Олон улсын худалдааны сүлжээ гэж юу ?

Сүүлийн үед маш өндөр хурдацтай хөгжиж байгаа Хятад Вьетнам зэрэг орнуудын туршлагаас харахад, эдгээр орнуудын гадаадад оршин сууж байгаа иргэд хоорондоо маш нягт холбоотой ажилладаг юм байна. Тэд маш том худалдааны сүлжээ байгуулан хамтран ажилладаг. Манай сүлжээний үндсэн зорилго бол Монголчууд бид бас нэгдэж, гадаадад Хятад бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тал дээр хамтран ажиллах явдал юм. Хятадын барааг худалдан авч байгаа улс бүхэнд хамтран ажиллагч гэсэн баг байгуулан энэ сайтаар дамжуулан бараа бүтээгдэхүүнээ борлуулах юм бол бидэнд бизнесийн маш том орчин бүрэлдэх болно.

Хятад улсад ажиллаж байгаа баг юу хийх вэ? Хятадаас хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг олох, гэрээ хэлэлцээр байгуулах, худалдааны үйл ажиллагааг Хятадын талаас хангах үүргийг хүлээж захилагат барааг ачуулах тал дээр хяналт тавин ажиллах болно.

Бусад оронд байгаа баг юу хийх вэ? Олон улсын Худалдааны сүлжээний гишүүд www.mychina.biz сайт дээр байгаа бүх бараа бүтээгдэхүүнийг өөрийн оршин сууж буй орны хэл дээр хөрвүүлж, тэндээсээ худалдаа хийж ашиг олох явдал юм.

Олон улсын худалдааны сүлжээний зорилго:

1. Олон улсын худалдааны сүлжээний эрхэм зорилго нь гадаадад амьдарч байгаа Монголчуудтайгаа хамтран реэкспортын худалдаа хийж харилцан ашигтай хамтран ажиллах явдал юм.

2. Гишүүд дэлхийн зах зээлд хүчтэй түрэн орж байгаа Хятад улсын бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж ашиг олох, хамтын хүсэл зоригоо нэгтгэн, боловсрол мэдлэг, мэргэжлийн ур чадвар, чөлөөт сэтгэлгээ, оюуны чадавхид түшиглэн идэвхитэйгээр бизнес үйл ажиллагаа явуулах, төрөл бүрийн бизнес мэдээлэл солилцох зэргээр өөрийн бизнесийн хил хягаарыг тэлэхэд нь туслана.

3. Хятад улсын тэргүүний техник технологи, чанар сайтай бараа бүтээгдэхүүнийг эрэн сурвалжилж, www.mychina.biz сайтаа баяжуулснаар гишүүд бүхэн өөрийн гэсэн худалдан борлуулах бараа бүтээгдэхүүний мэдээллийн их сантай болж, энэхүү сангаас  үүнийг дэлхийн бусад оронд дамнан худалдах ажилд идэвхтэй оролцох боломжыг бүрдүүлнэ.

Үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд

1. Монгол хэл дээрхи сайт: Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хэрэгцээттэй байгаа шинэ технологийг эх орондоо нэвтрүүлэх, Хятад улсад үйлдвэрлэсэн жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн талаархи үнэт мэдээллийг Монголчууддаа хүргэх, бусад гишүүдтэй бизнес үйл ажиллагаагаа нэгтгэх, эх Монгол хэл дээрээ бизнес мэдээллийн баялаг санг бүрдүүлэх, баяжуулах, санал бодлоо солилцох, бизнесийн шинэ орон зайг үүсгэх, төсөл, хөтөлбөр боловсруулах, зөвлөмж гаргана.

