Хятад Улсын Гаалийн хууль

Гарчиг

1-р бүлэг Ерөнхий зарчим

2-р бүлэг Хил дэх тээврийн машины төрөл

3-р бүлэг Хилийн бараа солилцоо

4-р бүлэг Хилийн бараа бүтээгдэхүүн

5-р бүлэг Гаалийн татвар

6-р бүлэг Гаалийн баталгаа

7-р бүлэг Хууль хянагч

8-р бүлэг Үүрэг хариуцлага

9-р бүлэг Дэд зарчим

1-р бүлэг Ерөнхий зарчим

1. Улсын эрх чөлөө, ашиг орлого, боомтын хамгаалалтыг чангатгах, гадаад харилцааны аюулгүйн солилцооны төлөө

2. Хилийн боомтын хууль нь улсын бусад хууль тогтоомжийг үндэслэн хилээр орж буй бараа бүтээгдэхүүнээс татвар авах ба хориотой зүйлийг хураах

3. Улсын гаалийн ерөнхий газар нь бүх Хятадын хил гаалийг хамаарна. Бусад хилийн боомт нь зөвхөн улсын гаалийн ерөнхий газарт хамааралтай.

4. Улсын гаалийн газар нь хориотой бараа бүтээгдэхүүнийг хилээр гаргахгүй чанга байх талаар цагдаагийн нэмэлт хүч байгуулсан. Цагдаа нь зөвхөн хууль зөрчсөн этгээдүүдэд хамаарна. Цагдаагийн хариуцлага нь байцаах, хил зөрчигчийг барих ба заавал улсын хуулийг баримтална. Цагдаагийн байгууллага нь дотроо дүрэм журам, шатлалттай ажиллана. Мөн Төрийн цагдаагаас тусламж авах эрхтэй.

5. Хятад улсын бүх цагдаагийн байгууллага нийлж хил зөрчигчийг барих ба гаалийн цагдаа гол нь гүйцэтгэнэ. Хил зөрчсөн этгээдүүдийг цагдаа нар барьсан тохиолдолд зөвхөн гаалийн цагдаагийн газар тус хэргийг шийдвэрлэдэг.

6. Гаалийн газрын эрх. Хилээр гарч буй тээврийн машин, эд барааг хянах базөрчсөн тохиолдолд барих эрхтэй. Хориотой зүйл гарсан тохиолдолд бичиг баримтыг шалгах. Мөн хууль зөрчсөн үед байцаах Хилээс бүртгэлийн хуудсанд тээврийн машин, эд бараа, баримтжуулсан камерыг сонсох байцаах тэмдэглэх эрхтэй. Зөрчсөн тохиолдолд баривчлах эрхтэй. Зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг нуун дарагдуулсан газрыг олж шалгах эрхтэй. Сэжигтэй этгээдийн биенд шууд шалгалт хийх эрхтэй. Зөрчил илэрсэн үед түр саатуулах эрхтэй ба 24 цагаас хэтрэхгүй. Онцгой тохиолдолд 48 цаг болгож болно. Хилийн боомтоос гадна гарсан зөрчлийг хилийн цагдаагийн газрын зөвшөөрлийн бичигтэйгээр шалган байцааж болно. Хувь хүний эрхийг хүндэтгэн хөндлөнгийн хүнийг байлцуулж байцаалт явуулна. Хууль зөрчсөн тээврийн хэрэгсэл эд барааг хураан авч болно. Хил зөрчсөн этгээдийн банкин дахь мөнгийг шалгах эрхтэй. Дээрх үйлдлийг гаалийн газрын даргын зөвшөөрөлтэйгээр үйлдэнэ. Хэргийн газраас зугтаасан тохиолдолд хөөн барих эрхтэй. Гаалийн байцаагч нар засгийн газрын зөвшөөрөлтэйгөөр буу зэвсэг эзэмших эрхтэй. Гаалийн газрын ажилчид ажил дээрээ тусгай эрх эдэлдэг.

7. Засгийн газар ньгаалийн байгууллагад тэтгэлэг олгох эрхтэй. Засгийн газраас гаалийн байгууллагад тогтоосон хууль дүрмийн дагуу ажиллах эрхтэй.

8. Тээврийн хэрэгслээр тогтоосон хилийн боомтоор гарах ба өөр тохиолдолд төв байгууллагын зөвшөөрлөөр гарах.

9. Хувь хүмүүс хилээр гарах зөвшөөрлөөтөв гаалийн боомтын харъяа байгууллагаар даруулж болно.

