Ноос ноолуур угаах үйлдвэр
Ноос ноолуур угаах үйлдвэр
Угаалгын үйлдвэр нь 3 шат дамжлагаар үйлдвэрлэл явуулах бөгөөд цахилгаан эрчим хүчний хэрэглээ багатай тул өндөр үр ашигтай үйлвэрийн нэг болно.
Бохир бүтээгдэхүүнийг угаах машинд оруулж 10 минут угаана. Угаасан бүтээгдэхүүнийг сэгсрэх машинд оруулж дараа нь хатаагч машинаар хатаана.
Угаалга хийх процесс маш хурдан. Ямар нэгэн химийн хорт бодис хэрэглэхгүй тул үйлдвэрийн хаягдал байгаль орчныг бохирдуулахгүй.
Томоохон хэмжээтэй үйлдвэр байгуулах гэж байгаа бол ус цэвэрлэх байгууламж хийгээд хэрэглэсэн усаа дахин ашиглаж болно.
Үйлдвэрийн хүчин чадал:
Ноос угаах машинууд:15-400 кг хүртэл
Ноос сэгсрэх машинууд: 25-500 кг хүртэл
Ноос хатаах машинууд:15-120 кг хүртэл
Үйлдвэрлэл явуулах шугамын урт 10м. Гэвч ажлын байрны хүрэлцээ бага бол дамжлагыг өнцөг гаргах маягаар зохицуулж болно. Үйлдвэрийн хүчин чадлаас хамаарч 2-20 ажилчин байхад хангалттай.
Цахилгааны хэрэглээ хүчин чадлаас хамаарч тасралтгүй 8 цаг 3 машин зэрэг ажиллавал 8000-42500 төгрөг зарцуулна. Гэвч хамгийн өндөр хүчин чадалтай машин 8 цагт 20 орчим тонн ноос угааж чадна.
Зардал хэмнэх үүднээс зуны цагт ноосыг тусгай саравчин доор бас хатааж болно. Эсвэл хатаалга хийхгүйгээр шууд эсгийний үйлдвэрт нийлүүлнэ. Эдгээр тоног төхөөрөмжийг ноос угаах үйлдвэрт ашиглахаас гадна зочид буудал, уул уурхайн ажилчлын хувцас, цагаан хэрэгсэл угаахад ашиглаж болно. Бага оврын машиныг нь хот суурин газар угаалгын жижиг цех байгуулах сонирхолтой иргэд өрхийн хэмжээнд хэрэглэхэд тохиромжтой. Үйлдвэрийн баталгаа нэг жил, Үйлдвэрийн агуулахад ихэвчлэн бэлэн байдаг тул захиалга хийсэн өдөрт нь ачуулна. Хэрэв үйлдвэрт бэлэн машин байхгүй болсон тохиололд захиалга авсан өдрөөс хойш 15 хоногийн дотор нийлүүлнэ. Захиалагчийн хүсэлтээр нутагт нь очиж угсарч өгөх, сургалт явуулж болно.
Ноос угаах машины техникийн үзүүлэлт, 2013 оны үнийн санал

| Үзүүлэлт/нэгж | GX15 | GX30 | GX50 | GX70 | GX100 | GX150 | GX200 | GX250 | GX300 | GX400 |
| Багтаамж (кг) | 15 | 30 | 50 | 70 | 100 | 150 | 200 | 250 | 300 | 400 |
| Хүрдний диаметр (мм) | φ540 | φ660 | φ800 | φ950 | φ960 | φ1060 | φ1080 | φ1200 | φ1300 | φ1220 |
| Хүрдний өргөн (мм) | 680 | 800 | 980 | 1220 | 1420 | 1650 | 2000 | 2280 | 2280 | 3360 |
| Хүрдний хурд (эрг/мин) | 46 | 36 | 36 | 34 | 34 | 33 | 32 | 30 | 28 | 28 |
| Уурын даралт (Mpa) | 0.4-0.6 | 0.4-0.6 | 0.4-0.6 | 0.4-0.6 | 0.4-0.6 | 0.4-0.6 | 0.4-0.6 | 0.4-0.6 | 0.4-0.6 | 0.4-0.6 |
| Чадал (KW) | 0. 75 | 1. 1 | 1. 5 | 2. 2 | 3 | 4 | 5. 5 | 7. 5 | 7. 5 | 11 |
| Цахилгаан халаагч (квт) | 9 | 18 | 30 | 36 | 48 | |||||