2. Гадаад хэл дээрхи сайт: Гадаадад амьдарч буй нийт Монголчууд маань өөрийн оршин сууж байгаа улсын хэл дээр тус сайтыг нээн хөгжүүлж, бизнес үйл ажиллагаагаа идэвхижүүлэх, Хятад улсад оршин сууж байгаа Олон улсын худалдааны сүлжээний гишүүдтэйгээ нягт холбоотой байж, Хятадын бараа бүтээгдэхүүний реэкспорт хийх боломжоо нээн хөгжүүлэх,

3. Гишүүд боловсрол, мэргэжлийн ур чадварыг дайчлан сайтын бүтцэнд өөрчлөлт оруулан, олон улсын худалдааны сүлжээний сайт болгон хөгжүүлэх,

4. Гишүүдийн цуглуулсан бизнес мэдээллийн сан байгуулж, олон түмний хүртээл болгон бизнес мэдээллийн тогтмол хэвлэл гаргах,

5. Гадаадад боловсрол эзэмшэж байгаа залуучуудад шинэ ажлын байр гаргаж өгөх, амьдралын гараагаа шинээр эхлэхэд нь туслалцаа үзүүлэх, бизнес эрхлэхэд нь зуучлах, хамтран ажиллах, гадаад дотоодод ажиллаж буй гишүүдийн үйл ажиллагааг сурталчлах, танилцуулах, дэмжих,

6. Гадаадын улс орнуудад байгаа болон эх орндоо оршин сууж байгаа Монголчуудын нэгтгэн олон улсын худалдааны сүлжээнд татан оролцуулах,

7. Олон улсын худалдааны сүлжээний гишүүд хоорондоо Е майл болон мессенжерээр орон зай үл харгалзан мэдээлэл солилцох, хамтран ажиллах, түншийн харилцаа тогтоох боломжуудыг бүрдүүлж, Монголчуудын худалдааны сүлжээний тасралтгүй идэвхитэй ажиллагаа явуулахад нь туслалцаа, дэмжлэг үзүлнэ.

8. Гадаад улс орнуудын бизнес, хууль эрх зүйн орчин, худалдаа хийх боломж, нөхцөл зэрэг олон асуудлаар эх нутагтаа амьдарч байгаа монголчуудад болон бусад гишүүдэд бодитой зөвлөгөө өгөх,

9. Гадаадад сурах, ажиллахаар явсан иргэд эх нутагтаа хайрлах, Монгол улсаа хөгжүүлэх сонирхол, сэдэлтийг нэмэгдүүлэх рга зам, боломжийг сурвалжилж, Монгол улсаа хөгжүүлэхэд хамтран ажиллана,

10. Нийт гишүүдийн хамтын ажиллагааны бүхий л хэлбэрийг хөхүүлэн дэмжих, тэдэнтэй хамтран ажиллана,

11. Олон улсын худалдааны сүлжээний зорилгыг хэрэгжүүлэх үүднээс Удирдах зөвлөлийг байгуулж, цаг үеийн шийдвэрийн үндсэн дээр бизнес төлөвлөгөө гарган нэгдмэл үзэл санааны доор худалдааны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах.

Олон улсын худалдааны сүлжээний уриа

Бидний сэтгэлийн үзүүр хаашаа вэ? Зөвхөн Монголдоо,
Бидний хүсэх ирээдүй хаашаа вэ? Зөвхөн Монголдоо,
Бидний ясаа тавих газар хаана вэ? Зөвхөн Монголдоо,
Бидний амин заяа хаана вэ? Зөвхөн Монголдоо.

Нийт Монголчууддаа илгээх захидал

Сайн байна уу, Сайхан өвөлжиж байна уу ?

Юуны өмнө миний захидлыг анхаарал тавин уншиж байгаад баярлалаа. Миний бие www.mychina.biz гэсэн нэртэй сайт ажиллуулдаг. Гэхдээ "Яагаад "Миний хятад улс" гэж сайтаа нэрлэсэн юм бэ?" гэж гайхаж байгаа байх. Би энэ сайтын нэрийг өгөөгүй юм.