10. Харъяа байгууллагаар даруулсан гэсэн зөвшөөрлийн баримт бичигтэй хилээр гарах эрхтэй ба хууль зөрчсөн тохиолдолд харъяа байгууллага хувь хүнтэй давхар хариуцлага хүлээх ёстой.

11. Хилээр гарахдаа заавал гаалийн бүртгэл хийлгэсэн байх. Гаалийн ажилчид ажил явуулж болно гэсэн үнэмлэх энгэрийн тэмдэгтэй байна.

12. Гаалийн газрын байцаалтанд хувь хүн, албан байгууллага үнэн бодит мэдээлэл өгөх .

13. Гаалийн газар нь бусдаас мэдээлэл авах эрхтэй. Мэдээллийг хувь хүн, албан байгууллагаас авах ба шаардлагатай бол худалдан авчнууцыг чанд хадгална

2-р бүлэг Хил дэх тээврийн машины төрөл

14. Зорчигч хилийн боомтоор гарч орохдоо гаалийн байцаагчид үнэн бодит мэдээлэл өгөх. Тээврийн хэрэгсэл нь гаалийн газрын зөвшөөрөлгүй орж гарахыг хориглоно.

15. Зам харилцаа нь засгийн газрын тогтоосон шугмаар явах ба тогтоосон шугам үгүй бол гаалийн орж гарах тогтоосон замаар явах.

16. Усан онгоц, галт тэрэгний орох гарах хуваарь тогтоосон цагаас өөрчлөгдөх тохиолдолд гаалийн газар зайлшгүй мэдэгдсэн байх.

17. Тээврийн хэрэгсэл болоод хувь хүн нь хилээр орж гарахдаа бараа бүтээгдэхүүнээ гаалийн байцаагчаар шалгуулах.

18. Тээврийн хэрэгсэлд бараа бүтээгдэхүүнээ ачсан хувь хүн гаалийн байцаагчийн шалгах явцад зайлашгүй хамт байх ёстой.

19. Хил дээрх тээврийн хэрэгсэл нь гаалийн зөвшөөрөл аваагүй татвар төлөөгүй тохиолдолд өөр бусад ажил хийхийг хориглоно. Тээврийн хэрэгсэл нь зөвхөн гаалийн газрын хүрээн дэх ажлыг хийх ба гаалиас гадуурах ажил хийх ёсгүй.

20. Тээврийн хэрэгсэл гаалиас гадуурах ажил хийх тохиолдолд гаалийн байгууллагын тусгай зөвшөөрлөөр хийж болно.

21. Далайн дагуух орны усан онгоцнууд гаалийн газрын зөвшөөрөлгүй арилжаа наймаа тээвэрлэлт хийхийг хориглоно.

22. Усан онгоц буюу агаарын тээвэрямар нэгэн чухал шалтгаанаас гаалийн тогтоогоогүй газарт зогсон бараа бүтээгдэхүүнээ буулгасан тохиолдолд ойролцоо байрлах гаалийн газарт мэдэгдэх хэрэгтэй

3-р бүлэг Хилийн бараа солилцоо

23. Гадаад дотоодоос гарах орох барааг гаалийн зөвшөөрөл авахаас өмнө заавал гаалийн байцаалтанд оруулсан байх шаардлагатай.

24. Бараа бүтээгдэхүүний эзэн хүн уг бараа авсан газраас гаргаж болно гэсэн зөвшөөрлийн бичигтэй ба зөвшөөрлийн үнэмлэхтэй байх хэрэгтэй.

25. Бас зөвшөөрлийн бичгийг компьютероор гаргасан баримт ба гарын үсэгтэй баримт байж болно.

26. Гаалийн гарах зөвшөөрлийн бичгийг өөрчлөх эрхгүй.

27. Гаалийн байцаалтын явцад бараа бүтээгдэхүүнийхээ дээж буюу нэг хэсэг зүйлийг байцаагчид гаргаж үзүүлэх ба шаардлагад тэнцээгүй бараа бүтээгдэхүүнийг буцаах буюу зөвшөөрөл олгохгүй байх

28. Бараа бүтээгдэхүүний гаалийн шалгалтын явцад барааны эзэн хүн шалгуулах ба шаардлагатай бол гаалийн газрын зөвшөөрөл, хувь хүний баримтаар шалгахгүй гаргаж болно.

29. Гаалийн газрын онцгой зөвшөөрлөөс гадна хувь хүнийтатвараа төлсөн бараа бүтээгдэхүүнийг гаалиар гаргах эрхтэй болно.

