Та Хятад улсаас Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж авах гэж байгаа бол энэ зөвлөмжийг заавал уншаарай. Эрсдэлээс өөрийгөө хамгаалж, баталгаатай тоног төхөөрөмж авахад тань энэхүү чин сэтгэлийн зөвлөмж хэрэг болно. Надад Монголынхоо төлөө цохилох зүрх, Монгол орноо хайрлах сэтгэл байгаа болохоор энэ зөвлөмжийг бичлээ.
Дэлгэрэнгүй...
Зун цаг болоход манай Монголчууд хөдөө орон нутаг руу аялан зугаалах нь элбэг болдог. Энэ үед хамгийн хүндрэлтэй нэг асуудал бол хүнсний бүтээгдэхүүн (мах, ногоо, сүү, хиам гэх мэт) амархан муудах гээд сэтгэл зовоодог. Тэгвэл энэхүү хөргөгч хөлдөөгч нь таныг аян замын уртад хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнийг найдвартай хадгалах болно.
Дэлгэрэнгүй...
220 вольтын энгийн хөргөгчийг нарны эрчим хүчээр ажиллуулна гэвэл ихээхэн өндөр зардал гарна. Харин энд танилцуулж байгаа хөргөгч болон хөлдөөгчүүдийг цахилгаан эрчим хүчний хангамж дутагдалтай буюу цахилгаангүй хөдөө орон нутагт хэрэглэхэд нэн тохиромжтой.
Дэлгэрэнгүй...
Орчин үед хатгамалын урлагын бүтээлийг компьютер, машины тусламжтайгаар гайхамшигтай хурдан хийдэг болжээ. Манай хөдөө орон нутаг болон нийслэл хотод шинээр нэвтрүүлж болох өрхийн үйлдвэрлэлийн энэхүү жижиг машин нь бүх төрлийн даавуун хувцас, малгай, ороолт, бээлий, оймс, хөнжил, дэрэн дээр хүссэн хатгамалыг тань чадварлаг гүйцэтгэнэ.
Дэлгэрэнгүй...
Зөөврийн хүлэмж нь гэр хороолол болон хөдөө орон нутагт иргэд өөрсдийн хэрэглээний нарийн ногоо тарихад нэн тохиромжтой. Энэхүү хүлэмж нь хавар эрт ногоо тарималын үрийг суулгаж намар орой болтол шинэ ургац авах боломжыг бүрдүүлнэ. Хятад улсын хүлэмжийн үйлдвэр Монгол улсад төлөөлөн борлуулагч хайж байна.
Дэлгэрэнгүй...
Поликарбонат нь термопластик полимер материалын төрөл бөгөөд зүсэх, нугалах, нумруулах, халуун аргаар хэлбэрт оруулахад хялбархан материал юм. Орчин үед энэ материалыг маш олон зориулалтаар ашиглаж байгаагийн жишээ бол хүлэмж, барилгын гоёл чимэглэлд өргөн хэрэглэж байгаа явдал юм.
Дэлгэрэнгүй...
Үйлдвэрийн шугам нь үйлдвэрлэлийн хурд болон хэвлэх, наах, давхрага тохируулах, зүсэх үйлдлийг компьютер удирлагаар хийж гүйцэтгэнэ. EPS Сендвич хавтангийн уртын хэмжээг компьютер хэмжилтээр тооцоолох бөгөөд захиалагчийн хүссэн хэмжээгээр уртын хэмжээг тохируулна. Компьютер систем нь маш нарийн хэмжилт хийх бөгөөд бүх үйл ажиллагааг хурууны мэдрэмжтэй электрон дэлгэцэн дээрээс удирдана. Мөн тохируулгын болон тоолуурын автомат системтэй.
Дэлгэрэнгүй...
 Нуур болон томоохон гол мөрөнд хэрэглэж болох аялалын зориулалттай энэхүү хөлөг онгоц нь люкс тохижилттой. 60 болон 80 хүний суудалтайгаар захиалж болно.
Дэлгэрэнгүй...
