Экологийн Дулаан Хаус ХХК
Төмөр каркастай, Угсармал модон байшин

Манай хаяг

Монгол Улс.
Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг
8-р хороо,
Хилчиний Гудамж-7,
Хуучнаар Цагдаагийн Академийн баруун талд
Экологийн Дулаан Хаус ХХК байр

Монгол утас: 98116791, 95859000
Хятад утас: (+86) 13191555510
Mail: info@mychina.biz

Бүртгэл



Статистик

Гишүүд : 259
Мэдээлэл : 34
Мэдээллийг Үзсэн Тоо : 159349

Манай зочид

Манайд 1 зочин онлайн
 
Маркетингийн менежерийн ажлын байрны тодорхойлолт
Бичсэн Энхтайван   

АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

Байгууллагын нэр

Экологийн Дулаан Хаус ХХК

Албан тушаалын нэр

Маркетингийн менежер

Албан тушаалын зорилго

Компаний гадаад худалдаа болон үйлдвэрийн бүтээгдэхүүний маркетингийн бодлогыг тодорхойлох, компаний маркетингийн үйл ажиллагааг зохион байгуулах,

Шууд захирах албан тушаал

ТУЗ-ийн дарга, Ерөнхий захирал, Маркетинг хариуцсан захирал

Шууд захирагдах албан тушаал

Экологийн Дулаан Хаус ХХК-ий борлуулалтын менежер, борлуулагч нар, эдийн засагч, дизайнер, орчуулагч, веб мастер,

Харилцан ажиллах байгууллага, албан тушаалтан

Бараа нийлүүлэгч болон худалдан авагч байгууллага, захиалагч

Ажлаа тайлагнах албан тушаалтан

Маркетинг хариуцсан захирал

Тухайн ажлын байранд тавигдах шаардлага

- Дээд боловсролтой,
- Маркетинг, худалдааны мэргэжилтэй,
- Тухайн ажлын 3-аас дээш жилийн дадлага туршлагатай,
- Мэргэжлийн ур чадвартай,
- Хувийн зохион байгуулалт сайтай,
- Харилцааны болон бизнес ёс зүйн соёлтой,
- Хамт олонтой зохицож ажилах, хамт олныг төлөвшүүлэх чадвартай,
- Багаар ажиллах чадвартай,
- Англи хэлний өндөр мэдлэгтэй
- Компьютер, мэдээллийн сүлжээг хэрэглээний түвшинд эзэмшсэн,
- Илүү цагаар ажиллах боломжтой,

Ажлын байрны эрх мэдэл

 

- Маркетинг хариуцсан захиралаас олгосон эрхийн хүрээнд өөрийн хариуцсан ажил, үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар гадаад дотоодын байгууллагад захидал бичих, урьдчилсан хэлэлцээ хийх
- Газраа төлөөлж шаардлагатай гэрээ хэлцэлд гарын үсэг зурах,
- Ажиллагчдад сарын төлөвлөгөөний биелэлтийг хангах талаар шаардлага тавих,
- Үндсэн ажил үүргээ гүйцэтгэхэд шаардагдах ажлын багаж, тоног төхөөрөмжөөр хангахыг хүсэх,
- Эрүүл ахуй, ариун цэвэр, хөдөлмөр хамгааллын шаардлага хангасан ажлын байраар хангуулах,
- Өөрийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, хувийн хэрэг түүний баяжилттай танилцах
- Үүрэгт ажлаа хэвийн тасралтгүй явуулахад хүндрэл учруулж байгаа ажиллагчийн талаар шууд удирдах албан тушаалтанд мэдэгдэх

Ажлын байрны нөөц хэрэгсэл

- Компъютер, мэдээллийн сүлжээ, интернет, канон,
- Ширээ, сандал, номын болон хувцасны шкаф,
- Бичиг хэргийн хэрэгслэл,
- Мэрэгжлийн болон үйл ажиллагаа явуулахтай холбогдсон эрх зүйн ном хэвлэл, гарын авлага
- Тээврийн хэрэгсэл

Ажлын байрны нөхцөл

Хэвийн

Албан тушаалын хүлээх хариуцлага

Ерөнхий Захирал, Маркетинг хариуцсан захиралын өмнө Хөдөлмөрийн болон Компанийн тухай хууль, компанийн Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, Нууцын гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ болон бусад холбогдох журмын дагуу хариуцлага хүлээнэ.

Үндсэн үүргийн хүрээнд хийгдэх ажлууд

Ажлаа сар, жилээр төлөвлөх, тайлагнах

- Сарын ажлаа долоо хоногоор төлөвлөн, Экологийн Дулаан Хаус ХХК-ий Маркетинг хариуцсан захирлаар батлуулан мөрдөх,

- Сард хийсэн ажлын тайлангаа дараа сарын 02-ны өдөр, жилийн тайлангаа дараа жилийн 1 дүгээр сарын 30-ны дотор тайлагнах,

- Компаний хэмжээнд үндсэн ажил үүргийн гүйцэтгэлийг чанаржуулж, бүтээмжийг нэмэгдүүлэх талаар саналаа тавих,

Маркетингийн бодлого, менежментийг боловсруулах, төлөвлөх

- Экологийн Дулаан Хаус ХХК-ий маркетингийн бодлого, менежментийг боловсруулах, төсөл боловсруулах, санал гаргах