30. Тусгай зөвшөөрөлтэй машинаар бараа бүтээгдэхүүнээ гаргах ёстой. 3 сарын дотор тухайн машинаар гаргаагүй тохиолдолд барааг улсын орлого болгоно. Буруу газар буулгасан буюу зөвшөөрлөөс илүү бараа буулгасан тохиолдолд гаалийн газраас дахин зөвшөөрөл хүснэ. Энэ нь 3 сарын хүчинтэй ба дахин сунгах боломжтой. Барааны хугацаа дууссан тохиолдолд гаалийн газрын мэдэлд очно.

31. Гаалийн татвараа төлсөн барааг 6 сарын дотор заавал гаргах, онцгой тохиолдолд гаалийн зөвшөөрлөөр хугацааг нь сунгаж болно.

32. Олон жижиг бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэж гаргахдаа гаалийн байцаагчаар шалгуулах. Хувь хүн бараа хадгалах газраа гаалийн зөвшөөрлийн дагуу явуулна.

33. Гааль дээр ажахуйэрхлэжбуй газар гаалийн газрын зөвшөөрөлтэй байх. Гадагш гаргахаар үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний ямар нэгэн шалтгаанаар гаргаж чадаагүй тохиолдолд улсдаа борлуулж болно. Энэ тохиолдолд гаалийн ерөнхий газраас зөвшөөрөл авсан байна.

34. Гаалийн газрын онцгой хамаарах газарбайгуулна гэвэл гаалийн ерөнхий газраас зөвшөөрөл авсан байх ба энэ нь олон улсын стандартад нийцсэн байх.

35. Гадаадаас бараа оруулж ирэхэд хүлээн авч буй хүн өөрийн нэр дээр баримт үйлдэж авна. Дотоодын бараа бүтээгдэхүүнийг гаргахдаа өөрийн нэр дээр бичих баримт бүрдүүлнэ.

36. Барааг худалдагч худалдан авагч 2 маргаан гарвалхарилцан хариуцлага хүлээнэ. Гааль дээр барааны үнэн зөв байдлыг бүртгүүлнэ. Машин солихгүйгээр барааг солилцохдоо гаалийн газар үнэн зөв мэдээлэл өгсөн байна.

37. Гаалийн газарт бүртгэлтэй барааг дур мэдэн зарж, авч, солиж болохгүй. Гаалиар хориглосон барааг дур мэдэн хөдөлгөж болохгүй.

38. Гаалийн бараа бүтээгдэхүүнийг хадгалаж байгаа газар нь бусдад хүлээлгэн өгч байгаа, хүлээн авч байгаа бараандаа баримт үйлдэж байх. Бусад газар бараа бүтээгдэхүүнээ хадгалах тохиолдолд гаалийн газрын зөвшөөрөл авсан байх.

39. Хайрцаг, сав, сагстай бараа бүтээгдэхүүнийг улсын засгийн газар, гаалийн ерөнхий газраас ямар нөхцөлд хадгалахыг тогтооно.

40. Гаалиар солилцож буй бараа бүтээдэхүүн дотор хориглосон барааг хуулийн дагуу гаалийн газраас хамаарч болно.

41. Бараа бүтээгдэхүүн нь улсын бүртгэлтэй буюу хаана үйлдвэрлэсэн болохыг гаалийн зөвшөөрөл дээр тэмдэглэсэн байна.

42. Улсын бүртгэлд ямар төрөлд хамаарагдаж буйгаар нь бараа бүтээгдэхүүнээ тогтооно.

43. Худалдаачин гаалийн ерөнхий газраас зөвшөөрөл хүсэхдээ бараа бүтээгдэхүүнээ ямар төрөлд хамаарахыг тодорхой бичсэн байна.

44. Гаалийн газрын хуулийг үндэслэн орж гарч байгаа барааны нууцлал патентийг хуулиар хамгаалах ёстой.

45. Бараа бүтээгдэхүүний зөвшөөрлийн бичгээ үйлдвэрлэсэн байгууллага гаалийн ерөнхий газраас 3 жилийн дотор шалгаж хянаж байх эрхтэй.

4-р бүлэг Хилийн бараа бүтээгдэхүүн

46. Гаалиар оруулж буй тоо ширхэгтэй барааг зөвшөөрсөн тооноос хэтрүүлэхгүй байх.

47. Хувь хүн нь ямар бараа бүтээгдэхүүн болохыг гаалийн байцаагчид үнэн зөв хянуулах. Гаалийн байцаагчийн хориглосон бараа бүтээгдэхүүнийг хөдөлгөж болохгүй.

48. Шуудангын баглаа боодолтой бүтээгдэхүүнийг хилээр гаргахдаа гаалийн газрын байцаан шалгах хэлтэсээр гаргана.