Хятад улсын YLW компани 2009 онд энэ загварын мотоциклийг үйлдвэрлэх эрхийг Японы Хонда үйлдвэрээс худалдан авч 2012 онд Мустанг-9 хувилбарыг үйлдвэрлэлд оруулсан нь эдүгээ Мустанг загварын мотоциклүүдээс хамгийн сүүлийн үеийн загвар нь болоод байна. Энэ үйлдвэр Монгол улсын хөдөө орон нутагт мотоцикл болон сэлбэгийн худалдаа хийх сонирхолтой иргэдтэй хамтран ажиллахад сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Дэлгэрэнгүй...
EPS хөөсөн блокны үйлдвэрлэлийн Үндсэн шугам нь 3 хэсгээс бүрдэнэ. Орчин үед барилгын хамгийн их эрэлттэй байгаа энэхүү үйлдвэр нь автомат үйл ажиллагаатай бөгөөд 4-6 ажилчин шаардлагатай. Захиалагч та 2000мм-8000мм ийн өргөн EPS хавтангийн үйлдвэрийн сонголт хийгээрэй.
Дэлгэрэнгүй...
Хуучин дугуй боловсруулах үйлдвэр нь өндөр температураар явагдах пиролизийн урвалаар хаягдал дугуй, хуванцар, техникийн тос, резинийг боловсруулна. Боловсруулалтын дараа түүхий тос (crude oil) болон ямар ч бохирдолгүй карбон (Carbon black) гаргаж авна. Мөн хаягдал дугуйны төмөр утасыг ялгаж авна.
Дэлгэрэнгүй...
Нүүрс түлэхгүйгээр өвөлжье гэвэл амархан. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад утааны асуудлыг шийдээд байгаа шинжлэх ухааны нэг ололт бол Эко халаалтын систем юм. Улаанбаатар хотод хийсэн туршилтаас үзэхэд 64 кв метер талбай бүхий байшинд сардаа 30-45 мянган төгрөгийн цахилгаан хэрэглэсэн байна. Энэ байшинд 11 сард энэ халаалтын төхөөрөмжийг тавьж, 3 сар хүртэл хэмжилт хийхэд ид хүйтний улиралд 20 хэмийн дулаантай байлаа.
Дэлгэрэнгүй...
Нийслэл хот маань жилийн 7 сардаа хорт утаанд дарагдаж, эрүүл аж төрөхөд бэрх болжээ. Гэр орондоо болон ажил дээрээ өдөр бүр хорт утааны маск зүүхгүй бол эрүүл орчинд амьдрах нөхцөл үгүй болоод байна. Иймд сүүлийн үед утаатай хотуудын иргэдэд нэн их хэрэгтэй төхөөрөмжийг Хятадууд үйлвэрлээд байна.
Дэлгэрэнгүй...
 Энэхүү жигнэгч машин нь бууз, мантуу, жигнэсэн гурил, бөөрөнхий мах, хүнсний ногоо, махыг (гахай, тахиа, загас, хонь, үхрийн) уурын өндөр даралтаар боловсруулна. Хагас бэлэн бүтээгдэхүүний цех, ресторан, хэрчсэн гурилын үйлдвэр, салатны үйлдвэрт өргөн ашиглана.
Дэлгэрэнгүй...
Энэхүү хөнгөн блокны машинууд нь 6-8 үеийн шинэчлэгдсэн загвар бөгөөд нэг ээлжиндээ 1000-3000 кв.м талбайн ханы өрлөг хийх материал үйлдвэрлэх хүчин чадалтай. Барилгын талбар дээр шууд зөөвөрлөн авчраад ханы материал үйлвэрлэж болно.. Жилд 1.6 сая куб метр хөнгөн блок үйлдвэрлэнэ.
Дэлгэрэнгүй...
Зөөврийн асфальтийн үйлдвэр нь хөдөө орон нутаг болон хотын зам засварын ажилд хэрэглэхэд нэн тохиромжтой, хөрөнгө оруулалт бага шаардах тул эдийн засгийн хэмнэлттэй. Богино хугацаанд их хэмжээний замын асфальт бэлтгэж чадах энэ үйлдвэр нь зам засвар, байгуулалтын ажилд өргөн хэрэглэнэ.