| Гадна хэмжээ (мм) Урт | 1200 | 1520 | 1750 | 2050 | 2300 | 2500 | 2900 | 3200 | 3200 | 4320 |
| Гадна хэмжээ (мм) Өргөн | 800 | 1100 | 1200 | 1300 | 1300 | 1400 | 1400 | 1500 | 1600 | 1900 |
| Гадна хэмжээ (мм) Өндөр | 1200 | 1300 | 1500 | 1700 | 1800 | 1900 | 1900 | 2100 | 2200 | 2100 |
| Хайрцагын урт (мм) | 1350 | 1670 | 1900 | 2200 | 2450 | 2650 | 3050 | 3350 | 3350 | 4470 |
| Хайрцагын өргөн (мм) | 950 | 1250 | 1350 | 1450 | 1450 | 1550 | 1550 | 1650 | 1750 | 2050 |
| Хайрцагын өндөр (мм) | 1400 | 1500 | 1700 | 1900 | 2000 | 2100 | 2100 | 2300 | 2400 | 2300 |
| Цэвэр жин (кг) | 260 | 380 | 500 | 850 | 950 | 1050 | 1450 | 1900 | 2300 | 2800 |
| Бохир жин (кг) | 310 | 480 | 650 | 1050 | 1200 | 1300 | 1750 | 2200 | 2700 | 3200 |
| Үнэ ам доллор | 2200 | 2640 | 3300 | 4200 | 4500 | 4730 | 5280 | 6380 | 6820 | 10450 |
| Үйлдвэрээс Эрээн хүртэл тээвэр | 220 | 220 | 240 | 260 | 260 | 260 | 300 | 300 | 300 | 320 |
Эдгээр машин нь хөндлөн давхар хүрдтэй бөгөөд гадна дотор хүрдийг нь үл зэврэх сайн чанарын гангаар хийсэн. Дотор хүрдний хана нь маш толигор тул дотор нь хийсэн аливаа угааж байгаа зүйл гэмтэл авахгүй. Дотор хүрдний хавхлагын түгжээ нь болзошгүй аюулаас сэргийлэх цоожтой бөгөөд гадна хүрдний цоож нь цахилгаан дохиололоор нээгднэ. Найдвартай хамгаалалттай энэхүү машин нь дуу чимээ бага, чичиргээ доргилт бага өгдөг шинэ технологиор үйлдвэрлэгдсэн.
Ноос сэгсрэгч машины техникийн үзүүлэлт ба 2013 оны үнийн санал

| Үзүүлэлт/модель | SS752-500 | SS752-600 | SS753-800 | SS751-1000 | SS754-1200 | “SWE301-150 SS754-1500” |
| Хүрдний диаметр (мм) | 500 | 600 | 800 | 1000 | 1200 | 1500 |
| Хүрдний өндөр (мм) | 260 | 300 | 340 | 380 | 480 | 600 |
| Хүрдний эргэх хурд (эрг/мин) | 1000 | 1000 | 910 | 900 | 750 | 750 |
| Чадал(квт) | 1. 5 | 3 | 4 | 5. 5 | 7. 5 | 10 |
| Багтаамж (кг) | 25 | 45 | 80 | 130 | 220 | 500 |
| Гадна хэмжээ”(мм) | 1000*1000*650 | 1250*1250*700 | 1500*1500*800 | 1800*1800*900 | 2000*2000*1020 | 2550*1950*1400 |
| Хайрцагийн хэмжээ (мм) | 1150*1150*800 | 1400*1400*850 | 1650*1650*950 | 1950*1950*1050 | 2150*2150*1170 | 2700*2100*1550 |
| Цэвэр жин (кг) | 300 | 500 | 1000 | 1400 | 1800 | 2800 |
| Үнэ ам доллор | 2420 | 2640 | 3300 | 3850 | 4950 | |
| Эрээн хүртэл тээвэр ам доллор |
220 | 220 | 240 | 240 | 260 | 260 |
Бохир ноосыг угааж дууссаны дараа сэгсрэх машинд оруулж, 10 минут сэгсрэлт хийж ус чийгийг гадагшлуулна. Дараа нь машиныг унтрааж, эргэлт бүрэн зогссоны дараа цэвэр ноосыг машинаас гаргана. Энэ үед ноосны ус чийг 70% иар буурна. Сэгсрэлт хийгдсэн ноос хатаалт хийхэд түргэн хатна.