49. Шуудангын баглаа боодолтой бараа бүтээгдэхүүнийг шалгалтанд тэнцсэн тохиолдолд хариуцах эзэнд нь хүлээлгэж өгнө.

50. Гаальд татвар төлөөгүй тохиолдолд хувь хүн өөрөө авч гарах ёстой. Хилээр гарч буй хүн зөвшөөрөлгүй бараа бүтээгдэхүүн авч гарахыг хориглоно.

 51. Хувь хүний бараа бүтээгдэхүүнээ гаалиар авч гараагүй, орхисон барааг хуулийн 30-р зүйлийг үндэслэн шийдвэрлэнэ.

52. Гадаадын засаг захиргааны байгууллагын хүний авч явж буй бичиг баримтыг засгийн газрын тогтоолыг үндэслэн гаргана.

5-р бүлэг Гаалийн татвар

53. Гаалиар авч гарч буй бараа бүтээгдэхүүндээ гаалийн татвар төлсөн байна.

54. Бараа бүтээгдэхүүнээ хилээр гаргаж буй хувь хүн болоод албан байгууллага гаалийн татвар төлөх үүрэгтэй.

55. Гаалиар солилцож буй бараа бүтээгдэхүүний үнийг гаалийн ерөнхий газраас хуулийг үндэслэн тогтооно.

56. Гаальд татвар бага төлдөг буюу төлдөггүй бараа бүтээгдэхүүнүүд

▲ Худалдааны өртөг бага бараа бүтээгдэхүүн

Гадаадын засгийн газраас бэлэглэсэн бараа бүтээгдэхүүн

▲ Гааль дээр гэмтэл авсан бараа бүтээгдэхүүн

▲ Тогтоосон хэмжээн дэх бараа бүтээгдэхүүн

▲ Хуулиар тогтоосон бараа бүтээгдэхүүн

▲ Хоёр улсын хоорондох гэрээнд зааснаар татвар төлөхгүй бараа бүтээгдэхүүнүүд

57. Онцгой эрхтэй тогтвортой үйлдвэрлэл явуулдаг аж ахуй нэгжийн бараа бүтээгдэхүүнүүд гаалийн татвар бага төлдөг буюу төлдөггүй зарчим байна. Энэ газруудыг улсаас тогтоосон байна.

58. Улсаас гаалийн хуулийн 56, 57 дугаарзарчмаас гадна гаалийн татвар төлөхгүй буюу бага төлөх түр хугацааг улсын засгийн газар тогтоож өгнө.

59. Хилээр гаргаж буй бараа бүтээгдэхүүнээний гаалийн татварыг хүлээн авч буй байгууллагаар дамжуулан төлж болно.

60. Гаальд татвар төлөгч бараа бүтээгдэхүүнийхээ татварыг 15 хоногын дотор тушаах эрхтэй. Хэрэв тогтсон хугацаанаас хэтэрвэл алданги тооцно. Гаалийн татвар төлөгч татвараа 3 сарын дотор төлөөгүй тохиолдолд дараах арга хэмжээг авна. Гаалийн татвараа төлөөгүй тохиолдолд харилцагч банканд мэдүүлэг явуулж хувийн данснаас шилжүүлэн авч болно. Бараа бүтээгдэхүүнийг нь худалдан татвараа авч болдог. Гаалийн татварт бараа бүтээгдэхүүнийг нь хураан авна. Гаалийн татвар төлөгч бараа бүтээгдэхүүнээ хилээр гаргахаас өмнө татвараа төлсөн байх.

61. Татвар төлөгч нь тогтоосон цаг дотор татвараа төлөөгүй нуун дарагдуулсан тохиолдолд баталгаа гаргаж өгнө.

62. Татвар төлөгч татвараас зайлсхийсэн тохиолдолд 1 жилийн дотор нэхэмжлэх эрхтэй.

63. Татвар төлөгч гаальд илүү хэмжээний татвар төлсөн тохиолдолд 1 жилийн дотор буцаан авах эрхтэй.

64. Хоёр харилцагчийн хооронд маргаан гарсан тохиолдолд хуулийн байгууллагад хандах.

65. Татвар төлөгч нь гаалийн татварын тогтоомжийг үндэслэн татвараа төлнө.

6-р бүлэг Гаалийн баталгаа

66. Барааны төрөл зүйлийг тогтооно. Улсаас оруулж гаргах хилийн бараанд тодорхой тогтсон зөвшөөрөлгүй бол тухайн бараанд засгийн газар зөвшөөрөл олгохгүй.