- Судалгааны гүйцэтгэлд үндэслэн дүн шинжилгээ хийх, тухайн брэнд буюу түүний зах зээлдэх байр суурь, багтаамжийг тооцоолох, энэ үндсэн дээр цаашид хийх маркетингийн ажлын зөвлөмж гаргах, компанийн Ерөнхий захирал, маркетинг хариуцсан захирал болон бусад холбогдох ажилтанд танилцуулах,

- Ажиллагчдын мэргэжлийн чадамжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, менежерийн ур чадвар, манлайлал, харилцааны ѐс зүйг сайжруулах чиглээр хөтөлбөр, зааварчилгааг гаргах,

- Компаний маркетингийн ажлын нэг сарын хувиарлалттай жилийн төлөвлөгөө гарган компанийн Маркетинг захирлаар батлуулж, хэрэгжилтийг хангах ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих,

- Компаний цэгийн болон компаний нэгдсэн борлуулалтын маркетингийн ажлын үр дүнг статистик үзүүлэлтээр гаргах, харьцуулалт хийх,

Маркетингийн судалгаа, үнэлгээ

Дараах судалгаануудыг төлөвлөгөөний дагуу явуулах:

- Захиалагчдийн бүтэц, худалдан авах чадварын судалгаа,

- Борлуулалтын сувгийн хүчин чадал, байршуулалтын судалгаа,

- Зах зээлийн багтаамж, өрсөлдөгч, үнэ, инфиляцийн төвшингийн судалгаа,

- Гадаад, дотоод үзэсгэлэн яармагын судалгаа,

- Маркетингийн ажлын судалгаа,

- Байнгын ажиллагаатай уул уурхай, барилга замын компаниуд, батлан хамгаалах анги нэгтгэл, ХАА-н газар тариалангийн компаниуд, Геологи хайгуулийн экспедици, Нийслэлийн гэр хорооллын 2 ба 3-р бүсийн байршил, худалдан авагчийн бүтэц зэргийн талаар судалгаа хийж, түүнд түшиглэсэн маркетингийн үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж, үр дүнг тооцон гаргах

- Импортын барааны зах зээлийн, өрсөлдөгчийн, үнийн зэрэг шаардлагатай судалгаа хийж, маркетингийн үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөг гарган биечлэн хэрэгжүүлэх, гүйцэтгэл ба үр дүнд мониторинг хийх

- Зөөврийн болон Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны зах зээлийн судалгаа хийх, маркетингийн ажлыг төлөвлөн гүйцэтгэх, үр дүнг гарган тайлагнах

- Компаний бараа, бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа хийх баг, барилга угсралт гүйцэтгэх байгууллага, хамрах хүрээ зэргийг төлөвлөх,

- Төсөв зохиож батлуулах,

- Реклам зар сурталчилгааны үнэлгээг хийх, шалгуур үзүүлэлтийг боловсруулах, үнэлэх, дүгнэлт гаргах,

Маркетингийн сурталчилгаа

- Судалгааны байгууллагууд, реклам, сурталчилгааны агентлагуудтай түншлэлийн харьцаа үүсгэн, зар сурталчилгаа, PR-ын үр дүнг дээшлүүлэх талаар санаачилга гарган ажиллах

- Гадаад дотоодын үзэсгэлэн яармагт оролцох, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах ажлыг зохион байгуулах,

- Эрчим хүчний хэмнэлттэй барилгын танилцуулга, урамшуулалт худалдаа, бэлэгтэй худалдаа, сугалаат худалдаа, интернет худалдаа зэрэг идэвхжүүлэлтийн үйл ажиллагааг нийслэлийн захын гэр хорооллууд, хороод дээр зохион байгуулах,

- Хэвлэл, мэдээллийн байгууллагууд, зар сурталчилгааны студи, агентлагуудын рейтингийн судлагааны үндсэн дээр хамтын ажиллагааны нөөц боломж, оновчтой санааг байнга эрэлхийлэн, түүнийг хэрэгжүүлэх

Маркетингийн менежерийн өдөр тутмын үйл ажиллагаа

- Харилцагч байгууллагад захидал бичих, болон факс илгээх, орчуулга хийх

- Худалдаа үйлчилгээ явуулах талаар дотоод, гадаадын сонирхогч байгууллага хүмүүсийн эрэлт, хүсэлтийг бүх сувгаар судалж, удирдлагыг судалгаа мэдээллээр хангах

- Гүйцэтгэх үүрэгт тусгагдсан ажлыг цаг алдалгүй гүйцэтгэх

Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх

- Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг даалгаврын дэвтэрт тэмдэглэн авах,

- Шаардлагын түвшинд хугацаанд хийж гүйцэтгэх,

- Ажлын гүйцэтгэлийг эргэн тайлагнах,

- Амралтын үед утсаа нээлттэй байлгаж, шаардлага гарч дуудсан үед яаралтай ирэх,

- Амралтын үер хувийн ажлаар гадуур явах тохиолдолд гэрийнхэндээ хаашаа явсан, хэзээ ирэх зэргээ захиж үлдээх,

Ажил орлон, хавсран ажиллах

- Тодорхой шалтгаанаар ажлын байраа түр хугацаагаар орхих үед компаний Ерөнхий захирал, Маркетинг хариуцсан захиралд мэдэгдэж, ажил орлох хуваарийн дагуу ажлаа орлох ажилтанд хүлээлгэн өгнө.

- Ажилдаа эргэн орохдоо хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэн акт үйлдэнэ.

- Цаг үеийн шаардлагатай үед энэхүү тодорхойлолтод заагаагүй ажлыг хавсран гүйцэтгэх