Ноос хатаагч машины техникийн үзүүлэлт ба 2013 оны үнийн санал

| Үзүүлэлт/нэгж | SWA801-15 | SWA801-30 | SWA801-50 | SWA801-100 | SWA801-120 | SWA801-150 | HGQ-120 (Япон загвар) |
| Дээд багтаамж (кг) | 15 | 30 | 50 | 100 | 120 | 150 | 120 |
| Бункер хэмжээ (мм) | φ750*560 | φ950*800 | φ1160*1000 | φ1320*1100 | φ1500*1080 | φ1600*1160 | φ1900*1000 |
| Эргэлт (эрг/мин) | 32 | 32 | 32 | 30 | 28 | 27 | 27 |
| Уурын даралт (Mpa) | 0.4-0.6 | 0.4-0.6 | 0.4-0.6 | 0.4-0.6 | 0.4-0.6 | 0.4-0.6 | 0.4-0.6 |
| Чадал (квт) | 0. 75 | 2. 2 | 3 | 4. 4 | 5. 2 | 7. 4 | 8. 4 |
| Гадна хэмжээ (м) | 0. 92*1. 2*1. 65 | 1. 1*1. 45*1. 9 | 1. 32*1. 7*2. 2 | 1. 5*1. 86*2. 38 | 1. 62*1. 86*2. 45 | 1. 74*2. 05*2. 55 | 2. 05*2. 15*2. 92 |
| Цэвэр жин (кг) | 500 | 600 | 700 | 850 | 1000 | 1100 | 1500 |
| Үнэ (уур/цахилгаан) ам доллор | 2860 | 3300 | 3850 | 4500 | 4950 | 5000 | |
| Үнэ (хий) ам доллор | 3630 | 4180 | 4800 | 6050 | |||
| Эрээн хүртэл тээвэр ам доллор |
220 | 220 | 220 | 220 | 220 | 220 | 220 |
Автомат хяналтын систем хатаалт хийх үйл ажиллагааг бүрэн удирдаж, эцсийн бүтээгдэхүүн гаргана. Хүрдийг сайн чанарын тусгай төмрөөр үйлдвэрлэсэн нь хатаалт хийж байгаа бүтээгдэхүүний чанарыг үл алдагдуулахаас гадна машины эдэлгээний хугацааг уртасгаж өгсөн байна. Хатаалт хийх бүтээгдэхүүнийг машин руу оруулж гаргах үйлдлийг хялбар болгох үүднээс хавхагыг том хийж өгсөн. Хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалалтыг сайтар хийсэн бөгөөд дуу чимээ бага гаргах технологиор үйлдвэрлэсэн.
Эдгээр машинаар угааж болох малын гаралтай түүхий эд
![]() |
![]() |
![]() |
| Хонины ноос | Тэмээний ноос | Ямааны ноолуур |
Үүнээс гадна та ноос ноолуур угаах үйлдвэрийн тоног төхөөрөмж сонирхож байгаа бол дараах тоног төхөөрөмжийг бас сонирхож үзээрэй.
Худалдааны нөхцлүүд
Төлбөр: Үйлдвэрлэгч төлбөрийн 30 хувийг хүлээн авсны дараа захиалгыг үйлдвэрлэлд оруулж, тухайн үеийн үйлдвэрлэлийн ачааллаас шалтгаалан 10-15 хоногт бэлэн болгоно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдахаас өмнө захиалагч үлдэгдэл 70 хувийн төлбөрийг хийсэн байна.
Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.
Технологийн сургалт ба угсралт: Захиалагчийн хүсэлтээр тоног төхөөрөмжийг угсрахад мэрэгжлийн инженерийг Монгол улсад явуулж болох бөгөөд Захиалагч тал виз, замын зардал, буудал, хоолны зардлуудыг хариуцна. Мэрэгжилтэний цалин 50-80 доллор/өдөр. Технологийн тухай танилцуулгыг зөвхөн худалдан авагч, захиалагч нарт өгнө.
Хэрхэн худалдаж авах вэ?
1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.