 67. Гаалийн хуулийг баталгаа болох чадвартай хүн зөвшөөрлийг олгоно. Бусад зохион байгуулалтыг засгий газрын ажилчид батлана.

68. Хуулийн баталгааг өөрийн эд хөрөнгө, албан тушаалаар батлана. Иргэдийн мөнгийг гүйлгээний мөнгө болгох чадвартай. Гуйвуулсан баримт, бие хүн, мөнгөний баримт, зээлийн баримт, хадгаламжийн баримт. Банкны болон банкны бус мөнгөн гүйлгээний баталгаа бичиг. Хилээс зөвшөөрсөн хууль ёсны эд хөрөнгө болон албан тушаал.

69. Зөвшөөрөл олгосон хүн хуулийн дагуу хүчинтэй хугацаандаа үүрэг хариуцлага хүлээнэ. Үүргийн хугацаанд гарын үсэг зурж баталгаажуулсан байна

70. Гаалийн зөвшөөрлийн дагуу явагдах үйл ажиллагааны хамгаалалтыг улсаас тогтооно

7-р бүлэг Хуулийн дагуу хяналт тавина

71. Хилийн үйл ажиллагаа, үүрэг хариуцлагын явцад хууль ёсыг баримтлах хэрэгтэй. Мөн улсын эрх ашгийг хамгаалах ба хуулиар тогтсон дараалалыг чанд баримтлан хариуцлага хүлээнэ.

72. Гаалийн ажилтан нь хуулийг чандлан, дүрэм журмыг даган албан тушаалдаа үнэнч, боловсон үйлчилнэ. Албан тушаалын хориглох зүйлүүд. Нуун дарагдуулах. Бусадтай хуйвалдах, бусдын нэр төрийг гуйвуулан ашиглахгүй байх. Хууль бусаар бусдын эрх чөлөөнд халдах, нэгжих, орон сууц болон олон нийтийн газар хууль бусаар байцаах, гаалиар орж гарч буй бараа бүтээгдэхүүн, багаж хэрэгслийг нуун дарах. Албан тушаал ашиглан бусдад ажиллах. Зөвшөөрөлгүй бусдын бараа бүтээгдэхүүн, эд зүйлийгхураах Улсын , худалдааны, хилийн нууцыг задруулах. Албан тушаал ашиглан хяналт байцаалтыг удаашруулах. Зөвшөөрөлгүй бараа бүтээгдэхүүнийг оруулж гаргах, хувааж авах. Хувийн ашиг сонирхолыг дагах. Хуулиар тогтсон албан тушаалаа ашиглан эрх мэдлийг хэтрүүлэн хэрэглэх. Хууль зөрчсөн бусад үйл ажиллагаа.

73. Хууль ёсны үүрэг хариуцлагаа гүйцэтгэхийн дагуу бүтээн байгуулалтаа нэмэгдүүлж, хилийн ажилтны улс төр, ажлын чанарыг. Мөн хилийн ажилтан нь зохих хууль ёсны мэдлэг болоод тодорхой ажлын туршлагатай байж ажлын шаардлагад нийцэх. Хилийн ажилтны шалгаруулалтанд улсын дүрэм журмыг чанга баримтлан шударгаар шилдгийг шалгаруулж авна. Хилийндүрмийн дагуу төлөвлөөгөөтэйгөөр доорх ажилтнаас улс төр, үзэл санаа хууль ёс, албан ажлын мэдлэгийн шалгалтыг авна. Мөн хилийн ажилтан тогтсон хугацаанд шалгалт өгсөн байх. Тэнцэхгүй бол албан тушаалаас огцрох.

74. Гаалийн ерөнхий газраас гаалийн даргатай тогтсон хугацаагаар солилцооны дүрмийг хэрэгжүүлнэ. Удирдах албан тушаалтанд тогтсон хугацаанд ажлын тайлан өгч байх, энэ хугацаанд гаалийн даргад хяналт тавьж байна.

75. Хил болон хилийн ажилтан нь засаг захиргааны үйл ажиллагааны хяналт тавих байгууллагын хяналтыг хүлээн авна. Хууль ёсоор цагдаагийн ерөнхий газрын хяналтан доор мөрдөн байцаах газар хяналт явуулна.

76. Санхүү эдийн засгийн яамнаас хилийн эдийн засагт хяналт тавин ажиллана.

77. Гаалийн ерөнхий газраас хилийн боомтод хяналт тавина. Хилийн боомтын үйл ажиллагаа алдагдвал татан буулгана.

78. Хилээс хууль ёсоор дотооддоо хяналт тавихдүрмийг хэрэгжүүлж ажилчиддаа хууль ёс, засаг захиргааны хууль дүрэм болон журмыг суралцуулах.

