын 21-нээс 7 сарын 5, 8 дугаар сарын 1-нээс 20, 9 дүгээр сарын 1-нээс 15-ныг дуустал хугацаанд боомтыг нээнэ. Нээх хугацаанд монголын талаас Улаанбаатарын цагаар 12:00-19:00, хятадын талаас Бээжингийн цагаар 11:00-18:00 цагт ажиллуулна.

2. Булган-Такашикэн боомт

Энэхүү боомт нь Монгол, Хятадын хилийн 124 дүгээр тэмдгийн орчимд байна. Монгол Улсын Ховд аймгийн Булган сум, БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай районы Чинхэ шянь боомтын хоёр талд оршино. Боомтын хил нэвтрэх зам нь Монгол, Хятадын Булган-Такашикэний хилийн уулзалтын зам болно.

Энэхүү боомт нь олон улсын шинжтэй, байнгын ажиллагаатай. Нээх хугацаанд монголын талаас Улаанбаатарын цагаар 10:00-19:00 /зуны цагийн тооллоор 11:00-20:00/, хятадын талаас Бээжингийн цагаар 10:00-19:00 цагт ажиллуулна.

3. Байтаг-Улиастай боомт

Энэхүү боомт нь Монгол, Хятадын хилийн 163 дугаар тэмдгийн орчимд байна. Монгол Улсын Ховд аймгийн Булган сум, БНХАУ-ын ШУӨЗО-ны Цонжийн хотон үндэстний өөртөө засах тойргийн Читай шянь боомтын хоёр талд оршино. Боомтын хил нэвтрэх зам нь Монгол, Хятадын Байтаг-Улиастай хилийн уулзалтын зам болно.

Энэхүү боомт нь хоёр талын шинжтэй, түр ажиллагаатай. Жил бүрийн 3, 5, 9 дүгээр сарын 16-наас 30-ныг дуустал хугацаанд нээнэ. Нээх хугацаанд монголын талаас Улаанбаатарын цагаар 10:00-19:00 /зуны цагийн тооллоор 11:00-20:00/, хятадын талаас Бээжингийн цагаар 10:00-19:00 цагт ажиллуулна.

4. Бургастай-Лаоемяо боомт

Энэхүү боомт нь Монгол, Хятадын хилийн 354 дүгээр тэмдгийн орчимд байна. Монгол Улсын Говь-Алтай аймгийн Алтай сум, БНХАУ-ын ШУӨЗО-ны Хами районы Баликунь шянь боомтын хоёр талд оршино. Боомтын хил нэвтрэх зам нь Монгол, Хятадын Бургастай-Лаоемяогийн хилийн уулзалтын зам болно.

Энэхүү боомт нь хоёр талын шинжтэй, түр ажиллагаатай. Жил бүрийн 2, 4, 6, 8, 10, 12 дугаар сарын 11-нээс 30-ныг дуустал хугацаанд нээнэ. Нээх хугацаанд монголын талаас Улаанбаатарын цагаар 10:00-18:00 /зуны цагийн тооллоор 11:00-19:00/, хятадын талаас Бээжингийн цагаар 10:00-18:00 цагт ажиллуулна.

5. Шивээхүрэн-Сэхээ боомт

Энэхүү боомт нь Монгол, Хятадын хилийн 572 дугаар тэмдгийн орчимд байна. Монгол Улсын Өмнөговь аймгийн Гурван тэс сум, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Алшаа аймгийн Эзний хошуу боомтын хоёр талд оршино. Боомтын хил нэвтрэх зам нь Монгол, Хятадын Шивээхүрэн-Сэхээгийн хилийн уулзалтын зам болно.

Энэхүү боомт нь хоёр талын шинжтэй, байнгын ажиллагаатай. Нээх хугацаанд монголын талаас Улаанбаатарын цагаар 8:00-17:00 /зуны цагийн тооллоор 9:00-18:00/, хятадын талаас Бээжингийн цагаар 8:00-17:00 цагт ажиллуулна.

6. Гашуун сухайт-Ганц мод боомт

Энэхүү боомт нь Монгол, Хятадын хилийн 703 дугаар тэмдгийн орчимд байна. Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сум, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Улаат дунд хошуу боомтын хоёр талд оршино. Боомтын хил нэвтрэх зам нь Монгол, Хятадын Гашуун сухайт-Ганц модны хилийн уулзалтын зам болно.

Энэхүү боомт нь хоёр талын шинжтэй, байнгын ажиллагаатай. Нээх хугацаанд монголын талаас Улаанбаатарын цагаар 8:00-17:00 /зуны цагийн тооллоор 9:00-18:00/, хятадын талаас Бээжингийн цагаар 8:00-17:00 цагт ажиллуулна.

7. Ханги-Мандалын боомт

Энэхүү боомт нь Монгол, Хятадын хилийн 757 дугаар тэмдгийн орчимд байна. Монгол Улсын Дорноговь аймгийн Хатанбулаг сум, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын архан муумнганы холбоот боомтын хоёр талд оршино. Боомтын хил нэвтрэх зам нь Монгол, Хятадын Ханги-Замын шурангийн хилийн уулзалтын зам болно.

