Экологийн Дулаан Хаус ХХК
Төмөр каркастай, Угсармал модон байшин

Манай хаяг

Монгол Улс.
Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг
8-р хороо,
Хилчиний Гудамж-7,
Хуучнаар Цагдаагийн Академийн баруун талд
Экологийн Дулаан Хаус ХХК байр

Монгол утас: 98116791, 95859000
Хятад утас: (+86) 13191555510
Mail: info@mychina.biz

Бүртгэл



Статистик

Гишүүд : 265
Мэдээлэл : 34
Мэдээллийг Үзсэн Тоо : 164120

Манай зочид

Манайд 2 зочид онлайн
 
Амины орон сууц барих болон худалдан авахдаа юуг анхаарах вэ?
Бичсэн Энхтайван   

1. Та амины орон сууцныхаа газрыг сонгохдоо дараах зүйлүүдийг анхаараарай.

-Орон сууцаа барих газар тань агаарын бохирдолгүй, орчин нь цэвэр эрүүл байх

-Барилгын тань эргэн тойрон хүрээлэн байгаль орчинтой байх

-Инженерийн байгууламжийн асуудал

Дээрх асуудлуудын аль нэг нь бүрдээгүй газарт барилга, хөрөнгө оруулалт хийх нь эрсдэлтэй алхам болно.

2. Та газраа авчихаад юу хийх гэж байна?

-Тухайн газрын хөрс болон буурийн шинжилгээг хийлгэнэ.

-Ерөнхий төлөвлөгөөг зураг, төсөвтэй нь иж бүрэн мэргэжлийн байгууллагуудаар загвар дизайны өндөр шаардлагатайгаар маш сайн тусгуулах шаардлагатай.

-Та барилгадаа тусгагдсан хөрөнгийн төсөв болон материалын чанарт хяналт хийлгэх нь таны барилгын бодит үнэлгээ чанартай материалыг тодорхойлно.

3. Барилга барих материалаа сонгохдоо юуг анхаарах зүйтэй вэ?

-Юуны өмнө барилгын хана болон хийцийг хийх материалаа сонгоно. Сонгохдоо уг материал нь таны болон хүүхдүүдийн чинь эрүүл мэндэд ямар нөлөөтэйг анхаарна. Мөн уг материалын эдэлгээний хугацаа, гарал үүсэл, хорхой шавьжинд өртдөг эсэх, манай оронд хэрэглэгдэж буй байдал, дулааны алдагдал бага эсэхийг анхаарах нь зүйтэй.

-Барилгын малгай болсон дээврийг хийх материалаар металл болон черепицэн дээврийг хэрэглэх нь зүйтэй бөгөөд уг материал жилийн дөрвөн улиралд зохицож бороо цас салхинд тэсвэртэй тусгай түрхэцтэй эсэх, угсралтын тухай заавар, эдэлгээний хугацаа урт, чанар стандартын шаардлага хангасан эсэхийг анхаарна.

-Дээврийн борооны ус зайлуулах систем. Барилгад нэн чухал ба үүнийг дээвэртэйгээ уялдуулан сонгох хэрэгтэй.

-Барилгыг дулаалах асуудал нэлээд чухал. Дулаалгын материалаар дулаан тусгаарлах чадвар өндөртэй, эрүүл мэндэд хоргүй, галд тэсвэрлэх чадвар өндөр, уур нэвтрүүлдэггүй, ус хүрэхэд гэмтдэггүй, эдэлгээний хугацаа урт, чанар, стандартын чанар хангасан байх ёстой.

4. Барилгын дотор халаалтын системийн материал сонгоход юуг анхаарах вэ?

-Юуны өмнө халаалтын ямар төрлийг сонгохоо шийднэ. Халаалтын дараах төрлүүдийн систем байдаг.

Үүнд: шалны усан халаалтын систем, шалны цахилгаан халаалт, халаах хэрэгсэл буюу радиатороор халаах систем гэх мэт, мөн халааж буй их үүсвэрээр нь төвийн халаалттай систем, бие даасан халаалттай систем гэж ангилдаг.

-Хэрвээ таны барилга барих газар тань төвийн дулаантай холбогдох боломжтой бол таньд халаалтын ялтсан бойлерийн зангилаа зайлшгүй хэрэгтэй ба энэ нь дулааныг ихээр хэмнэх боломжтой. Хэрэв таны барилга барих газар төвийн халаалтанд холбогдох боломжгүй бол та өөрийн гэсэн бие даасан халаалтын системийг сонгох шаардлагатай болно. Энэ тохиолдолд цахилгаанаар ажилладаг халаалтын тогоо, хатуу түлш буюу нүүрс, модоор ажилладаг тогоо, дизель болон хийн түлшээр ажилладаг халаалтын тогоо зэрэг төрөл бүрийн түлшээр ажилладаг эх үүсвэрүүдээс өөрт хамгийн тохирсон ажиллахад хялбар ашиглалтын зардал багатайг сонгох хэрэгтэй. Цахилгаанаар ажилладаг эх үүсвэр сонгохдоо таны барилга барих газарт дэд станцын хүчин чадал ямар эсэхийг тодруулах нь зүйтэй.

-Халаах хэрэгсэл болох радиаторыг сонгохдоо тухайн өрөөний цонхны тавцан шалнаасаа хэр өндөрт байгаа, өрөөний дизайн зохион байгуулалттай уялдаж байгаа эсэхийг анхаарахаас гадна халаах хэрэгсэл дээрээ өрөөний агаарын температурыг өөрөө тохируулах боломж олгодог термостаттай байх хэрэгтэй. Ингэснээр та өрөөнийхөө халаалтыг хүссэн хэмжээгээрээ өөрчлөх боломжтой.

-Барилгын дотор халаалтын систем хоолой холбох хэрэгслүүд нь стандартын шаардлага хангасан чанартай, өнгө үзэмжтэй байх хэрэгтэй.

5.Барилгын усан хангамжийн системийн шийдэхэд анхаарах зүйлүүд:

-Юуны өмнө таны барилга барих газар тань төвийн цэвэр устай холбогдох боломжгүй бол та зөөврөөр усаа авч нөөцлөх эсвэл гүний худгийн усыг ашиглах хэрэгтэй болно. Хэрэв та зөөврөөр усаа авах бол усаа нөөцлөх ундны усны стандартын шаардлага хангасан цэвэр усны нөөц савтай байх хэрэгтэй.

-Та бүхэнд зөвлөхөд эдгээр материал тоног төхөөрөмжөө сонгон авч дуусаад мэргэжлийн байгууллагуудаар угсарч суурилуулах шаардлагтай.