79. Хилийн дотоодод хяналт тавих, чанарын шалгалт хийх, нягтлан судлах зэрэг ажилд нь хяналт тавиж ажиллана.

80. Ямар нэгэн байгууллага болон хувь хүн хил болоод хууль зөрчсөн үед шүүхэд хандаж болно. Шүүхэд хандсан даруйд байцаалтыг явуулна. Шүүх байгууллага болоод хувь хүний нууцыг хадгална.

81. Хилийн ажилчид хууль зөрчсөн этгээдэд албан тушаал ашиглан оролцохгүй байх дүрмүүд. Хууль зөрчигч болоод түүний холбогдох төрөл садан ойр дотны хүмүүс. Хувь хүн болон хамтран ажилладаг төрөл садан түүгээр ашиг орлогын холбоотой хүмүүс Хувь хүн холбогдох хүнтэй бусад зүйлээр хамтран ажилладаг бол хэргийг шийдвэрлэхэд эсрэг нөлөө үзүүлэхгүй байх.

8-р бүлэг Хуулийн үүрэг хариуцлага

82. Гаалийн хууль болон гаалийн бүхий хуулийг зөрчсөн засаг захиргааны хамаатай хууль дүрмийг нуун дарагдулсан улсаас тогтоосон гаалиар оруулж гаргах зөөвшөөрлийн хуулийг нуун дарагдуулах. Доорх хуулийг зөрчвөл нууц ажиллагааявуулсанд тооцно. Зөвшөөрөлгүй тээвэрлэх, авч явах, шуудангаар явуулах, улсаас хориглосон бараа бүтээгдэхүүн авч гарах, хуулиар тогтоосон татвараас зайлсхийх. Гаалийн татвар төлөөгүй бараа бүтээгдэхүүн, зөвшөөрлийн бичиггүй бараа бүтээгдэх- үүн гаргах, тогтоосон гаалийн татвар хасах болон бусад хилээр гарч буй бараа бүтээгдэхүүн, хилээр орж ирсэн болоод гаднах тээврийн хэрэгсэл, хилийн дотор бараа борлуулж байгаа зэрэг нь орно. Хилээс гадуур худалдаа хийсэн нууц ажиллагаа. Дээрх хуулийг зөрчсөн бараа бүтээгдэхүүнийг хураан өвч мөнгөн торгууль тавина. Нууцаарүйл ажиллагаа явуулж буй тээврийн хэрэгсэл бараа бүтээгдэхүүнийг хураанавах ба эрүүгийн хариуцлага хүлээнэ.

83. Доорх ажиллагаанаас илэрсэн тохиолдолд нууц худалдаа хийснээр шийтгэнэ. Тус хуулийн 82-т заасан тогтоолыг үндэслэн. Зөвшөөрөлгүй худалдаа хийж буй хүнээс гадаадын бараа бүтээгдэхүүн шууд худалдан авах. Дотоод болон ойр усан замын боомтоор зөвшөөрөлгүй бараа оруулж ирэх ба худалдан авах, худалдах тээвэрлэх зэрэг. Хуурай замын болон машинаар хориотой болон зөвшөөрөлгүй бараг гадаад тээвэрлэх, худалдан авах зэрэг орно.

84. Хуурамчаар үйлдэх хилийн зөвшөөрлийн бичгийг хуурамчаар үйлдэх, нууцаар худалдаж буй хүнтэй хуйвалдах, мөнгө зөөвөрлөх, дансны номер, баримт, нэвтрэх хуудас бичих зэрэг орно. Нууц худалдаа хийж буй хүнд тээврийн хэрэгслээр хангах, шуудангаар гуйвуулах болон бусад аргаар хуулийг зөрчсөн байвал эрүүгийн хуулийн хариуцага хүлээнэ. Хэрэв хуулиар тогтоогдсон бол хууль ёсны бараа бүтээгдэхүүнийг хураан авч мөнгөн торгууль ноогдуулна.

85. Хувь хүн биедээ авч явах, шуудангаар тээвэрлэх, хувийн бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ хэтэрсэн, мэдэгдээгүй боловч гаалийн татвар тушаасан бол мөнгөн торгууль тавьж болно.