Дэлгэрэнгүй...
Хог хаягдалыг нягтруулан тээвэрлэгч машин нь хөдөлгүүрийнхээ эргэлтийг ашиглан хог хаягдлыг шахах бөгөөд маш бат бөх, хөнгөн. Мөн байгаль орчин бохирдуулахгүй, шатахуун бага зарцуулна.
Дэлгэрэнгүй...
Энэхүү сав баглаа боодлын машинууд нь бүх төрлийн шарсан, хатаасан, хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнүүд, чихэр, шоколад, үр, сүүн бүтээгдэхүүнүүд, зайрмаг, эм тан, жигнэмэг, боов, боорцог, буурцаг, шош, гурил, бууз, банш, кофе, давс, хужир, сахар, самар, гоймон савлана.
Дэлгэрэнгүй...
Хэрэв та Флексографийн хэвлэлийн машинтай бол жижиг дунд үйлдвэрүүдийн хамгийн итгэлт анд болж чадна. Энэхүү машинаар бараа бүтээгдэхүүний ярлык, этикет, лого, танилуулга, хаяг, шошго, уут, хайрцаг гээд бүгдийг нь үйлдвэрлэнэ. Мөн PP, PET, BOPP, CPP, LDPE, HDPE материал дээр хэвлэх тул танд машины булны эргэлт бүхэн таны орлогыг нэмэгдүүлнэ
Дэлгэрэнгүй...
Эдүгээ Монголчуудын бидний амьдралд хамгийн ихээр нэвтэрч байгаа үйлчилгээний соёлын нэг бол бараа бүтээгдэхүүний сав баглаа боодол билээ. Аливаа компани бусдаас ялгарах давуу тал, имиджээ илэрхийлэхийн тулд гоёмсог уутаар гангардаг. HNL-A600 загварын Non-Woven уутны үйлдвэрийн иж бүрэн шугам нь эдгээр гоёмсог уутыг цагт 1200-6000 ширхэгийг үйлдвэрлэнэ.
Дэлгэрэнгүй...
Ахуйн хэрэглээний сав, суулгууд, гоо сайханы төрөл бүрийн сав, цай, жүүс, сүү, пиво, вино, ундаа, ус, рашаан, хүүхдийн тэжээл, хоол амтлагч, цуу, жан, эмийн сав, лонхнууд, машины болон ургамалын тосны сав гээд маш олон төрлийн хуванцар сав үйлвэрлэгч энэ машин нь хоногт 8400-12000 ширхэг лонх сав үйлвэрлэнэ.
Дэлгэрэнгүй...
Lexus RX-ийн сайжруулсан загвар болох Landscape V3 спорт загварын жип нь Японы алдарт TOYOTA брэндийн лицензээр Хятад улсад угсарсан юм. Landscape V3 SUV машины туршилтуудын үр дүн нь "Дэлхийн жишигт хүрч чадсан машин мөн" гэдгийг нь нотлож, эдүгээ Японы HONDA, Солонгосын KIA үйлдвэрүүдийн SUV машинуудтай өрсөлдөж байна.
Дэлгэрэнгүй...
Хятад улсын автомашинуудаас хамгийн түрүүн дэлхийн түвшинд хүрч, Япон Солонгосын үйлдвэрлэгчийг ардаа орхиж чадсан шинэ маягын LANDSCAPE жипийг танилцуулья. Энэ жип тогтмол 60 км/цаг хурдтай явж байгаа тохиолдолд 100км-т 7 литр шатахуун хэрэглэж байгаа нь орчин үед шатахууны асар их хэмнэлтийг өгнө.
Дэлгэрэнгүй...
Бат бөх, эрч хүчтэй харагдах энэхүү жип машин нь Японы Mitsubishi Pajero 2012 оны загварын лицензээр Хятад улсад угсарсан. Өндөр үнэтэй технологийн дагуу гадаад үзэмж, люкс ангилалын тохилог салон, Mitsubishi явах анги, том орон зай (5+2 суудалтай ) бүхий энэ машин нь нилээд боломжын үнэтэй.
Дэлгэрэнгүй...
|