Энэхүү боомт нь хоёр талын шинжтэй, түр ажиллагаатай. Жил бүрийн 3, 5, 8, 11 дүгээр сарын 16-наас 30-ныг дуустал хугацаанд нээнэ. Нээх хугацаанд монголын талаас Улаанбаатарын цагаар 8:00-17:00 /зуны цагийн тооллоор 9:00-18:00/, хятадын талаас Бээжингийн цагаар 8:00-17:00 цагт ажиллуулна.

8. Замын-Үүд-Эрээн хот боомт /төмөр зам/

Энэхүү боомт нь Монгол, Хятадын хилийн 815 дугаар тэмдгийн орчимд байна. Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд сум, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот боомтын хоёр талд оршино.

Энэхүү боомт нь олон улсын шинжтэй, байнгын ажиллагаатай.

9. Замын-Үүд-Эрээн хот боомт /авто зам/

Энэхүү боомт нь Монгол, Хятадын хилийн 815 дугаар тэмдгийн орчимд байна. Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд сум, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот боомтын хоёр талд оршино.

Энэхүү боомт нь олон улсын шинжтэй, байнгын ажиллагаатай. Бямба, Ням гарагуудад хэвийн ажиллана. Нээх хугацаанд монголын талаас Улаанбаатарын цагаар 8:00-18:00 /зуны цагийн тооллоор 9:00-19:00/, хятадын талаас Бээжингийн цагаар 8:00-18:00 цагт ажиллуулна.

10. Бичигт-Зүүн хатавч боомт

Энэхүү боомт нь Монгол, Хятадын хилийн 1046 дугаар тэмдгийн орчимд байна. Монгол Улсын Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуу боомтын хоёр талд оршино. Боомтын хил нэвтрэх зам нь Монгол, Хятадын Бичигт-Зүүн хатавч хилийн уулзалтын зам болно.

Энэхүү боомт нь олон улсын шинжтэй, байнгын ажиллагаатай. Нээх хугацаанд монголын талаас Улаанбаатарын цагаар 8:00-17:00 /зуны цагийн тооллоор 9:00-18:00/, хятадын талаас Бээжингийн цагаар 8:00-17:00 цагт ажиллуулна

11. Сүмбэр-Рашаан боомт

Энэхүү боомт нь Монгол, Хятадын хилийн 1382 дугаар тэмдгийн орчимд байна. Монгол Улсын Дорнод аймгийн Халхгол сум, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн Рашаан хот боомтын хоёр талд оршино. Боомтын хил нэвтрэх зам нь Монгол, Хятадын хилийн 1382 дугаар тэмдгийн орчимд байна.

Энэхүү боомт нь олон улсын шинжтэй, түр ажиллагаатай. Жил бүрийн 6 дугаар сарын 11-нээс 30, 7 дугаар сарын 16-наас 30, 8 дугаар сарын 16-наас 9 дүгээр сарын 25-ныг дуустал хугацаанд боомтыг нээнэ. Нээх хугацаанд монголын талаас Улаанбаатарын цагаар 8:00-17:00 /зуны цагийн тооллоор 9:00-18:00/, хятадын талаас Бээжингийн цагаар 8:00-17:00 цагт ажиллуулна

12. Баянхошуу-Өвдөг боомт

Энэхүү боомт нь Монгол, Хятадын хилийн 1423 дугаар тэмдгийн орчимд байна. Монгол Улсын Дорнод аймгийн Халхгол сум, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ Барга зүүн хошуу боомтын хоёр талд оршино. Боомтын хил нэвтрэх зам нь Монгол, Хятадын хилийн Баянхошуу-Өвдөгийн хилийн уулзалтын зам болно.

Энэхүү боомт нь хоёр талын шинжтэй, түр ажиллагаатай. Жил бүрийн 2, 5, 8, 11 дүгээр сарын 1-нээс 15-ныг дуустал хугацаанд боомтыг нээнэ. Нээх хугацаанд монголын талаас Улаанбаатарын цагаар 8:00-17:00 /зуны цагийн тооллоор 9:00-18:00/, хятадын талаас Бээжингийн цагаар 8:00-17:00 цагт ажиллуулна

13. Хавирга-Ар хашаат боомт

Энэхүү боомт нь Монгол, Хятадын хилийн 1495 дугаар тэмдгийн орчимд байна. Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан сум, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошуу боомтын хоёр талд оршино. Боомтын хил нэвтрэх зам нь Монгол, Хятадын хилийн Хавирга-Ар хашаатын хилийн уулзалтын зам болно.

Энэхүү боомт нь хоёр талын шинжтэй, түр ажиллагаатай. Жил бүрийн 1 дүгээр сарын 6-наас 25, 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд боомтыг нээнэ. Нээх хугацаанд монголын талаас Улаанбаатарын цагаар 8:00-17:00 /зуны цагийн тооллоор 9:00-18:00/, хятаын талаас Бээжингийн агаар 8:00-17:00 цагт ажиллуулна