Экологийн Дулаан Хаус ХХК
Төмөр каркастай, Угсармал модон байшин

Манай хаяг

Монгол Улс.
Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг
8-р хороо,
Хилчиний Гудамж-7,
Хуучнаар Цагдаагийн Академийн баруун талд
Экологийн Дулаан Хаус ХХК байр

Монгол утас: 98116791, 95859000
Хятад утас: (+86) 13191555510
Mail: info@mychina.biz

Бүртгэл



Статистик

Гишүүд : 231
Мэдээлэл : 34
Мэдээллийг Үзсэн Тоо : 144120

Манай зочид

Манайд 2 зочид онлайн
 
Хэрхэн захиалах вэ?
Бичсэн Энхтайван   

Захиалга хийх дэс дараалал:

1. Захиалагч план зургаа сонгох.
2. План зурган дээр санал хүсэлтээ гаргах.
3. Шаардлагатай гэж үзвэл архитекторт хандаж зурганд нэмэлт хасалт хийлгэж, өөрчлөлт оруулах
4. Гүйцэтгэгч барилгын зургийг төсөвлөж, нийт зардлыг тооцоолох
5. Захиалагчийн бүх нэмэлт сонголтыг нэгтгэн дүгнэх
6. Барилгын зургийг захиалагчийн сонголтын дагуу гүйцэтгэж, танилцуулах
7. Барилгын төсвийн эцсийн үнэлгээг гаргах
8. Захиалагч барилгын зураг болон үнэлгээг хүлээн зөвшөөрвөл, гэрээг байгуулж, төлбөрийн нэхэмжлэл гардуулах.
9. Захиалагчийн зургийг үйлдвэрлэлд шилжүүлэх, барилгын суурийн ажлыг эхлүүлэх
10. Захиалгат барилгын хийц үйлдвэрлэлээс гармагц, Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх.
11. Барилга угсралтын ажлыг эхлэх.
12. Барилгыг захиалагчид хүлээлгэн өгөх.

Ажил гүйцэтгэлийн хугацаа:

1. Захиалагч өөрийн сонголтоор шинэ зураг гаргуулж байгаа бол манай итгэмжлэгдсэн архитектор 7-21 хоногт барилгын зургийг хийж гүйцэтгэнэ. Архитекторын ажлын хөлс барилгын үндсэн үнэнд хамаарахгүй.
2. Барилгын фундамент суулгах ажил 2 долоо хоног үргэлжлэнэ. Барилгын хийц үйлдвэрт шилжих үед барилгын суурийн ажлыг эхлүүлсэн байна. Таван градусаас их налуу газар барих суурийн ажлын хөлс барилгын үндсэн үнэнд шингээгүй болно.
3. Зургийн дагуу барилгын хийцийг 7-15 хоногт үйлдвэрлэнэ.
4. Барилга үйлдвэрлэлийн ажил 7-21 хоногт үргэлжлэнэ. Барилга угсралтын хугацаа Барилгын ур хийцээс хамаарна.
5. Байшин доторхи Сантехник, дулаан,  цахилгаан монтажын ажил 7-10 хоног үргэлжлэнэ. Нэмэлт мэрэгжлийн ажлын хөлсийг тухайн мэрэгжлийн байгуулагатай захиалагч тохирон хийлгэнэ. Үүнд:

  • Барилгын гадна талын тохижилт,
  • Хашаа саравч,
  • Цэвэр усны худаг,
  • Бохир ус зайлуулах гадна шугам,
  • Нарны халаалтын систем
  • Цахилгааны эх үүсвэрээс шугам татах гэх мэт

8. Дотоод засал чимэглэл, Интерьер дизайны ажил нь хийцийн урлалаас хамаарч тодорхой хугацаагүй.

Захиалагчид тавих шаардлага:

1.    Газар эзэмшлийн гэрчилгээ, Кадастрийн зураг, геологийн зургийг бэлтгэсэн байна.
2.    Гэрээ байгуулах үед төлбөрийг 40 хувийг Компаний дансанд оруулсан байна.