Анх энэ сайт Хятад улсын их том худалдааны сайт байсан юм гэнэ билээ. Гадаадын олон оронд энэ сайт Хятад улсын бараа бүтээгдэхүүнийг танилцуулж байсан. Тодорхой бус шалтгааны улмаас энэ сайтын domain нэрийг өндөр үнээр худалдах зар интернетэд тавигдсан юм. Одоо энэ сайтын domain нэрийг худалдаж аваад 6 дахь сардаа ажиллуулж байна.

Эх орондоо болон гадаадад оршин суугаа Монголчуудтайгаа хамтарч энэ сайтыг олон улсын хэмжээнд хуучин байсан нэр хүндийг нь сэргээн хөгжүүлэх бодолтой байгаагаа танд уламжилж байна. Магадгүй та өөрийн оршин сууж буй улсад www.mychina.biz сайтыг төлөөлж, Хятадын бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж болно.

Худалдах юмтай байна гэдэг чинь дэлгүүртэй байна гэсэн үг. Таны дэлгүүр бол www.mychina.biz сайт. Маш их бараатай бөгөөд ямар ч их дэлгүүрээс том. Энэ сайт дээр та мэддэг хэл дээрээ буулгаад оршин сууж буй газраа танилцуулж худалдаа хийж болно. Хятадын худалдааны том сайтын нэрийг Монголчууд бид ашиглан реэкспорт хийхийг хэн хориглохгүй. Та хэрвээ энэ сайтыг төлөөлж чадвал би эндээс хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг оруулах тал дээр хамтран ажиллая.

Бид чадварлаг баг бүрдүүлэн Хятадын бараа бүтээгдэхүүнийг реэкспортлох, олон улсын худалдааны сүлжээ байгуулах их үйлсэд Монголчуудыгаа уриалж байна. "Сайн хүний нэрийг мянган удаа хэрэглэж болно" гэж манайхан ярьдаг шиг энэхүү нэр хүндтэй сайт нэгэнт Монголчууд бидний өмч болсон болохоор дэлхий нийтэд хэрэглэх боломжыг бурхан бидэнд заяажээ.

Хүчээ нэгтгэсэн Монголчууд их хааныхаа сүлдэн доор бүх дэлхийг байлдан дагуулж байсан түүхээ эргэн саная. Бидэнд эв нэгдэл байвал бүхнийг бүтээж болно. Энэ бол Монголчуудын хүчийг нэгтгэсэн дэлхийн худалдааны том сүлжээ болох асуудал юм аа. Иймд энэ сайт дээр ажиллах хүмүүсийг бид ямар нэгэн зааг тавьж ялгаа гаргахгүй. Бүгд тэгш эрхтэйгээр худалдаа хийх боломжыг бүрдүүлнэ.

Жич: Энэ сайт 100 хувь Монголчуудын мэдэлд байгаа тул та өөрийн сайт гэж бүрэн ойлгож болно. Дэлгэрэнгүй асуудлыг info@mychina.biz оор харилцан шийдэж бүртгэлийг хүлээн авна. Мөн мессенжерт уулзаж болно. Энэ бизнес сүлжээнд хамтарч ажиллах хүмүүсийг бүртгэж байна.

www.mychina.bizОлон улсын худалдааны сүлжээнд элсэх анкетийг татах
www.mychina.biz Олон улсын худалдааны сүлжээг байгуулах тухай саналтай танилцая гэвэл энд дарна уу!

Таныг хүндэтгэсэн
Энхтайван
БНХАУ.д оршин суугаа Монгол улсын иргэн

Contact:
Phone: +86.479.7524499 Phone: +976-98680870 & 95859000
Address: My China Co., ltd. (China Office) 5.15 Anda Building, Qian jin street, Erlian, Inner Mongolia, China
Mail: info@mychina.biz
Yahoo messenger ID: tomongolia@yahoo.com
MSN ID: taivan60@hotmail.com
WEB: http://www.mychina.biz