86. Доорхи хуулийг зөрчсөн тохиолдолд мөнгөн торгууль тавих ба ашиг орлогыг нь хураан авна. Тээвэрлэх машин нь гаалийн боомтоор дамжихгүй гарах. Орж гарсан тээврийн хэрэгсэл зогссон, сэлгэсэн газраа хилд мэдэгдээгүй байх. Хилээр орж гарч буй бараа бүтээгдэхүүн болон хилийг дамжих, дахин тээвэрлэх, хуурамч мэдүүлэг өгөх. Дүрэм журам зөрчсөн тээврийн хэрэгсэл, бараа бүтээгдэхүүнд гаалийн шалгалт хийлгээгүй. Тээвэрлэх хэрэгсэл зөвшөөргүй бараа бүтээгдэхүүнээ оруулж гаргах, Тогтоосон зогсоолоос хөдлөх Тээврийн хэрэгсэл нь анхдагч хилээс бусад хилд шилжих, баримт болоод зөвшөөрөлгүй явах. Хилээр зочиж байхдаа дураар гажих Тээврийнхэрэгсэл хилийн зөвшөөрөлгүйгээр дуртай бараагаа тээвэрлэх. Агаарын тээвэр тогтоосон газраас өөр газар буулгах буюу тээвэрлэхдээ хилд мэдэгдээгүй байх. Хилийн зөвшөөрөлгүй хамааралтай барааг задлах, тээвэрлэх, байр солих, барьцаалах, шилжүүлэх, тэмдэгийг солих, бусдад шилжүүлэх болон бусад зүйл. Хүссэнээрээ хилийн хориглосон буюу битүүмжилсэн тэмдэгийг задлах ба сөхөх. Хяналтын барааны тээвэрлэлтийг эзэгнэх, хадгалах, боловсруулах зэрэгээр ажиллах. Зарим бараа алдагдах болон шаардлагатай тэмдэгтийг хуурмагаар тэмдэглэх, тоогтоосон дүрмийг зөрчих. Хилийн тогтоосон дүрмийг зөрчих бусад үйл ажиллагаа

87. Гаалийн зөвшөөрөлтэй аж ахуй нэгж хилээс хамааралтай дүрэм журмыг зөрчсөн бол засаж сэрэмжлүүлэг өгнө. Явуулж буй үйл ажилл- агааг нь зогсоох буюу эрхийг нь хасна.

88. Гаалийн бүртгэл хийлгээгүй бол хилээс үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ба хууль зөрчсөн ашигыг нь хураан авах ба мөнгөн торгууль ноогдуулна.

89. Гааалийн татвар төлөгчид буюу аж ахуй нэгжүүд нь хууль бусаар бусдыг орлон мэдүүлэг хийх ба ажлын хэмжээ нь хэтирч боомтын үйл ажиллагаанд оролцохыг төрөөс сануулах буюу мөнгөн торгууль тавьж үйл ажиллагааг нь зогсоох ба эрх бүхий данс баримтыг нь хураан боомтод хамаарагдах хэсгээс хасна.

90. Бараа бүтээгдэхүүнээ тосч байгаа аж ахуй нэгж гаалийн байцаагчид хээл хахууль өгвөл хил дээрх үйл ажиллагаанаас хасах ба мөнгөн торгуулиар торгоно. Хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Гаальд харъяалагдах зөвшөөрөл дахин олгохгүй.

 91. Хятад улсын хуулийг зөрчсөн байвал барааг нь хураан авч мөнгөн торгуультай. Хуулиар тогтоогдсон бол эрүүгийн хариуцлага хүлээнэ.

92. Гаалийн газраас хурааж авсан бараа бүтээгдэхүүнтээврийн хэрэгслийг шүүх хурлаар таслагдахаас өмнө хөдөлгөж болохгүй. Химийн бодис, хүсний бүтээгдэхүүн, удаан хадгалалт даахгүй зөвшөөрөл хүссэн бараа бүтээгдэхүүнд гаалийн ерөнхий газрын даргаас зөвшөөрөл өгвөл худалдаалан хилийн орлого болгоно. Үнийн дүнгийн баримтыг бусдад мэдэгдэнэ. Цагдаагийн ерөнхий газраас хураан авсан хориотой бараа бүтээгдэхүүн хууль бус ашиг орлого, тээврийн хэрэгсэл, онцгой төхөөрөмж зэргийг хууль ёсоор нягтлан үзэж худалдаалан олсон мөнгийг улсын орлого болгоно.

93. Хэрэгт холбогдож буй хүн торгуулийг зөвшөөрөхгүй бол шүүхэд хандаж хураалгасан бараа бүтээгдэхүүн тээврийн хэрэгсэл зэргийг доод үнээр буцаанавч болно. Мөн цагдаагийн ерөнхий газраас зөвшөөрөл хүсч болно.

94. Хилээр гарч орж буй барааг гаалийн шалгалтын явцад эвдэж гэмтээсэн тохиолдолд хилээс төлбөр төлнө.

