Хонины ноос хяргагч машин
Хонь хяргах машиныг зөөврийн буюу суурин газрын гэсэн 2 хэлбэрээр үйлдвэрлэдэг. Зөөврийн машин нь хөдөө цахилгаангүй газар хэрэглэхээр 24 вольтийн бага хүчдэлээр ажиллуулдаг маягаар хийдэг байна. Гэвч энэ машины хүч бага тул зөвхөн нарийн ноост хонь хяргахад тохиромжтой. Иймд энэ машины танилцуулгыг сайт дээрээ оруулсангүй.
Манай орны нөхцөлд өндөр чадалтай DJ-350 хяргагч машин нь илүү тохиромжтой байдаг. Учир нь энэ машинаар бүдүүн ноост хонийг хяргаж болох бөгөөд хяргах хурд нь өндөр байдаг. Танд танилцуулж байгаа доорхи машин бол 220-240 вольтийн цахилгаанаар ажилладаг машин юм.
Машиныг тохируулах, гэмтлийг засах бүх аргачлалыг заавар дээр нь англи хэлээр бичсэн байгаа тул энэ тухай сайт дээрээ оруулсангүй. Үйлдвэрлэгчээс сэлбэг хэрэгслийг ханган нийлүүлэх боломжтой. Баталгаа нэг жил.
![]() |
Модель | DJ-350 |
| Цахилгаан хүчдэл | 220-240V | |
| Гүйдлийн хүч | 1,4А | |
| Чадал | 350 ватт | |
| Хайчны хөдөлгөөн | 2950 удаа/мин | |
| Нэг ирээр хяргах хонины хэмжээ | 2000 аас дээш | |
| Ирний зай | 1,0-1,5 мм | |
| Хэрэглэх заавар | Англи хэл дээр | |
| Үнэ: 2012 он |
580 юань/ш |
Захиалга хийх доод хэмжээ: 10 ширхэг машин
Үйлдвэрлэгч Эрээн хот хүртлэх тээврийн зардалыг хариуцна.
Та энэхүү машиныг сонирхож байгаа бол дараах тоног төхөөрөмжийг бас сонирхож үзээрэй
Худалдааны нөхцлүүд
Төлбөр: Үйлдвэрлэгч төлбөрийн 30 хувийг хүлээн авсны дараа захиалгыг үйлдвэрлэлд оруулж, тухайн үеийн үйлдвэрлэлийн ачааллаас шалтгаалан 10-15 хоногт бэлэн болгоно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдахаас өмнө захиалагч үлдэгдэл 70 хувийн төлбөрийг хийсэн байна.
Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.
Технологийн сургалт ба угсралт: Захиалагчийн хүсэлтээр тоног төхөөрөмжийг угсрахад мэрэгжлийн инженерийг Монгол улсад явуулж болох бөгөөд Захиалагч тал виз, замын зардал, буудал, хоолны зардлуудыг хариуцна. Мэрэгжилтэний цалин 50-80 доллор/өдөр. Технологийн тухай танилцуулгыг зөвхөн худалдан авагч, захиалагч нарт өгнө.
Хэрхэн худалдаж авах вэ?
1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.