95. Хилээс хууль бусаар бараа бүтээгдэхүүн, тээврийн хэрэгслийг шалтгаангүйгээр түдгэлзүүлж хууль ёсны эрхашигыг нь хөндсөн тохиолдолд мөнгөн төлбөр хийнэ.

96. Гаалийн ажилтан гаалийн хуулийн дагуу хууль зөрчсөн бол захиргааны шийтгэл хүлээнэ. Хуулиас гадуур ашиг орлого олсон тохиолдолд хураан авах ба хуулиар тогтоогдсон бол эрүүгийн хариуцлага хүлээнэ.

97. Эдийн засгийн орлого зарлага нь хууль дүрэм, эдийн засгийн дүрэм тогтоолыг зөрчсөн байвал хяналт хийх байгууллага бүхий хэлтэс, хууль ёс эдийн засгийн хуулийн тогтоосон дүрмээр шийтгэл хүлээлгэнэ. Шууд хариуцлагыг удирдах ажилтан болоод гүйцэтгэх удирдах ажилтнуудад шийтгэл олгоно. Хуулиар тогтоогдсон бол эрүүгийн хариуцлага хүлээнэ.

98. Хилийн хууль нь заалдагч, заалдагдагч, илчлэгчийн нууцыг чанд хадгалаагүй тохиолдолд шууд хариуцаж буй ажилтан болон бусад хариуцлагатанд засаг захиргааны шийтгэл олгоно.

99. Гаалийн ажилтан тогтоосон хууль тогтоомжийг зөрчсөн этгээдээс хол байх ба хариуцлагыг шууд гол эзэн хүлээнэ. Хуулиар тогтоогдсон бол засаг захиргааны шийтгэл хүлээлгнэ

9-р бүлэг Хавсралт дүрэм

100. Хилийн хуулийн үгийн утга. Гаалийн ерөнхий газар. Гаалийн ерөнхий газрын хилийн удирдлагыг заана. Зохих хүрээн доторхи ажлын хариуцлагыг хүлээнэ. Хилийн харьяалал- Шууд хилийн удирдлагаас гаргасан шийдвэрийг хил дээр биелүүлэх.

Хилийн тээвэр - Хүн, бараа, бодис ачиж хил гаргах усан онгоц, машин, нисэх онгоц, автобус зэрэг.

Хил гарах, шилжүүлэн тээвэрлэх болон зөвшөөрөлтэй бараа - Хийлийн гаднаас орж ирж байгаа бараа мөн хилийн гаднах улсуудад наймаалах бараа. Хилийн дотор хуурай газраар тээвэрлэгдэн хил давах бараа. Хилийн зурвас газарт тээврийн хэрэгслийг солино. Энэ нь хилийн доторхи хуурай газраар дамжихгүй үүнийг шилжүүлэн тээвэрлэх бараа гэнэ. Усан онгоц, нисэх онгоцоор тээвэрлэгдэн хилд орж ирж байгаа барааг нөгөө хил рүү тээвэрлэн хил гарч байгаа барааг шууд нэвтрэх бараа гэнэ.

Хилийн хариуцсан бараа - Хилийн тухай хуулийн 23-р зүйлд зааснаар орж, гарч байгаа барааг хил давуулан шилжүүлэн тээвэрлэх, шууд тээвэрлэх бараа, татвараас чөлөөлөгдөх онцгой бараа, түр хугацаанд оруулж гаргах бараа болон бусад хилийн зөвшөөрөлд ороогүй хил гаргах барааг заана.

Гаальд хамаарахгүй бараа - Гаалийн зөвшөөрөлтэй гаалийн татвар төлсөн хил гарах, хил дотор хадгалах, боловсруулах, дайж гаргах хил гаргах барааг хил гаргах барааг хэлнэ. Хилийн хил шинээр нээх гарам, өртөө, нисэх буудал, шилжүүлэх өртөө, бусад хилд хамаатай газруудыг хэлнэ. Улсын зөвшөөрөл авч байж энэ тээвэрлэх явдал нээлттэй болно.

101. Аж ахуйн хувийн эзэмшил газарт хамаатай тээвэрлэх бараа, бодис, тоног төхөөрөмж зэргийг улсаас зааж тогтооно.

102. Тус гаалийн хуулийг 1987. 07. 01-ээс хэрэгжүүлэв. 1951. 04. 18-нд засгийн газраас гаргасан (Бүгд Найрамдах Хятад Ард Улсын түр хэрэгжүүлэх хилийн хууль хүчингүй болов. )